Малаас ч дор үзэгдсэн малчид мандтугай…

Малаас ч дор үзэгдсэн малчид мандтугай…

Малаас ч дор үзэгдсэн малчид мандтугай…

Индианчуудыг элдэв халамжаар сүйрүүлсэн эмгэнэлт түүхийг бид бишгүй ярих ч тэдний нэгэн адил монголчууд малчиддаа хандаж иржээ. Монгол хүнийг бодсондоо бус малыг нь өсгүүлэхийн тулд малчдад анхаарлаа хандуулж байсан өнгөрсөн нийгмийн бодлого ч өнөөдөр үргэлжилж байна. Хоттой хониноосоо гаргаад идчих мэдэлгүй, ноосоо дутаахгүй гэхдээ үстэй дээлийнхээ ноосыг хярган нэмэрлэдэг харгис он жилүүд хойно хоцорсон ч хүн биш мал төрийн хамгаалалтад байхаар нийгмийн гэрээгээр тунхагласан хэвээр байна. УИХ дахь АН-ын бүлгийн малтнуудын нэгэн атгаг санааг дэвшүүлэн оноо авахаар орилох болсон бөгөөд түүний хохирлыг жирийн иргэд үүрэх бол ашгийг нь улстөрчид хүртэнэ. Хэдийгээр тэд наанаа зуданд нирвэгдэж, хотоо харлуулаад буй малчдын төлөө мэт боловч үнэн хэрэгтээ “би үхэхээр чи үх” эсвэл “зудад алдсан миний хөрөнгийг чиний төлсөн татвараас төлье” гэснээс огтхон ч ялгаа алга.

Монголыг сүйдэлж байхад тамганы хэрүүл хийж явсан АН-ын төлөөлөл эдийн засгийг элгэдсээр байгаад эвхрүүлсэн эрх баригчдаас ч хорон санааг бодож олсон төдийгүй тэр нь хувийн хөрөнгө зоорио зузаатгахын тулд улсаа ч золихоос буцдаггүй эрх баригчдыг зөөлөн суудлаас нь зайлуулах сонголтыг ч хийж мэдэх аюултай аж.

Зах зээлийн харилцааг бий болгох хувьсгалын автор гэгддэг намын төлөөлөл өөрсдөө түүнийхээ эсрэг нулимж буйгаа ч анхаарсангүй. Нүд улаан мөнгө цагаан гэж энэ ажээ.

Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин бий бөгөөд 1.2 их наяд төгрөгийн малчны зээл авсан мэдээлэл бий. Тэдний 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг ХААН банкнаас тус тус олгожээ. Энэхүү зээлийг тэглэнэ гэдэг зуун жилийн өмнөх Хятадын пүүсүүдийг дээрэмдээд, өрийн бичгийг нь шатаахдаа адилгүй. Хэн нэгэн тэрхүү зээлийг төлнө. Мэдээж банк өгсөн зээлээ өөрсдөө сайн дураараа тэглэхгүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрж гэмээнэ тэглэнэ. Зээл тэглэх саналыг гаргагчид хэзээ ч халааснаасаа малчдын зээлийг гаргаж өгөхгүй учраас л ийм санааг хорон санаа гээд буй хэрэг.

ӨӨРСДИЙН АШГААСАА ТАТГАЛЗААД, АЛДАГДАЛ ХҮЛЭЭГЭЭД ӨНГӨРНӨ ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЛЭВ

Хэдийгээр Монгол Улсын 330 гаруй сумдаас 250 орчимд нь зуд нүүрлэж, хаваржилт хүндэрснээс малчдын хувьд зээлээ эргэн төлөхөд бэрхшээл үүсч, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлтийг Шадар сайд тавьж, банкууд хүлээж авсан мэдээлэл гараад буй ч түүний төлбөрийг ч төр хийнэ.. Банкныхан өрөвчдөө биш. Өөрсдийн ашгаасаа татгалзаад, алдагдал хүлээгээд өнгөрнө гэж сэрүүн зүүдлэв.

Цар тахлын үед ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсантай үүнийг зүйрлүүлж бодож буй бол уучлаарай. Тухайн үед зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган өрхийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Гэтэл төрийн харалган бодлогоор халамж шиг болсон төдийгүй дахин ипотекийн зээл олгох эх үүсвэргүй болох аюултай үүд хаалгыг нээсэн юм. Үүнийг Монголбанкны 2023 оны Мөнгөний бодлогын төсөлд дурдсан байна. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар банкуудад нийт 14400 иргэний ипотекийн зээлийн хүсэлт ирсэнээс 2600 иргэн буюу 20 хүрэхгүй хувьд зээл олгосон гэсэн үг юм.

Зээлийн төлөлтийг нь хойлуулснаар гурван их наядын зээл хойшилсон учраас тэр чинээгээрээ дараагийн эх үүсвэр тасалдсан гэсэн үг.

Энэ хооронд юу болсон бэ гэхээр урьдчилгаагаа бэлдэж, байр авахаар төлөвлөсөн иргэд байраа авч чадахгүйд хүрчээ. Үүнийг дагаад барилгын материалын үнэ өсчээ. Харин байр авахаар мөнгө хуримтлуулсан залуус ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байсаар өөр зүйлд зарцуулж, үржээ.

Ипотекийн зээлийг хүлээсэн хэдэн мянган орон гэргүй иргэд байсаар байтал эрх баригчдын  сонгуулийн шоугаар хямд хүүтэй зээлээ улсын мэдэлд авч байгаад олгох тухай яриад зогсохгүй хийх үйл явц өрнөж байна. Ипотекийн зээлийн давуу тал нь олгосон зээлийнхээ төлөлтөөр дараа дараагийн зээл хүсэгчдийг санхүүжүүлээд явдаг. Тэрхүү урсгалыг нь зогсоочихоор энэ тогтолцоо нуран унахад хүрсэн гэсэн үг. Үүнээс болоод барилгын салбараа ч татаад унагаах нь. Эргэлтийн хөрөнгөгүй болсон барилгын салбарынхан материалын өсөлт, худалдан авалт буурсан зэргээс үүдээд алдагдалд орохгүй тулд үнээ нэмсээр байна. Өнөөдөр ам метрт нь 2 саяас доош үнэтэй барилга байхгүй болсон. Гэтэл хэдэн мянгаараа зээл хүлээсэн иргэд түрээсийн төлбөрт цуглуулсан урьдчилгаагаа дуусгаж байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр иргэддээ гай болж, халамжаар дулдуйдаж, аж ахуйн нэгжээ өрсөлдөх, иргэдээ амьдрах чадваргүй болгосон дайсагнасан бодлого ингэж гай болдог нь бидний хамгийн ойрын жишээ энэ.

Хэрэв малчдын зээлийг тэглэвэл үүнээс илүү хорон үр дагавар гарна.

Тэтгэврийн зээлийг тэглэх сургаар хамгийн өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди зээл авсан бол бор зүрхээрээ амьдралаа болгож, багахан тэтгэврээ хүргээд явсан жирийн ахмадуудад сая төгрөгийн талон олгосон тэдний хэлээд буй шударга ёс.

Өнөөдөр ч малчин хүний наад захын эрх зөрчигдөж байхад үл тоодог хэр нь тэдний өрсөлдөх чадвар, дэд бүтцийн асуудлыг шийддэггүй, малчны эрүүл мэндээс илүү малын вакцин шашах тухай бодлого баримталж ирсэн нь өнөөгийн энэ их гамшгийг дагуулав.

Харин малчдыг хадлан, тэжээлээ бэлтгэх үед нь түлш, шатахууны хомсдолд оруулж хорлосон эрх баригчид өнөөдөр сүүлийн 40 жил болоогүй зуд болж буй талаар тэнэглэлээр өөрсдийгөө өмөөрч сууна. Зуд болоход малчдыг муу хэлүүлж, тэдэнд тусгай хангамж үзүүлж, тэтгэврийн шимтгэлийг нь хүртэл бусад татвар төлөгчдийн мөнгөөр төлөх тухай хууль батлагчид үнэн хэрэгтэй монголын малчдыг бодсондоо бус мөхөөх бодлого барьж буйг ойлгосон цагт л жинхэнэ утгаараа малчдын магнай тэнийх нь зайлшгүй. Тэр болтол бид зуд болох тоолонд зулгуй хэрүүлээ хийсээр байх болно. Тиймээс малчдын төлөө нэрээр малаас ч дор болтол хорлож буй улстөрчдөд хариуг нь барьцгаая. Монголын малчид мандугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Н.Адан 2024-02-22 66.181.185.180

Лхагваа НАРАНТӨГС Чи аль аймаг сум бэ? Танай тэндхийн малчин амины (хувийн)малгүй байсан юм уу? Гаргаад идчих хоньгүй, идэшний бодгүй малчин байтугай албан хаагчид бараг байгаагүй юм шүү. Санаан зоргоор бурж болохгүй ээ

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-22 78.174.210.158

Зуд далимдуулаад элдэв юм хошгирч сонгуулийн оноо цуглуулах гэж оролдохоо больцгоо. Энэ жил ингээд их ч бай, бага ч бай хохиролтойгоор зудлаад өнгөрнө. Харин ирэх жилүүдийн өвлийг яаж давах аргаа эртнээс бодож, наад малчдаа бэлтгүүлэх хэрэгтэй. Арчаатай, хөдөлмөрч малчид бол ямар ч бэрхшээлийг гайгүй л даваад гарч байгаа биз дээ. Ган гачиг, зуд турхан улам л хатуурна гэдгийг эрхбиш залхуучууд ойлгож байгаа байлгүй дээ, хаа хаанаа…

Avatar

💩 2024-02-22 202.126.91.90

ter hargis hujaaruugaa tegeed zailaach,,

Avatar

зочин 2024-02-22 66.181.179.121

Нэгдэл гэж одоо байхгүй биз дээ. Зунжин, намаржин найрлахаа больчих.
Зурны сар зургаа биш дээ гэж дуу байдаг байхаа. Хадлан тэжээл өвлийн бэлтгэлээ
төрөөс хараат бусаар хангах, бэлтгэх ёстой биз дээ.

Avatar

Нэргүй 2024-02-22 142.114.7.245

Мал малчны өмч өөрөө тэрнийxээ төлөө ажиллаx xэрэгтэй, тэгээд ашиггүй xүч xүрэxгүй бол цөөлөx xүч xүрвэл өсгөx xэрэгтэй. Xүч xүрэx эсэxийг байгал ээж л зоxицуулна. Тэдний xоxирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг зүгээр л ДЭЭРЭМ !!!

Avatar

ТҮР.... 2024-02-22 203.98.76.4

Гоё Дээлтэй, Гоё малгайтай Ах Эгч нар очиж Гурил Будаа Өвс энэ тэрхэн Тарааж Зураг авахуулж Зудаа ТҮР ЗУУР Шийдэж байх шиг….Ирэх Намраас тэр Малчилд нь гэрээ ачаад үлдсэн малаа зараад УБ хотыг бараадна даа….Тгэд ТҮГЖРЭЛ, УТАА нь ҮҮРД МӨНХ……

Avatar

zochin 2024-02-22 103.212.116.76

Энэ цаг зуурын бэрхшээл бол малчдын тухайд гэнэтийн гамшиг шүүдээ. Хотынхонд тохиолдсон ус, үер, галын аюул шиг л гэнэтийн аюул.. Монголын ард түмний уламжлалт аж ахуй, өв соёлын нэг бүтээл. Ер нь цаашдаа малчид маань гэнэтийн аюулаас хамгаалах хашаатай болох, малчдыг төслөөр хашаа хоррожуулах л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.118.37

Бид анх удаа зуд үзэж байгаа биш. Зуд болох бүр ингэж гал унтраах аргацаасан арга хэрэгсээр 30 жил боллоо!! Хадлан бэлтгэдэггүй залхуу малчид ч бий л байх. Хадлан бэлдье ч гэсэн хадах өвсгүй нь олонх байна шүү дээ?!! Ингэхээр төрийн шийдэмгий бодлого л дутаад байна?!! Ер нь бол мал хувийн өмч учраас малчид өөрсдөө л хариуцах ёстой!!!

Avatar

Дэн 2024-02-22 103.57.93.159

монголын малчин мал 2 зуд үзээгүй биш үзсээр зуун зууныг үзэж үдсээр ирсэн. ийм халамж харин үзээгүй байх шүү!!! энэ бол шал дэмий юм байгаа юмдаа. эртээс монголчууд зуданд малаа үхззлж ирсэн. тэгээд үхэх нь үхэж үлдсэн нь ногоо иднэ гээд ажирдагүй байжээ

Avatar

зочин 2024-02-22 103.57.94.243

Малын тоо толгой ихсэж малаа маллах хадлан тэжээл бэлтгэх хүч хүрэлцэхгүй бэрхшээл байгаа зах зээлийн зарчмаар хэн нь хөдөлмөрлөж ажиллаж өмчдөө эзэн болж бэлгэл хангаж чадсан нь гамшиг зуд бэрхшээлийг ажирахгүй даван туулна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-02-22 124.158.67.3

ТАНАЙ АН намын элийрэгч Уянга НАР МАЛЧДЫГ ДОРОМЖЛООД БАЙНАЛЭЭ.

Avatar

иргэн 2024-02-22 66.181.180.126

Малчид нэртэй Хувийн аж ахуйтан Эзэн өмчиндөө яаж хандахаас Малын хорогдол шалтгаална,,,,,,Зах зээлийн нийгэмд Хэн овсгллтой , ажилсаг Өмчиндаа хайртай тэр Өмчийн эзэн энэ Зудыг ажиралшүй давна, Зах зжжлийн жамаараа тэр Дүрэмээр нь тоглох ёстой,

Avatar

Зочин 2024-02-22 66.181.185.29

Зээлийг тэгүүлъеэ гээд байгаа хүмүүс (баячууд) байгаа. Ядуу хүн зээл авах болзлыг хангаж чөддаггүй. АН ийм 9 санаачлага гаргана.

Avatar

Тогоо 2024-02-22 202.21.109.25

нэг. үндсэн хуулинд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заасан байна. иймээс малаа хамгаалах үүргээ төр биелүүлэх үүрэгтэй. эсвэл дээрхи заалтыг хасна. хоёр. малчид ч эрүүл аюулгүй аюулгүй орчинд амьдарч байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй. аюулгүйн болон мөнгөн тусламж авах эрхтэй ч яг ТУСЛААЧ гэсэн үү

Avatar

ХОТЫН ИРГЭН 2024-02-22 59.153.113.62

Би малчин монголчууудаа өмөөрч байна. Би хотын иргэн гэхдээ амьдралын философийг гадарладаг болохоор л өмөөрч байна. Та нар залхуудаа хадлангаа авч чадаагүй гэж бодож байна уу, үгүй. Хадлангийн талбай нь 70.0 сая малын бэлчээрт байгаа билүү. Хүн хүч нь хангалттай бил үү. Төрийн бодлогоор малчид гэдэг амин чухал нийгмийн давхаргаа хамгаалах гэж байгаа юм бол хамгаалсан шиг хамгаалах ёстой. Тариагаа хурааж дийлэхгүй болохоороо компанит ажил зохиодог биз дээ. Түүн шиг бид малчиддаа туслах ёстой.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.161.167

Хэн тэднийг 70 сая, зардал ихтэй, үр ашиг багатай малтай бол гэсэн юм бэ?

Avatar

Итгэлт баян 2024-02-22 59.153.113.62

Малчид та бидний хоолыг бэлддэг гэдгийг мэддэггүй юмуу, мэдэхийг ч хүсэхгүй байгаа юмуу??? Та нар мах, цагаан идээгүй нэг ч хонож чадахгүй шдэ. Махыг төр үйлдвэрлэдэг юм уу, махны ченжүүд бэлтгэдэг юм уу. Та нар цагаан хоолтон болоод хужаагийнхаа ногоогоор амьдарч чадна гэж бодож байна уу, үгүй чадахгүй, болохгүй. Монгол хүн байгаль, цаг ууртайгаа зохицсон хүнс л хэрэглэхгүй бол амьдрахгүй. Малчны хөдөлмөр маш хүнд, тэдэндээ ард иргэд бүгд туслах хэрэгтэй. Хэнд ч алдаа дутагдал байдаг шдэ.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.161.167

Итгэлт баян л гэх юм даа. Кинон дээрээ яагаад ч юм эерэг тал руугаа гарчихсан. Уг нь яг ярих юм бол хүний үнэргүй н**ш шүү дээ. Одоо манай нүүрчсин, ждүчид, хөгжлийн банкны тонуулч л гэсэн үг. Бид мөнгөө төлж мах авдаг шүү эцсийцст. Малчдыг тэжээдэг.

Avatar

Zochin 2024-02-22 202.131.225.197

1. Төрд нэг ч төгрөг байхгүй. Төрийн гээд байгаа бүх мөнгө татвар төлөгчдийн мөнгө
2. Малчид ч гэсэн татвар төлж нийгмийн даатгалаа өөрсдөө төлөх ёстой
3. Төрийн мал биш харин мал нь малчдийн өөрсдийнхөн өмч
4. Хашаа хороо, өвс хадлангаа малчид л хариуцах ёстой өмчийн эзэн өөрөө хариуцлаггүй хандаж байгаа алдааг татвар төлөгчид төлөх ёсгүй.
5. Малын даатгал гэж байдаг одоо тэр чинь ажилаа хийх ёстой санагдах юм.
6. Сонгууль дөхөа тусал дарга нар мал, малчин 2тоо айртай болдог хахаха

Avatar

зочин 2024-02-22 103.215.14.2

муусайн хулгайчууд нэг их тусч гэмгүй царайлаад тэгж ярихын бол хотын утаа түгжрэл чин бараг гамшигийн хэмжээнд байгааг бүгд л мэдэж бгаа наад малчды чин НДХ ийг төлж бн ахиж татвараасаа өгмөөргүй бн зуд болно гэж урьчилан сэргийлж бэлдэх хэрэгтэйшдээ өөрсдөө

Avatar

Зочин 2024-02-22 66.181.161.167

Хүнийг сул тэжээгээд байвал ийм чадваргүй арчаагүй болдог юм байна. Малчдыг эрх баригчид, өрсөлдөгч намууд тасралтгүй угжсаар ирлээ. Хүүхдийг нь үнэгүй сургах, ямаа тэмээ ноос ноолуур, махны урамшуулал, татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын хөнгөлөлт дээрээс нь иргэнд оногдох хувь хишиг, зуд болохоор өгдөг буцалтгүй тусламж, малжуулах хөтөлбөр гээд, Монгол улсын дотоод нөөц бололцооноос гадна Нүб, Азийн хөгжлийн банк, Оувс-с олгосон буцалтгүй тусламж гээд дарагдаж үхмээр ир дэмжлэг авч иржээ.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.161.167

Дундаж малчин иргэн 200-500 толгой малтай, хүүхдүүд нь хотод байртай, өөрсдөө 2-3 машин, мотоциклтэй, айл бүр нарны энергийн эрчим хүчний эх үүсвэр, зурагт, хөргөгчтэй болжээ. Энэ бол 30 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг л Азийн бар болсонд тооцож болохуйц их дэвшил юм. Гэвч дундаж малчны маань хүчин чадал, чадвар хэр дээшилсэн бэ? Гаднаа хүчттэй техниктэй мөртөө бульхай, далпиу хийж чирээд малдаа бэлчээр гаргачих ухаан л суугаагүй байна шүү дээ. Машинаар зорчиж яваад цасанд суулаа гэхэд дугуй

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.161.167

дорх цасаа ч ухчихаа мэдэхгүй онцгойгийнхныг хүлээгээд ангайгаад сууж байдаг. Айл хотоороо хоршоод асуудлаа шийдэх, нутаг бэлчээрээ сэлгэх сүйхээ байхгүй. Улсаас ердөө нэг өвөлжөөний газрын л эрхтэй мөртөө хавийн нутаг бэлчээрийг ах дүүсээсээ харамлан, хадуурч байн байсаар ш**** сэтгэл нь дийлж нэгнийхээ цохонд б** тулгах хэмжээний араатнууд болж хувирсан. Хөөрхий малчид минь, малчид мандтугай гэсээр бид ийм "амитасыг" төрүүлжээ. Ямрав? Хөдөөд үйлдэгддэг гэмт хэргийн 80-90 хувь нь дарагддаг.

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.95.86

үнэн үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж