Дэлхийд анх удаа фижитал спортын “Ирээдүйн наадам” эхэллээ

Дэлхийд анх удаа фижитал спортын “Ирээдүйн наадам” эхэллээ

Дэлхийд анх удаа фижитал спортын “Ирээдүйн наадам” эхэллээ

Фижитал спортын “Ирээдүйн наадам” тэмцээн ОХУ-ын Казань хотод эхэллээ. Оросын тамирчдыг дэлхийн спортын уралдаан тэмцээнүүдэд оролцуулалгүй ганцаардуулан, энэхүү тэмцээнийг зохион явуулахыг хориглох мэдэгдлүүд гарсаар байсан хэдий ч фижиталын тэмцээнийг Орост зохион явуулахыг дэлхийн олон улс дэмжсэн.

Дэлхийд анх удаа зохиогдож буй энэхүү тэмцээнд 107 орны, 277 баг, түүний дотор АНУ-ын баг өрсөлдөж байна.

Фижитал спорт гэдэг нь шинэ төрлийн спорт бөгөөд орчин цагийн өндөр технологи, дижитал орчныг биеийн хүчтэй хослуулсан спортын төрөл юм. Киберспорт, роботын техник, виртуаль орчин, дижитал технолог, хиймэл оюун ухааны элементүүдийг фижитал спортод багтаажээ.

Хөлбөмбөг, хоккей, сагсан бөмбөг зэрэг биеийн хурд, хүч шаардсан спортын уламжлалт төрлүүдийг орчин цагийн видео тоглоом, өндөр технологийн шийдлүүдийг хослуулан бий болгосон спортын шинэ төрлүүдээр тамирчид өрсөлдөж байна.

“Ирээдүйн наадам” тэмцээний хүндэт зочдоор хоккейн тамирчин Илья Ковальчук, Павел Дацюк нар, холимог тулааны тамирчин Бразилийн Жонни Уокер, Азербайжаны Рафаэль Физиев нар уригджээ.

Фижитал хөлбөмбөгийн төрөлд Мексик, Гватемал, Камерун, Бразилийн “Tamo Junto” болон “R10” багууд өрсөлдөхөөр мэдүүлжээ. Бразилийн “R10” багийг дэлхийн аварга хөлбөмбөгч Рональдиньо удирддаг. Скэйтбордингийн талбайд Аргентины Матиас дель Олио, 2022 оны олимпийн оролцогч Перугийн Каро Нарваес өрсөлдөж байна.

Тэмцээн дөнгөж эхэлж байгаа хэдий ч тэмцээний уур амьсгал олимпийн тоглолт шиг байгааг тамирчид хэлж байна. “Ирээдүйн наадам” тэмцээн Орос улсын зочломтгой занг мэдрүүлж, улс орнуудын хоорондын харилцааны шинэ талбарыг бий болгож байна хэмээн тэмцээнд оролцогчид талархаж байна.

Тухайлбал, БНХАУ-ын тамирчдын төлөөлөгч Зян Ифей хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Би анх удаа Казаньд ирсэн. Тэмцээний өндөр түвшний зохион байгуулалт, оросуудын зочломтгой зан намайг бишрүүллээ. “Ирээдүйн наадам”-д оролцох боломж олгосонд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко “спорт бол дэлхийн ард түмнүүдийг нэгтгэж, түншийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. “Ирээдүйн наадам” тэмцээн нь олон улсын спортын хамтын ажиллагаа төдийгүй шинжлэх ухаан, инновац, тоглоомын салбарын хөгжилд шинэ боломжуудыг бий болгоно” хэмээн хэллээ.

“Ирээдүйн наадам” тэмцээн гуравдугаар сарын 3-н хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээний үйл явцыг албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулж байгаа юм.

И.БАДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MGL 2024-02-21 59.153.113.62

МОНГОЛООС ОРОЛЦОЖ БАЙГАА БОЛУУ, МЭДЭЭЛЭЛ БАЙНА УУ?

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж