“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын БНИУ-д ажилласан томилолтын тэмдэглэл
Ирландын шилдэг их сургууль “Тринити коллеж”-ид зочлох үеэр
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хэмээх нэршилд багтдаг Ирланд гэх танил нэр чухамдаа хоёр өөр улсыг илтгэдгийг бид тэр бүр мэддэггүй. Европын гурав дахь том арал Ирландын хойд хэсэг нь Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг бол өмнөд хэсэг нь Дублин нийслэлтэй Бүгд Найрамдах Ирланд Улс юм. 1922 онд Англи-Ирландын гэрээний дагуу Ирландын чөлөөт улс байгуулагджээ. Улмаар 1937 онд шинэ Үндсэн хуулиа баталж улсаа албан ёсоор Ирланд хэмээн нэрлэж, 1949 онд сая нэг тусгаар тогтнолоо зарлав. Тусгаар тогтнолоо зарлаад 100 хүрэхгүй жилийг үдсэн ч тэд өрнийн бар улсыг бүтээж, ДНБ-ээрээ дэлхийд гуравт, хүний хөгжлийн индексээрээ хоёрдугаар байрт жагсаж чаджээ. Улсын нийслэл Дублинд Европ тивийн томоохон санхүүгийн төвүүд ч байрлах болжээ. Өдгөө таван сая хүн амтай Европын энэ улс биднээс харь хол мэт боловч төстэй талууд бас бий. Цөөн хүн амтай, хөдөө аж ахуй голлосон, гаднаас нөлөөлөх санаархал ихтэй гэхчлэн дурдаж болно. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан Ирландын эдийн засаг үсрэлт хийж өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ нь 100 мянган доллар хэдийн давжээ.
Шулуун дардан замаар явсан учраас Ирланд улс богино хугацаанд өндөрлөгт хүрсэн гэж харвал өрөөсгөл. Бидний л адил 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн уналтад өртөж, ядуурал чинээндээ тулж. 2008 оны эдийн засгийн хямрал ч тэднийг тойроогүй. Банкны салбар нь уналтад орж, ажилгүйдэл эрс нэмэгдэж, ДНБ мэдэгдэхүйц буурсан байна. Энэ мэт улс орны өмнө тулгардаг хүнд даваануудыг тэд туулж, эцэст нь Хонг Конг, Сингапур, Тайвань, Өмнөд Солонгосын адилаар Европод “мэндэлсэн” бас нэгэн эдийн засгийн гол тоглогч болсныг судлаачид “Кельтик бар” хэмээн нэрлэх болжээ. Тэгвэл 30 жилийн дотор хөгжлийг бүтээсэн Ирландын замнал юу байв?
Боловсрол, эдийн засгийн бодлогын уялдаа
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнгөрөгч долоо хоногт БНИУ-д улсад ажиллахдаа Ирландын шилдэг их сургууль “Тринити коллеж” болон “University College Dublin”-д зочилсон юм. Энэ хоёр их сургуулийг онцлон зорин очсон нь учиртай. Эдгээр их сургууль чанартай боловсрол олгохын сацуу Судалгаа, инновацын төвийг ажиллуулж Засгийн Газрын хэрэгжүүлэх бодлогод суурь судалгаа, шинжилгээг хийдэг. Ингэснээр улсынхаа эдийн засгийн тэргүүлэх чиглэлд шаардлагатай хүний нөөцийг бэлддэг. Үүний үр дүнд бодлоготой уялдсан, мэдлэгт суурилсан эдийн засаг жинхэнэ утгаараа бүрэлддэг юм байна. Тухайлбал, “University College Dublin”-ий хувьд Ирландын хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлдог гол институтийн нэг. Мөн Ирландад Apple, IBM, Google зэрэг дэлхийн хэмжээний компаниудын Европ дахь оффис байрладаг. Эдгээрт шаардлагатай шинэлэг судалгаа, шийдлийг дээрх их сургуулиуд боловсруулж, хүний нөөцийг нь бэлддэг байна. Улс орны бодлогыг академик судалгаанд суурилан тодорхойлж, шаардлагатай хүний нөөцийг бэлдэж буй жишгийг нэвтрүүлэх нь туйлын чухал болохыг “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр олж харсан учир, нэн тэргүүнд дээрх хоёр сургуульд зочилсон юм.
БНИУ-ын парламентын дарга Жерри Баттаймэр ба парламентын гишүүн Дэмиэн Инглишийн хамт
Манай улсын хувьд боловсрол эдийн засгийн уялдаа алдагдсан, хүний нөөцийн төлөвлөлт гээч зүйл байхгүйтэй адил. Хувь хувьсгалын өчнөөн олон их, дээд сургуулиуд жилд хэдэн мянган оюутан төгсгөж байгаа. Энэ хэрээрээ диплом өвөртөлсөн ажилгүйчүүд нэмэгдэж, монгол залуус гадаадад ажил эрхлэхийн төлөөх урт цувааг харвал гамшигийн хэмжээнд хүрсэн нь илэрхий. Тийм хэрнээ ажил олгогч, ажилгүйчүүдийн тоо хоёр бараг ижил хэмжээнд байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ хоёр “мөргөлдөхгүй” байгаа нь бодлогод уялдсан судалгаа гэх хамгийн чухал зүйлээ орхигдуулсны гор юм. Тиймээс “Тринити коллеж”-ийн хэрэгжүүлдэг эдийн засгийг бодлогыг хүний нөөцтэй уях загварчлалыг хамтран боловсруулах нь тун чухал байгаа талаар “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр онцолж байлаа. Үүнээс гадна мэдээллийн болон анагаахын зэрэг өндөр технологийн хөгжлийн тал дээр ч хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг тэрээр дурьдаж байв.
Хүнс, хөдөө аж ахуйг хөгжлийн гарцаа болгосон нь
Хүнс, хөдөө аж ахуйн салбар угтаа манай улсын ч амин сүнс байх учиртай. Эдийн засгаа солонгоруулах тухай улиг болтол ярьдаг бид хүнс, хөдөө аж ахуй гэх “уурхай”-аас олборлолт хийх цаг болсон. Өнөөдөр манай улсад энэ салбарын нүүр царай тун өрөвдмөөр байгаа. Үхрийн шир 7000 төгрөгт хүрч, нэг бохины ч үнэгүй болсон нь үнэн. Гол алдаа нь бид түүхий эдээ эдийн засгийн эргэлтээс хол хөндий байлгасаар ирсэн. Малчид үүнийг хийх боломжгүй, тэд зуд турхан, хаврын хавсаргыг давж малаа онд мэнд оруулхаас өөрийг бодохгүй яваа. Санхүүгийн хувьд ч боломжгүй, бүгд малчны зээлтэй. Гол учир юунд байна вэ гэвэл манай улс хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлоогүй. Төр засаг нийтийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаас зах зээлийг тэлэх үүрэгтэй ч үүнийгээ умартсан. Тэгвэл энэ асуудал дээр бодлого тодорхойлъё. Зах зээл юу хүсэх вэ. Ямар түүхий эд болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хэрэгтэй байна вэ. Үүнийг зах зээлийн стандартад нийцсэн байдлаар бид боловсруулж чадах уу?
Ирландын хувьд стандартыг чухалчилж, өнөөдөр тэд 14 орчим тэрбум евротой дүйцэх хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлдэг. Үүний багахан хувийг хуурай сүү эзэлж үлдсэн нь стандартад нийцсэн махны экспорт. Тэртээ өрнийн арлаас энэ нийлүүлэлтийг хийж, эдийн засгийнхаа гол хөшүүрэг болгосон Ирландтай харьцуулахад Хятадтай хаяа залгах бидний хувьд даанч хайран боломжийг нүдээ дараад өнгөрүүлж буй мэт. Иймийн учир хөдөө аж ахуйг эдийн засгийг зөвхөн нүүдэлчин ахуй гэхээс гадна эдийн засгийн нүдээр харж, малчдад зах зээлийн харилцаанд идэвхтэй харилцаанд орж, зээлтэй биш хөрөнгөтэй өрхүүд аж төрөх боломж бий болгож чадвал 40 хувьд хүрээд буй ядуурлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлэх юм. Цаашлаад хот суурин бараадах орон нутгийн иргэдийн цуваа татарч, орон нутагт таатай амьдрах нөхцөл бүрдэн төвлөрөл буурна.
Хөдөө аж ахуйн чиглэлээр манай улс БНИУ-тай хамтран ажиллах санамж бичгийг 2018 оноос хойш ярилцсанаар өнгөрсөн арванхоёрдугаар сард эцэслэн байгуулжээ. Гэвч үүний хүрээнд хийгдэх ажлууд тодорхой эхлээгүй байгаа энэ үед “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогыг хамтран боловсруулах саналыг тавилаа. Ингэснээр эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа бий болж, ямар чиглэлээр хэчнээн мэргэжилтэн бэлтгэх ёстой вэ гэдэг нь тодорхой болно. Ирландын жишгээр боловсрол эдийн засгийн уялдаа холбоог тооцож “Тэдэн сая толгой мал эдийн засгийн эргэлтэд орох юм байна, үүнд төдий тооны малын эмч, мэргэжилтэн хэрэгтэй” гэх зэргээр шийдэх боломжтой. Бодлого боловсрууулах хэмжээний чадамжтай, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хоёр талын хамтын Ажлын хэсэг гарч төр, хувийн хэвшил, малчдын төлөөллийг оролцуулж бодлого боловсруулах нь бодит үр дүн гаргахад чухал болохыг тэрээр онцолж байсан юм.
Хяналттай Засгийн газар буюу хулгай, авлигыг умартсан Ирланд
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын Ирланд дахь томилолт Ирландын Засгийн газрын дөрвөн сайд, Их хурлын даргатай уулзснаар үргэлжилсэн юм. Ирланд улсын спикертэй уулзах үеэрээ Ирланд-Монголын хамтын ажиллагааг нарийвчлан тодорхойлж, шинэ түвшинд гаргах асуудлыг хөндсөн. Бид хоёр улсын парламентийн бүлгэм байгуулж, Өргөмжит консул, цаашлаад Элчин Сайдын Яамдаа нээх нь зүйтэй. Учир нь, өнөөдөр Ирландад манай улсын 4000 орчим иргэн сурч, ажиллаж байна. Тэдэнд тулгамдсан асуудал, тэд хоёр улсын хамтран боловсруулсан бодлогын хүрээнд боловсон хүчний хувьд бэлтгэгдэж, ажлын туршлага тэндээ хуримтлуулахад боломжгүй зүйл байхгүй гэдгийг Н.Номтойбаяр хэлж байлаа.
БНИУ-ын Сангийн сайд Женнифер Каррол МакНейлийн хамт
Ирланд улс олон намын тогтолцоотой, үүнээс хамгийн олон суудал авсан 2-3 нам голчлон Засгийн Газраа байгуулсаар иржээ. Одоогоор Бүгд найрамдах нам, Христийн ардчилсан нам, Хөдөлмөрийн нам хамтран засгийн эрхийг барьж буй. Нэг нам дангаар биш, хоёул нийлж хуйвалдах биш, гурван тал хамтарна гэдэг хяналт тавих суурь хэлбэр юм. Ингэснээр тус улсад авлига, хээл хахууль, хулгайн асуудал үгүй, дотоод хэрүүл тэмцэл бус бодлого, хэрэгжилтийн талаарх бодитой мэтгэлцээн л өрнөх орон зай бий болжээ. Ирландын Сангийн Сайдтай уулзах үеэр тэд татвар төлөгчдийн мөнгөнд маш хүндэтгэлтэй ханддаг, төлсөн татвар нь эргээд үйлчилгээ болж очиж чадах эсэхэд ихээхэн анхаардаг гэдэгээ онцолж байв. Ер нь ч төсөв, эдийн засгийн бодлого дээр “Ирланд нэгдмэл байх ёстой. Нэгдмэл байж гэмээнэ хүчтэй байх болно” гэх гол зарчимтай. Олон жил колончлолд явсан учир дотооддоо эвийг сахиж, хүчээ нэгтгэх ёстой гэдэг алтан дүрэмтэй юм байна. Ингэж хүчээ нэгтгэснээр Европын холбоо, дэлхийн эдийн засагт гол тоглогч байж чадна гэх амбицтай. Ард иргэд нь ч гэсэн шилдгээ төрд илгээдэг, шалгуур хяналт сайтай аж.
Энэ томилолтын гол онцлог нь олон жил албаныхны явдаг “туршлага судлах” гэх өнгөлж, далдалсан аялал биш байлаа. “Үндэсний эвсэл”-ийн хувьд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр тэргүүлж, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийг бодлого тодорхойлох үйл явцад оролцох боломж нээхийг чухалчилж буй. Тиймдээ ч “нэг улс төрч-мянган мэргэжилтэн” гэсэн зарчмыг дэвшүүлсэн. Тэд бодлого ямар байх ёстойг хэдийн харж, юу чаддагаа тооцоолж, юуг чадахгүй вэ гэдгээ ч мэдэж байгаа. Тиймээс чаддагаа ажил болгох, чадахгүйгээ чаддагтай нь хамтарч бүтээх ажил хэргийн уулзалтуудыг Ирландад хийлээ.
Нэргүй 2024-02-21 103.57.94.242
Монголыг тагнуулын байгууллагын хүчийг сулруулсан х***а М.Энхсайхантай хамтарч байна гэхээр л тун утгагүй байна. М. Энхсахан бол адгийн шаар шүү
Нэргүй 2024-02-21 213.87.156.1
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-21 202.55.188.107
oo za bur ardiin baatar bolloo l doo. nymtaishir ch bas neeh tsever mongo olson hun bish bhaa
Нэргүй 2024-02-21 66.181.179.42
Монголын улс төр хулгайчдаасаа салдаггүй ээ. жирийн сэхээтэнд сонгуулиөр ялагдана даа.
Эгэл 2024-02-21 66.181.182.62
Болж байна,Амжилт