Сурвалжлага: Иргэд зах, худалдааны төвөөс НӨАТ-ын баримт авахаас татгалздаг

Сурвалжлага: Иргэд зах, худалдааны төвөөс НӨАТ-ын баримт авахаас татгалздаг

Сурвалжлага: Иргэд зах, худалдааны төвөөс НӨАТ-ын баримт авахаас татгалздаг

НӨАТ-ын баримт нь далд эдийн засгийн ил болгох гол хөшүүрэг. Тиймээс худалдан авалт бүрийг хянахын тулд аж, ахуйн нэгжүүдээс НӨАТ авдаг. Үнэндээ НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчид төлдөг. Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгчдээр дамжуулан далд эдийн засгийн ил болгох зорилготой татвар. Тиймээс НӨАТ-ыг баримтыг аж, ахуйн нэгжүүд эцсийн хэрэглэгчдэд олгодог. Энэ хүрээнд иргэдэд улирал болгонд урамшуулал олгохоос гадна хонжвор зарлаад багагүй хугацаа үдлээ. Гэвч сүүлийн жилүүдэд НӨАТ-ын баримт олгодог худалдааны байгууллагууд цөөрчээ. Нэн ялангуяа  зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт барагтай бол өгдөггүй.

Лхагва гариг, ажлын өдөр боловч үнэт эдлэлийн худалдааны гол төв болох "Мөнгөн завъяа" худалдааны төвөөр ороход олон хүн бужигналдаж байлаа. Үнэт эдлэл худалдан авах иргэд цөөнгүй байсан ч тэдэнд НӨАТ-ын баримт өгч байгаа нь харагдсангүй. Зарим хэсгүүдээр цахим төлбөрийн QR наасан ч уншуулах аргагүй хууларсан байв.

Захын хорооллын жижиг дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүд хүртэл НӨАТ-ын баримт өгч байхад тогтвортой орлоготойд тооцогддог үнэт эдлэлийн лангуунууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа нь алт, мөнгөний худалдааны салбарт хар зах зээл үүссэнийг илтгэх.

"Мөнгөн завъяа"-гаас  200 мянган төгрөгөөр мөнгөн аяга авлаа гэж бодоход НӨАТ-ын буцаан олголтоос 4000 мянган төгрөг авч байгаа юм. Худалдагчаас НӨАТ-ын баримт яагаад өгөхгүй байгааг асуухад худалдан авагчид НӨАТ-аа хасуулах дуртай байдаг гэлээ. Хэрэвзээ НӨАТ-ын баримт өгвөл татвараа нэмж бодно гэв.

НӨАТ-ын баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай ажээ.

ХЯМД ЗАРЖ БАЙГАА УЧИР БАРИМТ ӨГӨХГҮЙ ГЭВ

Худалдагчдаас НӨАТ-ын баримт өгдөг эсэхийг тодруулахад, үнэт эдлэлүүд хямдхан байгаа. НӨАТ-ын Баримт авна гэвэл үнэтэй л болох байх даа гэх тоомжиргүйхэн хариулна. Мөн НӨАТ-ын барим тхэвлэж өгдөггүй. НӨАТ-ын баримт хэвлэж өгөхийн оронд 10 хувиа хасаад өгчихдөг гэв.

НӨАТ-ын баримт олгохгүй байна гэдэг нь асуудал Худалдаа эрхэлж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бол баримтыг нь заавал өгөх шаардлагатай. Гэтэл баримт өгөхгүй байгаа нь орлогоо нуун дарж, татвараас зугтаж байгаагийн нэг хэлбэр.

Нөат-ын баримтыг бодит цагийн горим дээр QR код уншуулаад баталгаажуулах нь цаасан баримт авсанаас төвөгтэй санагдаж байлаа.

Худалдан авагчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй.

"НӨАТ-ЫН БАРИМТАА АВАХГҮЙ БОЛ ӨГӨХГҮЙ, АВБАЛ ӨГНӨ"

Мөн “Бөмбөгөр худалдааны төв орлоо. Өвлийн улирал болж байгаатай холбогдуулан малгай, бээлий, өвлийн куртик, ноосон цамц, өмд тус худалдааны лангуунуудаар өлгөөстэй харагдана. Голдуу куртик гутал давамгайлж байлаа. Худалдан авалт хийж буй иргэд ихэнх нь л мөнгөө өгөөд л бараагаа авч байгаа харагдана гарт нь цаас эсвэл утсанд баримтаа бүртгүүлж байгаа хүн үгүй. Томоохон зах худалдааны төвүүдээс иргэд худалдан авалт хийхдээ худалдагчийн "НӨАТ-ын баримтаа хасуулах уу" асуултад олонх нь "тийм" гэсэн хариулт өгдөг аж. Өөрөөр хэлбэл, худалдан авч буй барааныхаа НӨАТ-ын хувийг хасуулаад худалдаа хийх нь элбэг гэнэ. Худалдагчдын хэлж буйгаар иргэд өөрсдөө ч баримтаа авахгүй гээд хасуулаад авдаг гэдгийг хэлж байлаа. Харин зарим иргэдийн хувьд баримтаа заавал авна гэж нэхдэг учраас баримтыг нь гаргаж өгдөг гэнэ. 

Хүмүүсийн хэлж байгаагаар захын худалдаачид ямар ч баримт өгдөггүй гэв. Иргэн "Доторх худалдаачид ерөөсөө баримт өгдөггүй. Уг нь нэг хэсэг Ибаримт уншуулж авдаг QR-ыг зарж байгаа барааныхаа хажууд наасан байдаг байсан бол одоо тийм юм байхгүй хуулаад авцгаацан тохиолдол олон байдаг.  Баримтаа авья гэхээр манайх баримт өгөхгүй байгаа эсгүй бол дараа ирэх дээ хэлээд авчих гэдэг.

"Захууд ерөөсөө НӨАТ-ын баримт өгдөггүй. Уг нь өгөх нь зүйтэй. Тодорхой хэмжээнд бид нар мөнгөө өгөөд бараа авч байна. Гэтэл өгөхгүй юм" гэлээ.

Томоохон зах, худалдааны төвүүдийн хувьд НӨАТ-ын баримтаа хүссэн иргэнд л өгдөг, харин баримт авахыг хүсэхгүй бол өгдөггүй жишиг бараг л тогточихож. Угтаа бол худалдан авч буй нэг ширхэг барааныхаа НӨАТ-ыг төлөөд, баримтаа авах зохицуулалттай. Аж ахуй нэгжүүд ч НӨАТ-ын баримтыг заавал иргэнд өгөх зохицуулалттай ч зах, худалдааны төвд энэ бүхэн иргэн, худалдагч хоёрын хоорондоо "зохицдог" үйлчилгээ болжээ.

Э.ДАРИЙМАА, Н.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.91.20

…энэ нь миний бодит орлогоос 2,5дахин ихээр тооцсон хэрэг.Төр нь нөатын буцаалтаар иргэдийнхээ халаасыг ухаж,олох орлогыг нь хийсвэрээр тооцож байна.
энэ бүхний эцэст…хамаг юмаа ухуулж төнхүүлж тооцуулж хануулж сануулан байж 2 хувиа авмаар болж байхаар би нөатгүй худалдан авалтыг илүүд үздэг болсон

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.91.20

факт 1.Өндөр хэрэглээтэй хүний 1+сая төгрөгний буцаалтыг өгөхөөс татгалзсан тохиолдол би мэднэ.Шалтгаан нь үнэмшил төрүүлэхгүй байна…гэсэн.Авсан өгсөнөө бататгаад баримтаа шивээд байхад л…
факт 2.Би өөрөө өөрийн өрхийн болон хоёр хөгшний баримтыг бүртгүүлээд буцаалтыг нь гаргаж өгөөд байсан чинь өнгөрдөг жилийн хүүхдийн мөнгөнөөс хүүхдүүдийг маань хасчихсан.Учир нь миний авдаг жилийн цалин дээр итгэлцүүр гэдэг юмаараа нөатын буцаалтыг нэмж тооцоод миний жилийн орлогийг 50-65сая гэж тооцсон

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.186.60

Улс ингэж ард иргэдээ талцуулж хүний гараар могой бариулна гэдэг шиг худалдан авагчдыг баримт заавал ав гэж шахаж бхаар НӨАТ-г 100 хувь буцаагаад өгчихдөг бол ямарч асуудал гарахгүй, татварынхан өөрсдийн татвар авах ажлаа ард иргэдээрээ хийлгүүлж бж.

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

= Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-22 119.205.1.250

иргэд нөат авдаггүйдээ биш гуйхаас төвөгшөөдөг 2 -рт наймаачид авбал ав байвал бай гэдэг нөат нэхсэн хүнийг их дарангуйлж доромжилноо засаг ажилаа хиийхгүйг овжин ашиглана татварт гомдол гаргахаар төвөгтөй тогтолцооо мууу

Avatar

Иргэн 2024-02-22 59.153.115.117

Хүнсний захууд амандаа орсон үнээ хэлж байна.ШӨХГ ажлаа хиймээр байна.эсвэл цалин,тэтгэвэрээ нэм.Амьдрах арга алга.

Avatar

Иргэн 2024-02-22 59.153.115.117

Иргэд татгалздаг биш Зах худалдааны төвүүд өгдөггүй..Нэхэж байж ганц нэгийг авдаг.

Avatar

зочин 2024-02-22 66.181.187.205

Үсчин гоо сайхны газрууд үнээ үндэслэлгүй нэмж байна. Жижигхэн мухарт шаардлага хангаагүй мөртлөө халимаг үс дороос нь тэгшлээд л 30-40000 гэх .

Avatar

худалдаач нар л асуугаад байхад өгдөггүй .Ялануяа хүнс 2024-02-22 66.181.187.205

ялануча их наядын цагаан идээ жимсний наймаачдыг анхаарах хэрэгтэй. Цагаан сараар Булганы ааруулыг 70000-75.000₮ гэж хэнэггүй хэлээд, ядаж нөат өө хас гэсэн чинь тийм юм бхгүй хямд өгч байна харин гэдэг бгаа.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.187.205

ялангуяа гэх

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.118.186

НӨАТ-ын сугалааны төнгөн дүнг нэмэгдүүлж, хүний сонирхол татах хэмжээтэй болго. 10, 20 мянган төгрөгийн хонжворыг тоож сонирхохгүй байна. Супер хонжворыг хэдэн зуун сая болгож буцаан олголтын хэмжээг хавтгайруулж багасгах нь буруу.

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.86.89

тэд чинь бид 100т нэмж зардөг ашиггүй наймаа хийдэг гээд өгөхгүй байгаа шүү татвар ядаж төлдөг байлгүйдээ баяжиж олдог байж нөт өгөх болхоороо иргэдээс дор байгаа юм яриад баыдаг ашиггүй наймаа хийдэг байж таарахгүй худалаа шалтаг тоочдог авах хэрэгтэй бнаа….

Avatar

иргэн 2024-02-22 202.9.46.124

Иргэд зах, худалдааны төвөөс НӨАТ-ын баримт авахаас татгалздаг биш харин гуйхаасаа залхаж гүйцсэн. Наймаачид иргэдээр шаардуулахгүйгээр НӨАТ-н баримтаа өгч сургах механизм хэрэгтэй. Ийм баримт өгдөггүйгээс хичнээн их орлого татвараас зугтаж байгаа вэ ??? Татварынхан контороосоо гарч ажлаа хий. газар дээр нь ажилла…хяна….татвараа авцгаа…

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.168.199

Төрийнхөн, эрх мэдэлтнүүдтэй барьцаж болох ч өөрснөө шударга байж тэдэнтэй тэмцэнэ. Дабл стандарттай тэмцэх бол адил шударга байх ёстой.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.168.199

Бүгд заавал өгдөг байх хэрэгтэй. Наад зах нь шударгаар өрсөлдөх боломжгүй болгож байгаа юм. Би хуулиа дагаад 100т-р бараа зарж байтал хажууд 90т-р зарна гэвэл миний орлого адлагдаж хичээл зүтгэл талаар болно биз дээ. Тэгж шударга бусаар өрсөлдчихөөд төр засагт өгөөд нэмэргүй гэхчилэн худал тайлбар тавих нь луйвар юм.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.190.79

бүх улсын жижиг худалдаачид НӨАТ өгдөггүй угаасаа утгаггүй

Avatar

хүннү 2024-02-22 202.179.26.71

Ер НӨАТ өөрөө асуудалтай.. НӨТ нь төсвийг бүрдүүлдэг гол эх үүсвэр. Улс төрчидөд ашигтай ААН, иргэнд хохиролтой татварын систем.НӨАТ анх бий болсон цагаасаа л асуудал дагуулсан. Одоо улам бүр дордож байна. Бөөн хэл ам. Үе үеийн төр засаг үүнийг хэн хэдээ хүндрэлгүй болгож чадаагүй. Нэг нь хожиж нөгөөх нь хохирдог систем учираас иргэн, ААН- үүд НӨТ-д дургүй. НӨАТ-г 1 хувь болгох хэрэгтэй, энэ чинь анх бүртгэлийн систем биздээ.

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.107.37

noatiig yag nariin tootsood avbal hohiroh humuus ni hereglegchid. naimaachid hereglegchdees bolj l huuli zorchij bgaa. ternees yas noataa tolood joohon asigaa olood yavj boliishdee. ter nuugdaj bgaa noatiin orlogiig chini naimaachid bish hereglegchid avch bgaa.

Avatar

zochin 2024-02-22 103.11.195.34

наад мал оркууд чинь ердөөсөө НӨАТ-ийн баримт өгдөггүй шүү, худлаа яриад байгаарай сурвалжлагчаа, баримтаа авья гэхээр тэгвэл зайл гэж л хэлдэг мал оркууд. НӨАТ-ийн баримт төлөхгүй гэж байгаа бол торгуулиа төлөөд наад хийж байгаа бизнес нэртэй юмаа болиод буцаад хөдөө хээррүүгээ зайлцгаа, гэгээн цагаан өдөр хулгай хийдэг оркууд

Avatar

Зочин 2024-02-22 59.153.112.66

Хүнсний зах наймаачид НӨАТ өгөхгүй гэдэг.Огт өгдөггүй.

Avatar

Зочин 2024-02-22 59.153.112.66

Хүнсний зах наймаачид НӨАТ өгөхгүй гэдэг.Огт өгдөггүй.

Avatar

ХОТЫН ИРГЭН 2024-02-22 59.153.113.62

Наад муу наймаачид чинь ямар их татвар төлдөгийг мэдэх үү. Тэднээс НӨАТ нэхэх бараг хэрэггүй дээ. Би тэгэж боддог.

Avatar

zochin 2024-02-22 103.11.195.34

чи тэд нарын нэг нь болохоор татвар төлөхгүй зайлс хийх гэж л байгаа байх. чи бол адилхан хулгайч

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.186.52

ЗАХ, худалдааны төвийн хувийн худалдаачин наймаачид харин ч НӨАТ баримт өгдөггүй, бүр нэхвэл үнээ нэмж тооцно. Ер нь НӨАТ гаргаж өгдөг машин энэ тэр гэж байхгүй. Карт уншигч гаргаж өгч болох ч тийм горим дээр тавихгүй. Хүмүүс угаасаа нөат авна. нӨАТ баримтөгөхгүй байхын тулд чадах бүхнээ хийдэг. бүдүүлэг үйлдэл ч гаргадаг.

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.107.51

Зохицдог биш эээ
Өгдөггүй юм билээ
Шаардвал аюултай булиа залуу гарч ирээд зоддог

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.107.51

Нөат- бахимт шаардахаар зоддог юм билээ

Avatar

Хотын иргэн 2024-02-22 202.131.249.106

Гааль болон Татварынхан ажилаа хийдэггүй юм. Торгоод байвал баримт өгдөг болно.

Avatar

Zochin 2024-02-22 45.117.35.3

Amidrah gej yadaj yavaa humuusees avch yah yum. Teglee ch yamar oligtoi yum orj ireh bish. Negniigee demjsen n deer sh dee.

Avatar

Нэргүй 2024-02-22 202.179.15.130

200 000 төг-ний НӨАТ-ын буцаан олголт юу гэж 4000 байхав дээ. 400 төг гээч. 400 төг буцаан авахын тулд хэн НӨАТ-ын 10 хувь нэмээд 220000 төг-өөр юм авахав дээ.

Avatar

Татварынхан бөмбөгөртэй эвсэн шулдаг 2024-02-22 202.9.40.126

Бөмбөгөр нэхээд өгдөггүй атлаа хүнсэээ нь УИД-ээс үнэтэй зардаг

Avatar

Зочи5 2024-02-22 66.181.190.22

авахгүй биш өгдөггүй хэл амаа билүүдсэн авгай эрчүүд байдөг

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.181.72

Татгалзах ч юу байхав, өөрсдөө өгдөггүй юм. Хэзээ ч авах уу гэж асуудаггүй.

Avatar

зочин 2024-02-22 59.153.113.56

НӨАТ-ын баримт авахаас татгалздаг гэнэ үү. Тэрэн шиг худлаа юм байхгүй.
Хэзээ ч өгдөггүй. Татварынхан муу ажилладаг. Зах, Худалдааны төвийнхөнд ямар ч хяналт байдаггүй.

Avatar

zochin 2024-02-22 202.179.15.71

10% nemj tuluud NOAT av geed am tagladag. hamgiin zavaan niigmiin buleg etgeeduud zah deer suudag. yaduu gej uursniigoo todorhoildog ch hamgiin zadarsan humuus baidag. uls eh orondoo 1 tugrugiin ch tatvar tuluh bodolgui

Avatar

Нэргүй 2024-02-22 202.55.188.45

нөат өгвөл 10%шууд нэмнэ гэнэ 1.88төгрөгийн төлөө хэн 10%нмүүлхэвдээ хэд нугарч ирсэн бараа нүджндээр л хувиар өснө

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.118.214

өөрсдөө өгдөггүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.119.137

eruusuu nuat ugduggui shtee

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.191.138

жавхлан сайдын алдаатай эргэж буцсан бодлогоос болоод энэ ажлын эрчим суларч салан задгай болсон юм. уг нь их аятайхан болж байтал буруу бодлогоор өмнөх үр дүнгээ устгачихсан.

Avatar

Иргэн. 2024-02-22 43.228.129.139

НӨАТ баримт өгвөл үнэ нь өснө биздээ, битий тэнэгт сэтгүүлч нэртэй тэнэгэээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар….албан татвар…

Avatar

зочин 2024-02-22 203.23.199.2

Авья гэхээр үгт өгдөггүй ш тэ. Энэ тал дээр татвар маш муу ажиллаж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж