Найдвар тээсэн ба найдваргүй болсон Эрчим хүчний төслүүд

Найдвар тээсэн ба найдваргүй болсон Эрчим хүчний төслүүд

Найдвар тээсэн ба найдваргүй болсон Эрчим хүчний төслүүд

Энэ онд хийх хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжих дүнгээр нь жагсаавал, эн тэргүүнд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт орж байгаа юм. Тодруулбал, нийтдээ 1.1 их наяд төгрөгийг эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад төсөвлөсөн. Үүний 255 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс гаргахыг Сангийн яамнаас мэдээлж байв. Мөн энэ онд 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах, Дорнод аймагт 50МВт-ын цахилгаан станц байгуулах ажил үргэлжилж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэх юм. Тиймээс энэ удаа эрчим хүчний салбарт шинээр өрнөх болон цаасан дээр үлдсэн бүтээн байгуулалтуудыг онцолж байна.


БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2024 ОНЫ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй.  Цахилгаан станцын барилга угсралтын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй 300МВт-ын хүчин чадал бүхий уг цахилгаан станцын хөрөнгө оруулагч “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд 2024 оны аравдугаар сард барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэж танилцуулж байсан юм.

Цахилгаан станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Sinosteel Equipment and Engineering" компани ажиллаж байгаа.

Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотойг мэргэжилтнүүд онцолж байв.

Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар БНХАУ-ын Далиан хотод болсон Дэлхийн эдийн засгийн зуны чуулга уулзалтад оролцох үеэрээ “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК-тай Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурж байжээ.

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сард мэдээлэхдээ "Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 12.3 хувиар нэмэгдсэн. Өвлийн оргил ачааллын үед хэрэглээ огцом нэмэгдсэнээр ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд доголдол гарсан. Үүнтэй холбоотойгоор оргил ачааллын үед Улаанбаатар хотод хэд хэдэн удаа эрчим хүчний хязгаарлалтуудыг хийсэн. Айл өрхүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, метро байгуулах зэрэг агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах томоохон төсөл хөтөрбөрүүд энэ оноос хэрэгжинэ. Улаанбаатар хот, Бөөрөлжүүтийн цахилгаан станц хооронд байгуулсан Санамж бичиг бий. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар төслийн удирдлагуудтай санал солилцож, цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Төслийн эхний хоёр шат хэрэгжсэнээр одоогийн ТЭЦ-3 станцын үйлдвэрлэдгээс нэг дахин илүү хүчин чадлыг буюу 300 мВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ" гэдгийг онцолсон удаатай.

Төслийн сүүлийн хоёр шат 2026, 2027 онд хэрэгжих бөгөөд үйл явц төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа хэрэгжиж буйг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ 2024 ОНЫ ЗУН ЭХЭЛНЭ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд БНХАУ-ын 288.5 сая ам.долларын зээлээр 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил 2022 онд л эхлэхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээлж байсан билээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон.

Өөрөөр хэлбэл, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудал яригдаж буй. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой аж.

Усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулж, тусгайлсан гэрээ байгуулсан байдаг. Төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, Байгаль орчин нийгмийн үнэлгээний тайланг боловсруулаад буй. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 95 хувийг, улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ТАВАНТОЛГОЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖИЛ ЦААСАН ДЭЭР ҮЛДЭВ

Засгийн гаэрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг байгуулсан бөгөөд уг компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх эамаар хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Уг төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт хөрөнгө оруулалтад зээл, хөрөнгө оруулалтын харьцаа 70:30 байх, мөн зээлийн хүүг найман хувиар тооцоход хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийсэн байна.

Харин дотоод өгөөж 12 хувьтай гарсан нь эдийн засгийн өндөр үр ашиг бүхий төсөл гэдгийг албаныхан тодотгож байв. Гэвч өнөөдрийг хүртэл энэ бүтээн байгуулалт цаасан дээр л үлдлээ.

Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэхээр төлөвлөж байв. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилгийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биөлүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэнэ гэж танилцуулж байв.

Уг станц ашиглалтад орсноор жил бүр Улс болон орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгой нүүрсний бүлэг ордуудын өсөн нэмэгдэх хэрэглээг хангах, мөн Оюутолгой ХХК-н уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тус станцаас хангаснаар гадагшаа урсаж буй 120 сая ам.долларыг дотооддоо үлдээх зэрэг ач холбогдолтой. Тус станцаас ялгарах хийн хэмжээ нь Монгол Улсын MNS6298:2011 стандартыг хангасан, агаар бохирдуулагч бодисын хэмжээ, усны хэрэглээ нь хамгийн бага байхаар төлөвлөгдсөн, агаарын хөргөлттэй конденсатор, орчин үеийн удирдлага мэдээллийн систем бүхий бүрэн автоматчилагдсан байх юм.

Барилга угсралтын явцад давхардсан тооогоор 2000 ажилчид, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэ

Дорнод бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах боломжгүй болсон тул станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын ТБЕА компани 2020 оны наймдугаар сард барилга угсралтын ажлыг эхэлж, одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖИЛ БҮТЭЛГҮЙТЭВ

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих судалгааны ажил 1989 оноос хийж эхэлсэн. Төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах эх үүсвэрийг бий болгох зорилгоор уг уурхайг түшиглэн 400 МВт-ын цахилгаан станц барихаар шийдвэрлэж, гэрээ хэлэлцээр байгуулан үйл ажиллагааг эхлүүлж байв.

Төслийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажилласны дүнд станцын үндсэн блокийг 200 МВт-ын хоёр турбингөнөратортай байхаар тогтсон агаад төхникийн үндсэн тоноглол өөрчлөгдсөнтэй холбогдуулан төхник, эдийн засгийн үндэслэлд тодруулга хийж, улмаар холбогдох гэрээ, баримт бичигт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 172.59.186.12

zorigt geed gadnii tagnuul said hiij baisan tembuugeer ubchilsun hujaa mongol d lab sain zuiliig hiihgui

Avatar

zochin 2024-02-22 76.130.42.82

Bat uul Saihanbileg hen hen ch bilee yu hiisej buteesen yum bna uu,jinhene hulgaichuud.

Avatar

Нэргүй 2024-02-22 202.9.46.102

лалрын хужаанууд Монголыг устгах аюултай болгоомжил хар хятадаас

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.178.194

Богдхан төмөр замаа бариад УБТЗыг чөлөөлж суудал рейлбусаа явуулаад л шийдэх байсан юм даа Батүүл баатар зөв л шийдэж байсан Сонгуулиар ялсан бол АН нам хийх л байсан даа

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.189.235

Төрд байгаа дээрэмчид л энэ бүх ажилыг санаатай нурааж байдаг юм өөрт нь л ашиггүй бол

Avatar

Ч.Сайханбилэг гэж 2024-02-22 66.181.176.133

Нөгөө хамгийн муу хүн Ч.Сайханбилэгийн ачаар Монгол улс монголчууд цахилгааны амь тариа нь ойрын5 жилд Бөөрөлжүүтийн цахилгаан станц.Нөгөө хамгийн муу Ч.Сайханбилэгийн авралаар Эрдэнэтийн УБҮ 49% Монголчууд авсан.Хулчгар Ч.Сайханбилэг 2016 онд Х.Баттулгыг зоригтой хорьж шалгаагүй төлөөсийг одоо зовлонгоор өгч байна.Тагнуул цагдааг бүгдийн удирдаж байж БГ Зочид буупалд эхэлсэн ажлаа дуусгах байсан юм

Avatar

Нэргүй 2024-02-22 45.117.34.122

Чандганад баригдах байсан 600МВт цахилгаан станцын талаар түй ч дурдаагүй нь цаана нь өшөө хичнээн төсөл мани бадмэ хум болсон бол гэж бодогдуулнам.

Avatar

Иргэн 2024-02-22 202.21.103.226

Тавантолгойн ЦС-ыг ОТ өөрсдийн хөрөнгөөр бариад илүүдэл цахилгаанаа Монгол улсад нийлүүлээд тодорхой хугацааны дараа шилжүүлж өгөх гэрээтэй төслийн ажлаа эхлүүлсэн байсан даа. Хэрэв 2016-2018 онд уг төсөл явсан бол өдийд ашиглалтад ороод Хятадруу жилд өгдөг 150 сая ам.доллар монголд үлдээд дээр нь Тавантолгой-Мандалговь-УБ гээд цахилгаан эрчим хүчний хомсдолгүй болчихсон явж байх байсан даа.
МАН-аас томилолгдсон эрчим хүчний сайд нь өөрөө гүйж байж гэрээг хүчингүй болгосон.

Avatar

Зочин 2024-02-22 59.153.114.139

метро барина гээд бгаа Нямбаатар 5р цахилгаан станцыг барина гээд савчих вэ дээ

Avatar

ylcuun #; 2024-02-22 216.38.195.74

y

Avatar

GUILAGCHNi 2024-02-22 216.38.195.74

GAR 1 BOLJ TURNO

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.187.91

Цахилгаан эрчим хүчгүй байж Дүүжин тээвэр Мeтро ярьж МАНгартах

Avatar

Нэргүй 2024-02-22 202.21.107.37

gants hondiid yaj 270 ail bagtaj baisan baih uu. shal hudlaa um

Avatar

зочин 2024-02-22 66.181.178.169

Эгийн голын УЦС юу боллоо

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.185.153

ОРСЫН ТАВИУЛ ЖЕНКО БОЛООД ЖАНЖИНЫ ХҮРГЭН ГЭХ НЭГ СЭЖИГИЙН ОРОС БААХАН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД НИЙЛЖ ГАЦААСАН

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.118.107

Утаанбаатар хөлдлөө, усанд живлээ… Дээр дооргүй ОРК-ууд,,, авилгачид… онд бүгдийг нь зайлуул…

Avatar

Нэргүй 2024-02-22 203.98.76.69

Эрхэм сэтгүүлч дүү өнгөрсөн цаг хугацаанаас бичээд байгаа юм аа даа. Энэ жил чинь 2024 он шдээ.

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.90.13

Данхыг зайлуулж байж л эрчим хүчний төслүүдийг хөдөлгөж чадна шүү

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.115.152

tsaana chin nuursiis t/zamaar zuulguh gui,erchim huchnii 100% haraat,nefti uildver iig chin bariulj duusgahgui gej shudee zuun zanaad jonhuuruulj bui hun bgaashd.baigaa olj gutcaach…

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.94.98

Данх чинь л харин энэ төслүүдийг уван цуван ч гэсэн эхлүүлэх чин эрмэлзлэлтэй хүн дээ ! Оросын нөлөөнд орсон ахмад кадрууд, Оросоос даалгавартай, ам шүдээ өгч, гар хөлийн үсгээ зурсан улс төрчдийг тавцангаас зай луулж, шинэ залуу хүмүүсээр удирдуулсан цагт л ажил урагштай бүтэмжтэй болно. Оросын сүрд дарагдсан оркуудыг хурдан зайлуулах хэрэгтэй !

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.116.85

Орост худалдагдсан новшуудыг шийтгэсэн цагт л энэ төслүүд урагшаа явах байх шүү..

Avatar

Нэргүй 2024-02-22 202.126.90.13

Данх чинь Жонхуугийн цэрэг. Юм ойлгох болоогүй малууд бариад идчив

Avatar

Нэргүй 2024-02-22 103.212.118.37

Ийм байгааг 7 буудлын Должин чавганц ч мэдэж байгаа. Гагцхүү шалтгаан нь юу юм бэ, хэн хэн буруутай вэ гэдгийг л илчилж бичих хэрэгтэй!!!

Avatar

з 2024-02-22 202.126.90.108

Чавганц гэж доромжлохоо боль

Avatar

Зочин 2024-02-22 76.220.74.140

Эдгээр төслүүд төрийн албанд ажиллаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүсийн хувийн эрх ашгаас шалтгаалж ургашлахгүй байгаа гэхээр харамсалтай байгаа биз. Жишээ нь Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах Таван толгойн цахилгаан станц л гэхэд яригдаад бараг 15 жил болсон доо.Жил болгон тeндep шалгаруулаад бүтэдгүйээ. Ганцхан хувийн сонирхолоос…..

Avatar

Нэргүй 2024-02-22 192.82.65.120

Нэг л юмыг сайн ойлго Оросууд хэзээ ч манайд станц бариулахгүй байх тал дээр хатуу бодлого барьдаг

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.94.98

Тэр Оросын бодлогыг манайд хэрэгжүүлдэг манай хүмүүс Жкнко,10 %-ийн Даваасүрэн, Сүх жанжины ач охин нтр гээь л бна ш дээ !

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.114.61

орос өөрийн ашгийг бодно , бид яагаад өөрийгөө бодож чаддаггүй юм бэ

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.176.133

УЦС барьчихвал ОХУ хараат байдлаас 50% мултарна..

Avatar

ENE BUGD ORKUUDIIN 2024-02-22 202.179.21.201

ENE BUGD ORKUUDIIN HIIJ BGA AJILDA BAS ENE MUNGU IDEH NEG ARGA NI BDAG ZURGIIN KOMPANUUD DEER NI TUSUV HIIDEG KOMPANI ZA TENDER GD YAVAAD UGNU ZA DARAA NI ZASAG SOLIGDSON DARAA ULS БЯЛУУНААС HURT GD YAVAAD UGNU HARIUTSAH ENE BIY BHGUI TUR TUR TUR ТӨР ТӨР ТӨР БАС ДАХИН ТӨР

Avatar

Нэргүй 2024-02-22 188.162.254.36

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Хотын иргэн 2024-02-22 202.131.249.106

Нэг орос дарга эмэгтэй "манайх цахилгааны илүүдэлтэй байгаа, та нар шинэ эх үүсвэр барьж болохгуй" гэж хэлээд явсан.

Avatar

Нэргүй 2024-02-22 5.255.115.58

ОТ төсөлд Монголын талаас ЦС заавал барь гэсэн шаардлага эхнээсээ байсан, ЦС барьсан уу? бариагүй, урдаас авч байгаа.
ОТ төсөлийн мөнгөний гүйлгээ заавал Монголын банкуудаар дамжих ёстой гэсэн шаардлага анхнаасаа байсан, одоо хүртэл хэрэгжээгүй.

Avatar

Нэргүй 2024-02-22 66.181.182.162

Бариулахгүй байлгах хорлон сүйтгэл хийсэн байж байдаг. Хорлохгүй юм хийх гэж байгаа хүн хоёр маш их ялгаатай. Юм хийж байгаа хүнийг мандуулая. Хор хүэгсэн хүнтэй хатуу тооцоо бодож сур!!!

Avatar

Заргач 2024-02-22 202.126.88.71

Гадны хөрөнгө оруулагчид ирээд ажил хийх гэхээр хийлгэдэггүй, энэ улсад эрчим хүчний төсөл эхлэхийг ерөнхий сайд санаатай Данх биш далдаас удирдан чиглүүлэгч хэрээ Баатар, хулгайч Жонхуу мэддэг болоод удаж байна.

Avatar

Нэргүй 2024-02-22 59.153.114.61

бүгд л тэгж ярих юм, яагаад хуланд хариуцлага тооцсон шиг болдоггүй юм бол

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.95.184

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлагдмал байдалд байж энэ хүүхний бичсэнээр бол хөлдөөд үхчих юм байна. Бараг л үнэний ортой байх.нэг өдөр алдахгүй ажил эхлүүлэхийн оронд юу ч болсон ШИНЖГҮЙ байгаа МАН ер нь цахилгаан, дулааны бүрэн дутагдалд оруулах юм байна. 2 жил хүрэхгүй хугацаанд хийгдэх ТЭЦ-3 ын ажил Оросын дайн дуустал 6 жил хүлээлгэх нь…Сахал Эрдэнэбилэг томоохон станцуудыг хувьчилж авах шахсан тэгвэл өнөөдөр Жонхуу хувийн станц барьж төвийн эрчим хүчний системийг базах нь.

Avatar

Эби ажиллагаа 2024-02-22 202.21.107.5

Зартай ЛГБТ Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Парисын хүлэмжийн хийг багасгах гэрээнд нэгдэн гарын үсэг зурснаар Монгол Улсыг ДЦС барих эрхгүй болгосон байдаг. Тэрээр улстөрч болсон цагаасаа эхлэн Монгол Улсыг санаатайгаар бодлогын чанартайгаар холыг харсан хорлон сүйтгэх хэд хэдэн томоохон ажиллагаа хийсний зөвхөн нэгээхэн нь энэ буюу.

Avatar

Нэргүй 2024-02-22 103.57.94.98

Муу орк чи битгий хуцаад бай ! Усан тэнэг хшүр вэ, чи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж