Увс аймгийн Тэс суманд шилүүс 20 гаруй мал барьжээ

Увс аймгийн Тэс суманд шилүүс 20 гаруй мал барьжээ

Увс аймгийн Тэс суманд шилүүс 20 гаруй мал барьжээ

Увс аймгийн Тэс сумын аравдугаар багт хаваржиж буй айлуудын мал шилүүсэнд бариулсан байж болзошгүй аж. Дөрвөн айлын 14 үхэр, 10 орчим бог шилүүсэнд бариулсан тухай эх сурвалж мэдээлэл өглөө. Энэ талаарх мэдээллийг тодрууллаа.


Тэс сумын аравдугаар багийн дарга н.БАЛЖИННЯМ:

Өмнөх жилүүдэд шилүүс мал барьж байсан тохиолдол гарч байв уу. Шилүүс гэдгийг яаж мэдэв?

-Урд жилүүдэд ийм явдал тохиолдож байгаагүй. Шилүүс нь ОХУ-ын Тувагийн нутаг дэвсгэрт байрлах Тагны нуруунаас орж ирсэн байх магадлалтай.

-Хэдэн тооны шилүүс явж байна вэ?

-Одоохондоо бол багахан хэмжээний зайд мөр л харагдсан. Шилүүс нь модонд дамждаг амьтан болохоор тоог нь гаргаж чадахгүй байна. Дөрвөн айлын 14 үхэр, 10 орчим бог мал шилүүсэнд бариулсан.

-Аймагтаа мэдэгдсэн үү. Сум орон нутгийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Байгаль орчны газар, Онцгойгоос хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцсан. Шинжилгээ хийхийн тулд үхсэн малаас дээж аваад  явсан. Хариу мэдээлэл өгөөгүй байна. Шилүүс нь хүн рүү дайрах эрсдэл өндөр учраас малчдыг малдаа явахдаа сонор сэрэмжтэй, малаа хол газар бэлчээхгүй байх талаар  сэрэмжлүүлэг өгсөн.

Тэс сумын10 багийн иргэн н.БАТДЭЛЭГ:

-Манайх таван үхрээ шилүүсэнд идүүлсэн. Бэлчээрт явсан бог мал үхсэн байхаар нь тухайн үед эхлээд чоно барьж гээд өнгөрөөсөн . Гэтэл дараа нь бод мал үхсэн.  Нөхцөл байдлыг харахад малыг чоно шиг идээгүй. Үхсэн үхрэнд нүх үүссэн байсан. Хазсан малынхаа махыг идээгүй бүх цусыг сороод авчихсан юм шиг л харагдсан.  Хүн рүү дайрах магадлал өндөр учраас өдөр, шөнө гарч орохдоо айдастай байна. Малчид өөрсдөө дуу чимээ байнгын гаргаж, өдөрт малынхаа хажуугаас салахгүй байгаа.

Э.ДАРИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-02-21 66.181.178.169

Хангайн амьтан авах юм аа л авч байхад дуугүй л өгч байхгүй олон юм ярьж юу хийнэ, малаа шилүүст өгмөөргүй байвал зайлаад л нүүчих л дээ

Avatar

Нэргүй 2024-02-21 139.5.217.68

ymr hangain amitan bsn c zugeer harj bgd hamag malaa ogchih hereg uu bs nasaaraa amidrchihsn humuus tuhain gazraasaa haashn nuuhuu ooroo bish gsn shig bitii ingej bailda

Avatar

Нэргүй 2024-02-21 128.233.11.87

Тэс-д, тэр орчим Монгол нутагт уул ч байхгүй, шилүүс ч байхгүй, Тува-гаас орж ирээд сорчоод буцаад гараад явчдаг байх, Тувагийн хулгайч нарыг яадаг юм билээ гэж байхад шилүүс нь нэмж орж ирээд. Сайн зэвсэглэх л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-21 202.126.91.114

шилүүсний нутгаас зайлцгаа.

Avatar

Нэргүй 2024-02-21 122.201.31.253

Идэшгүй, өлдөөд арга буюу тааралдсан руугаа дайрчээ. Уг нь мал руу дайрах бол тугал, хургахан унагаад цусыг нь сорчихоод явчихдаг амьтан. Зуданд өеөдөж сэтгэлээр унасан мал амархан олз болж байна.

Avatar

з 2024-02-21 139.5.219.242

Байгалыг дэлхийг ,амьдралыг хянадаг хэн бэ чи.сэтгүүлч гуай.

Avatar

Нэргүй 2024-02-21 202.21.107.50

Отоонд сууж байгааг наад даварсан п***а шилүүснүүдээ буудаж алаач.

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-21 103.57.94.98

Билчээрийн мал аж ахуйтай газар Байгаль хамгаалах асуу далд өөрийн онцлогийг харгалзан хандмаар байгаа юмаа. Жишээ нь, Дорнод аймагт хотын баячуулын адуу их байда г нь үнэн, тэр адуун сүргийг Цагаан зээрийн билчээр талх аллаа гэж ад үзэж, хөөж туудаг. Гэтэл Монголын эдийн засагт, монголчуудад өөрсдийн гараар өсгөсөн мал нь хэрэгтэй юү, зэрлэг гөрөөс нь хэрэгтэй юү ?!
Бодмоор л асуудал биш үү !!!

Avatar

Нэргүй 2024-02-21 180.149.80.74

Ховор ан амьтан энэ тэр гэж туйлширч байж үр дүн нь энэ шүү дээ, одоо чоно алуулахаа больсон, чонод идүүлсэн малынхаа хохирлыг улсаас нэхэмжлэх хэрэгтэй. Хүнээ идүүлж байж ойлгох цаг удахгүй байх.

Avatar

Зааз 2024-02-21 161.81.76.210

Вампир юм биш үү хөөе

хаха

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.181.23

тиймүү

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.177.47

Танайхан нусалчих юм бишүү.

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.176.214

араатан хүртэл туйлдаж бгаан бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж