Борис Жонсон: Такер Карлсонд 1 сая доллараар ярилцлага өгнө

Хуучирсан мэдээ: 2024.02.22-нд нийтлэгдсэн

Борис Жонсон: Такер Карлсонд 1 сая доллараар ярилцлага өгнө

Борис Жонсон: Такер Карлсонд 1 сая доллараар ярилцлага өгнө

"Fox News" сувгийн хөтлөгч асан Такер Карлсон Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсонтой Украины талаар ярилцахыг хүсчээ. Харин Борис Жонсон түүнээс 800 мянган фунт стерлинг буюу нэг сая ам.доллар шаардсан гэж Такер Карлсон мэдэгдлээ.

Энэхүү мэдээллийг Борис Жонсон болон түүний багийнхан үгүйсгэж байна. Уг мөнгийг Украины ахмад дайчдын буяны байгууллагад зарцуулна гэсэн нөхцөлтэйгөөр Жонсон ярилцлага хийхийг зөвшөөрсөн байсан. Гэвч сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн үхлийн дараа ярилцлага хийхгүйгээр шийдсэн гэв.

АНУ-ын баруун жигүүрийн хэвлэл мэдээллийн гол дуу хоолой гэгдэх Такер Карлсон нь Украины ерөнхийлөгч Зеленскийг "шардаг"-аараа алдартай. Тэрбээр саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй ярилцлага хийсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ.

Тэгвэл Путинтэй хийсэн ярилцлагыг нь дайруулж, Борис Жонсон түүнийг "Кремлийн хүүхэлдэй", "Сэтгүүл зүйгээс урвагч" гэж буруутгажээ.

Борис Жонсоны хэлснээр "Путинтэй ярилцлага хийхдээ Украин дахь хүчирхийлэл, тамлал, харгислалыг нь дурдаагүй учир Карлсон дэлхий даяарх үзэгч, сонсогчдоосоо урвасан гэсэн үг" аж.

Гэхдээ Такер Карлсон Оросыг дэмждэг гэх өнцөгийг үгүйсгэсэн юм. "Путин сая ам.доллар нэхээгүй. Энэ бол зүй бус аргаар хүнээс мөнгө салгах арга. Хэрвээ та дайнаас мөнгө хожиж байгаа бол бурхантай ч гэрээ хийнэ гэсэн үг. Үнэхээр ёс суртахуунгүй" гэв Такер Карлсон хэлэв.

Мөн тэрбээр "Ерөнхий сайд асантай ярилцлага хийхийг хүсэхэд эхэндээ татгалзсан хариу өгсөн. Дараа нь зөвлөхүүдийнх нь нэг надад хандаж "Тэр таньтай ярилцана. Гэхдээ энэ нь нэг сая ам.долларын үнэтэй" гэж хэлсэн. Тэр ердөө өчигдөр билүү уржигдархан л сая ам.доллар, аль эсвэл алт, биткойн хүсч байсан. Ингэж байж тэр Украины талаар ярина, Украины талаар байр сууриа илэрхийлнэ гэсэн" гэлээ.

Эх сурвалж: THE WRAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж