Байден 1.2 тэрбум долларын оюутны зээлийг тэглэв

Байден 1.2 тэрбум долларын оюутны зээлийг тэглэв

Байден 1.2 тэрбум долларын оюутны зээлийг тэглэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн амлалтаа биелүүлж, өнгөрсөн оны наймдугаар сард америк оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, сургалтын төлбөрийн зээлийн өртэй хүмүүсийн сарын орлого нь 125 мянган ам.доллар буюу түүнээс доош бол нийт дүнгээс 10 мянган ам.долларыг тэглэх шийдвэр гаргажээ.

Тэгвэл Байдены засаг захиргаа "SAVE" төлөвлөгөөний үндсэн заалтын дагуу дахин 1.2 тэрбум ам.долларын оюутны зээлийн өрийг чөлөөлөв. Нийт 153 мянга гаруй зээлдэгчийн өрийг автоматаар дарсан тухай албаныхан өнөөдөр мэдэгдлээ.

Боловсролын нарийн бичгийн дарга Мигель Кардона мэдээлэл өгөхдөө "Бид үлдэгдэл багатай зээлдэгчдэд дахин тодорхой мессеж илгээж байна. Хэрвээ та 10 жил төлбөрөө төлсөн бол үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Та тусламж авах ёстой гэсэн мессежийг хүргэж байна" гэжээ.

Байден албан тушаалаа хүлээж авснаас хойш 3.9 сая гаруй зээлдэгчид бараг 138 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Ерөнхийлөгч Жо Байден арваннэгдүгээр сард болох сонгуулиас өмнө энэ тусламжаа зорилтот хүмүүст нь хүргэхийг оролдож байна. Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Цагаан ордонд орж чадвал оюутны зээлийг их хэмжээгээр тэглэнэ гэдгээ амлаж байв. Энэхүү амлалт нь коллежийн оюутнуудын сонгуулийн ирцийг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлсэн гэж шинжээчид үздэг. Аризона, Мичиган, Пенсильвани зэрэг хэд хэдэн гол мужид амжилтад хүрье гэвэл залуу сонгогчдод нөлөөлөх нь асар чухал аж.

Эх сурвалж: YAHOO FINANCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-02-22 192.82.66.30

Украйн Оросын дайнд мөнгө өгч байснаас улсынхаа иргэдийг залуу үеэ дэмжсэн дээр л дээ гэхдээ энэ зөнөг залгасан өвгөн

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-22 59.153.114.139

манай мангарууд энийг дуурайгаад савж магадгүй шүү сонгуульд ялж хулгайч болж л байвал болоо хүмүүс

Avatar

Нэргүй 2024-02-22 78.174.210.158

Оюутнуудыг авилгадаж байгаа нэг хэлбэр биз дээ. Манайхан үүнийг аль хэдий нь дуурайгаад эхэлчихсэн. Цалин, тэтгэвэр нэмнэ гээд л… Энэ бол Америк маягийн ардчилал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж