Европын анхдагч хиймэл дагуул ойрын хэдэн цагийн дотор дэлхий дээр унана гэж Европын сансрын агентлаг (ESA) мэдэгдэв.
Өвгөн дагуул гэж хочлогдох "ERS-2" нь 1995 онд хамгийн сүүлийн үеийн тоноглолтой загварт тооцогдож байсан ба одоо үед ашиглагдаж буй хиймэл дагуулуудын эх хувилбар гэж үздэг.
Европын сансрын агентлагаас мэдээлэхдээ, “ERS-2” нь 2011 оноос хойш ажиллагаагүй болж аажмаар дэлхийн татах хүчинд автаж байжээ. Нийт хоёр тонн жинтэй өвгөн дагуул агаар мандалд орсноор хурдацтай доошилж, ихэнхи эд анги нь шатна. Одоогийн байдлаар дэлхийн хаана унах нь тодорхойгүй ч өргөн тэнгисийн хаа нэгтэй гэх таамгийг дэвшүүлээд байна. Хиймэл дагуулын бат бөх хэсгүүд нь шаталтыг тэсвэрлэх боломжтой ба байгаль орчин, хүн, ан амьтдад хохирол учруулах магадлал маш бага гэнэ.
"Агаар мандалд дахин нэвтэрч болзошгүй элементүүдийн аль нь ч цацраг идэвхт эсвэл хортой биш гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй" гэж “ESA”-гийн Дэлхийг ажиглах газрын сегментийн хэлтсийн ажилтан Мирко Албани хэлэв.
Тус агентлаг 1990-ээд онд Дэлхийг алсын зайнаас тандан судлах (ERS) хоёр хиймэл дагуул хөөргөсөн. Тус хиймэл дагуулууд тухайн үеийн хамгийн боловсронгуй гариг эрхэс ажиглагчид байсан бөгөөд газар, далай, агаар дахь өөрчлөлтийг хянах чадвартай байв. “ERS-2” нь үерийн байдалд хяналт тавьж, эх газрын болон далайн гадаргын температурыг хэмжих, мөсөн талбайн хөдөлгөөнийг ажиглаж, газар хөдлөлтийн үеийн магнитутыг мэдэрдэг аж. Мөн "ERS-2" нь дэлхийн озоны хамгаалалтын давхаргыг үнэлдэг байжээ.
Эх сурвалж: BBC
Хүш 2024-02-21 103.57.93.159
зелинскийн дээр унаж алиа салбадай алга болж дэлхийд энх тайван тогтоно.
Нэргүй 2024-02-21 103.212.118.12
Орос сансарын хог хаягдлыг цэвэрлэх пуужин бүтээсэн дээрээсээ унагахгүй Харин язёлёнскиын дээрээс унана
Нэргүй 2024-02-21 213.87.156.1
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-21 202.21.108.43
пизд🌸 вэ
Нэргүй 2024-02-21 95.179.222.117
Путлерийн дээрээс унаж дайн зогсоосой.
Нэргүй 2024-02-21 66.181.191.204
Хөөрхий, зүйрлэшгүй их ач гавьяатай эд байж. Их ч ажил амжуулаад бууж байгаа юм байна.
Нэргүй 2024-02-21 59.153.113.95
.