Сурвалжлага: Иргэд зах, худалдааны төвөөс НӨАТ-ын баримт авахаас татгалздаг

Хуучирсан мэдээ: 2024.02.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд зах, худалдааны төвөөс НӨАТ-ын баримт авахаас татгалздаг

Сурвалжлага: Иргэд зах, худалдааны төвөөс НӨАТ-ын баримт авахаас татгалздаг

НӨАТ-ын баримт нь далд эдийн засгийн ил болгох гол хөшүүрэг. Тиймээс худалдан авалт бүрийг хянахын тулд аж, ахуйн нэгжүүдээс НӨАТ авдаг. Үнэндээ НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчид төлдөг. Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгчдээр дамжуулан далд эдийн засгийн ил болгох зорилготой татвар. Тиймээс НӨАТ-ыг баримтыг аж, ахуйн нэгжүүд эцсийн хэрэглэгчдэд олгодог. Энэ хүрээнд иргэдэд улирал болгонд урамшуулал олгохоос гадна хонжвор зарлаад багагүй хугацаа үдлээ. Гэвч сүүлийн жилүүдэд НӨАТ-ын баримт олгодог худалдааны байгууллагууд цөөрчээ. Нэн ялангуяа  зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт барагтай бол өгдөггүй.

Лхагва гариг, ажлын өдөр боловч үнэт эдлэлийн худалдааны гол төв болох "Мөнгөн завъяа" худалдааны төвөөр ороход олон хүн бужигналдаж байлаа. Үнэт эдлэл худалдан авах иргэд цөөнгүй байсан ч тэдэнд НӨАТ-ын баримт өгч байгаа нь харагдсангүй. Зарим хэсгүүдээр цахим төлбөрийн QR наасан ч уншуулах аргагүй хууларсан байв.

Захын хорооллын жижиг дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүд хүртэл НӨАТ-ын баримт өгч байхад тогтвортой орлоготойд тооцогддог үнэт эдлэлийн лангуунууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа нь алт, мөнгөний худалдааны салбарт хар зах зээл үүссэнийг илтгэх.

"Мөнгөн завъяа"-гаас  200 мянган төгрөгөөр мөнгөн аяга авлаа гэж бодоход НӨАТ-ын буцаан олголтоос 4000 мянган төгрөг авч байгаа юм. Худалдагчаас НӨАТ-ын баримт яагаад өгөхгүй байгааг асуухад худалдан авагчид НӨАТ-аа хасуулах дуртай байдаг гэлээ. Хэрэвзээ НӨАТ-ын баримт өгвөл татвараа нэмж бодно гэв.

НӨАТ-ын баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай ажээ.

ХЯМД ЗАРЖ БАЙГАА УЧИР БАРИМТ ӨГӨХГҮЙ ГЭВ

Худалдагчдаас НӨАТ-ын баримт өгдөг эсэхийг тодруулахад, үнэт эдлэлүүд хямдхан байгаа. НӨАТ-ын Баримт авна гэвэл үнэтэй л болох байх даа гэх тоомжиргүйхэн хариулна. Мөн НӨАТ-ын барим тхэвлэж өгдөггүй. НӨАТ-ын баримт хэвлэж өгөхийн оронд 10 хувиа хасаад өгчихдөг гэв.

НӨАТ-ын баримт олгохгүй байна гэдэг нь асуудал Худалдаа эрхэлж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бол баримтыг нь заавал өгөх шаардлагатай. Гэтэл баримт өгөхгүй байгаа нь орлогоо нуун дарж, татвараас зугтаж байгаагийн нэг хэлбэр.

Нөат-ын баримтыг бодит цагийн горим дээр QR код уншуулаад баталгаажуулах нь цаасан баримт авсанаас төвөгтэй санагдаж байлаа.

Худалдан авагчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй.

"НӨАТ-ЫН БАРИМТАА АВАХГҮЙ БОЛ ӨГӨХГҮЙ, АВБАЛ ӨГНӨ"

Мөн “Бөмбөгөр худалдааны төв орлоо. Өвлийн улирал болж байгаатай холбогдуулан малгай, бээлий, өвлийн куртик, ноосон цамц, өмд тус худалдааны лангуунуудаар өлгөөстэй харагдана. Голдуу куртик гутал давамгайлж байлаа. Худалдан авалт хийж буй иргэд ихэнх нь л мөнгөө өгөөд л бараагаа авч байгаа харагдана гарт нь цаас эсвэл утсанд баримтаа бүртгүүлж байгаа хүн үгүй. Томоохон зах худалдааны төвүүдээс иргэд худалдан авалт хийхдээ худалдагчийн "НӨАТ-ын баримтаа хасуулах уу" асуултад олонх нь "тийм" гэсэн хариулт өгдөг аж. Өөрөөр хэлбэл, худалдан авч буй барааныхаа НӨАТ-ын хувийг хасуулаад худалдаа хийх нь элбэг гэнэ. Худалдагчдын хэлж буйгаар иргэд өөрсдөө ч баримтаа авахгүй гээд хасуулаад авдаг гэдгийг хэлж байлаа. Харин зарим иргэдийн хувьд баримтаа заавал авна гэж нэхдэг учраас баримтыг нь гаргаж өгдөг гэнэ. 

Хүмүүсийн хэлж байгаагаар захын худалдаачид ямар ч баримт өгдөггүй гэв. Иргэн "Доторх худалдаачид ерөөсөө баримт өгдөггүй. Уг нь нэг хэсэг Ибаримт уншуулж авдаг QR-ыг зарж байгаа барааныхаа хажууд наасан байдаг байсан бол одоо тийм юм байхгүй хуулаад авцгаацан тохиолдол олон байдаг.  Баримтаа авья гэхээр манайх баримт өгөхгүй байгаа эсгүй бол дараа ирэх дээ хэлээд авчих гэдэг.

"Захууд ерөөсөө НӨАТ-ын баримт өгдөггүй. Уг нь өгөх нь зүйтэй. Тодорхой хэмжээнд бид нар мөнгөө өгөөд бараа авч байна. Гэтэл өгөхгүй юм" гэлээ.

Томоохон зах, худалдааны төвүүдийн хувьд НӨАТ-ын баримтаа хүссэн иргэнд л өгдөг, харин баримт авахыг хүсэхгүй бол өгдөггүй жишиг бараг л тогточихож. Угтаа бол худалдан авч буй нэг ширхэг барааныхаа НӨАТ-ыг төлөөд, баримтаа авах зохицуулалттай. Аж ахуй нэгжүүд ч НӨАТ-ын баримтыг заавал иргэнд өгөх зохицуулалттай ч зах, худалдааны төвд энэ бүхэн иргэн, худалдагч хоёрын хоорондоо "зохицдог" үйлчилгээ болжээ.

Э.ДАРИЙМАА, Н.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж