Сон, И хоёрын хооронд яг юу болсон бэ?

Сон, И хоёрын хооронд яг юу болсон бэ?

Сон, И хоёрын хооронд яг юу болсон бэ?

Сүүлийн үед Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн одод болох Сон Хын-Мин болон И Кан Ин нарын хооронд өрнөсөн үл ойлголцол, маргаан олон нийтийн анхаарлыг татаж байна. Азийн аваргын үеэр энэ явдал болсон бөгөөд багийн ахлах дасгалжуулагч Юрген Клинсманн уг хэргийн улмаас ажлаа өгчээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар шигшээ багийн ахлагч Сон Хын-Миний зүгээс оройн хоолны үеэр ширээний теннис тоглох гэж байсан И Кан Ин тэргүүтэй залуу тоглогчдод шаардлага тавьсан үйлдлээс энэ бүхэн эхэлсэн гэнэ.

Хожим нь Солонгосын хөлбөмбөгийн холбоо ч ийм асуудал гарсныг баталж, гагцхүү Сон, И хоёр зодолдсон гэдгийг үгүйсгэжээ. Тэгвэл болсон үйл явдлыг та бүхэндээ цаг хугацааны дараалалтай хүргэе.

Хоёрдугаар сарын 5 – Катарт болж байсан Азийн аваргын хагас шигшээ шатны чухал тоглолтын өмнөх өдөр Солонгосын шигшээ багаараа оройн хоолоо идэж байх үеэр Сон Хын-Мин нэг тоглогчтой муудалцжээ.

Хоёрдугаар сарын 6 – Солонгосын шигшээ баг Азийн аваргын хагас шигшээд Йорданд 0-2 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв.

Хоёрдугаар сарын 13 – Их Британийн "The Sun" сонины зүгээс Сон Хын-Минийг хагас шигшээ шатны өмнөх өдөр багийнхаа тоглогчтой муудалцаж, хуруугаа гэмтээснийг мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 14 – Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг үл ойлголцол гарсныг баталж, залуу тоглогчид ширээний теннис тоглохоор явахад Сон дургүйцэж, маргааны үеэр хуруугаа гэмтээсэн гэлээ.

Хоёрдугаар сарын 14 – Солонгосын хэвлэлүүд багийнхаа ахлагчтай муудсан тамирчинг И Кан Ин гэдгийг баталж, Сон Иг цохих үеэрээ гараа гэмтээсэн гэв.

Хоёрдугаар сарын 14 – Сон, И хоёр хамтдаа дотно байгаагаа харуулсан зургийг цахим сүлжээнд нийтлэв.

Хоёрдугаар сарын 14 – Солонгосын шигшээ багийн ахмад тамирчид И Кан Инийг хагас шигшээ шатны бүрэлдэхүүнээс хасахыг дасгалжуулагч Юрген Клинсманнаас асуусан болохыг хэвлэлүүд мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 14 – И Кан Ин ахмад тамирчидтайгаа муудалцсандаа уучлалт гуйв.

Хоёрдугаар сарын 15 – И Кан Иний хуулийн зөвлөхүүд зодоон болсон гэх мэдээллийг няцаалаа.

Хоёрдугаар сарын 15 – Солонгосын шигшээ багийн зөвлөл хуралдаж, дасгалжуулагч Клинсманныг ажлаас халав. Түүнийг багтаа манлайлал үзүүлж чадаагүй гэжээ. Клинсманн ч тэр өдрийн хоолны үеэр болсон зөрчилдөөн багийн тоглолтод нөлөөлсөн гэдгийг дурджээ.

Хоёрдугаар сарын 16 – КТ-ийн сүлжээ дэлгүүрүүд И Кан Иний зурагт хуудсуудыг буулгав.

Хоёрдугаар сарын 17 – Стрийм үйлчилгээний "Coupang Play" ПСЖ-ийн тоглолтын өмнөх бичлэгээс И Кан Инийг хасчээ.

Хоёрдугаар сарын 19 – "Alachi Chicken" И Кан Интэй дахин зар сурталчилгааны гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-21 66.181.178.169

Эдний хэрүүл маньд ямар хамаа байна аа, нөгөө л оддын өвчинтэй холбоотой асуудал шүү дээ, кимчи хүний төрөлх ямаан омог ч бас нөлөөлөө л биз дээ, хөөрхийс, мануус өөрсдийгөө хичээвэл л барж

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.185.103

будааныхан ямр хамаа бнаа өөөрсдиигөө л хичээ

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.191.138

хамаатайгаар барах уу, бид багийн спортоо хөгжүүлэх гэж хичээж байгаа энэ цаг үед бүүр ч их хамаатай, бэлэн туршлага, амьд жишээ болж байгааг олж харахад хэцүү байна уу.

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-21 202.9.40.92

ЭНЭ ХОЁР СОЛОНГОС ХҮН ХООРОНДОО МУУДАЛЦАА Л БИЗ. МОНГОЛЧУУДАД ЯМАР ХАМААТАЙ ЯМАР АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ ВЭ

Avatar

Болдоо 2024-02-21 139.5.216.196

Мэдээллээс ашиг хардаг ямар “лаг” пязда вэ чи. Нээх ухаантай болох гээд ядцан муу шээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж