УИХ дахь малчид зээлээ чөлөөлүүлэхийг хүсэв үү?!

УИХ дахь малчид зээлээ чөлөөлүүлэхийг хүсэв үү?!

УИХ дахь малчид зээлээ чөлөөлүүлэхийг хүсэв үү?!

Монгол орон даяар зуд нүүрлэж, мал, хүнгүй байгалийн гамшигт өвдөг сөгдөж байна. Сүүлийн 15 жилд тохиогоогүй цаг агаарын үзэгдлийн улмаас олон мянган мал хорогдсон. Амьжиргааныхаа хэдэн малыг алдсан малчдад туслах хандив, дэмжлэгүүд эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд улстөрчид нэг талаараа малчдад "саймшрах", нөлөө талаараа өөрсдийнхөө эрх ашгийг хангах  төсөл, санаачилга ч гаргах болсон. Жишээ нь, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ сарын 20-ны өдөр мэдээлэл хийхдээ зудын эрсдэл өндөр байгаа энэ үед малчдын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл боловсруулж, өргөн барихаа мэдэгдсэн. Энэ нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж, аж ахуйн нэгжээ татвар, торгуулиар дарамтлах хэрнээ адилхан хувийн малаа маллаж яваа малчдын зээлийг чөлөөлөхийн цаана улстөрчдийн өөрсдийн нэн чухал эрх ашиг байна гэсэн хардлага ч бий болсон. Учир нь, манай УИХ-д мянгат малчин цөөнгүй бий. Тэд жирийн малчдаар далимдуулан өөрсдийнхөө авсан зээлийг чөлөөлөх гэсэн башир арга хэрэглэж байж ч болох талтай.

Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчны 1.2 их наяд төгрөгийн малчны зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт жирийн малчин биш эсрэгээрээтансаг хаусанд амьдарч, тансаг машин унаж явдаг улстөрч-малчин, мянгат малчин, ченж-малчин хамрагдахыг үгүйсгэхгүй. Хэн эрх мэдэл, мэдээлэлд ойр байна, тэр хүн хождог бичигдээгүй хууль Монголд үйлчилдэг.

Тэгэхээр малчны зээлийг нэг удаа тэглэх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санал санаачилга эдийн засгаа хорлох гэсэн популизм юм. Харин зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрт УИХ-ын малтай гишүүд хамаарахгүй гэсэн баталгаа бас алга.

ХОМ-ээс харахад УИХ-д нийтдээ 34 малчин байна. Энэ нь нийт гишүүдийн 50 хувь нь гэсэн үг.  Өмнө нь П.Анужин гишүүнийн санаачилан батлуулсан хуулиар  малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг татвар төлөгчдийн халааснаас төлөхөөр болсон билээ.

Цас зуд гэлтгүй төр засгийн бодлого шийдвэрээс болж, хаалга үүдээ барьсан аж ахуйн нэгж Монголд цөөнгүй. Тэд эрсдэлээ, дампуурлаа өөрсдөө даагаад үлддэг. Гэтэл цас, зуданд бэлтгэлгүй сууж байгаад малаа алдаж буй малчдын зээлийг татвар төлөгчдийн халааснаас гаргах нь нэг талаар даабль стандарт  болно. Нөгөө талаар эдийн засаг сүйрнэ.  2020 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ахмадуудын зээлийг Салхитын мөнгөний ордоос олсон орлогоор чөлөөлөх санаачилга гаргасан нь зээлгүй ахмадуудыг хохироосон үйлдэл болсон. Үүний ард мөнгө угаасан гэх яриаг ч хохирогч Ш.Мөнгөншагай ярьсан бий.  Тиймээс улстөрчид "хайр" зарлахын хэрээр ард нь тэдний өөрсдийнх нь өчүүхэн эрх ашиг нуугдаж явдаг гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Ингээд УИХ дахь малтай гишүүдийг танилцуулъя.

ХАМГИЙН ОЛОН МАЛТАЙ УИХ-ЫН ГИШҮҮД-АН

Малчдын банкны зээлийг тэглэх санал, санаалчилга гаргасан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн мал хуйг сонирхуулъя. Тус бүлэгт  хамгийн бага малтай нь Б.Пүрэвдорж болж хамгийн олон малтай нь Ц.Туваан. Тэрбээр Монголын мянгат малчдын нэг аж. Тэрбээр нэг тэрбум 115 сая төгрөгийн үнэлгээ бүхий малынхаа тоогоор намын бүлгээ төдийгүй УИХ-ыг тэргүүлж байна.

  1. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

Малын тоо:  Хурдан удмын адуу-53

Нийт үнэлгээ: 969 сая

2. Ж.Батсуурь

Малын тоо: Адуу-85

Нийт үнэлгээ: 85 сая

  1. УИХ-ын гишүүн Б.Бейсен

Малын тоо: Үхэр-30, Адуу-11, Хонь-10, Ямаа-10

Нийт үнэлгээ: 48 сая 800 мянга

  1. УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Малын тоо: Үхэр-67, Хурдан удмын адуу-16, Хонь-112

Нийт үнэлгээ: 12 сая 200 мянга

  1. УИХ-ын гишүүн Н.Ганибал

Малын тоо: Адуу-109, Үхэр-11

Нийт үнэлгээ: 181 сая

  1. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

Малын тоо: Адуу-10

Нийт үнэлгээ: 23 сая 500 мянга

  1. УИХ-ын гишүүн Ц.Туваан

Малын тоо: Адуу-641, Үхэр-63, Хонь-900, Ямаа-305

Нийт үнэлгээ: 1 тэрбум 151 сая

ХАМГИЙН ОЛОН МАЛТАЙ УИХ-ЫН ГИШҮҮД-МАН

Тэгвэл МАН-ын гишүүдээс УИХ-ын гишүүн П.Анужин  нийт 1 тэрбум 362 сая төгрөгийн үнэлгээгээр малтай гишүүдийг тэргүүлсэн бол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 3 сая төгрөгийн 30 хонь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 4 сая төгрөгийн үнэлгээ бүхий 6 адуутайгаар сүүл мушгив. Энэ гэхдээ зөвхөн өөрсдийнх нь нэр дээрх малын үнэлгээ. Аав ээж, ах дүүгийнх нь малын тоо толгойг нь дурдвал дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарын магнатууд болно.

1.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

Малын тоо: Хурдан удмын адуу-16, Адуу-304, Үхэр-78, Хонь-718, Ямаа-211

Нийт үнэлгээ: 1 тэрбум 160 сая

2.УИХ-ын гишүүн П.Анужин

Малын тоо: Хурдан удмын адуу-244, Үхэр-142, Хонь-854, Ямаа-255

Нийт үнэлгээ: 1 тэрбум 362 сая

3.УИХ-ын гишүүн Д.Батлут

Малын тоо: Хонь-120, Ямаа-110, Үхэр-25, Адуу-70

Нийт үнэлгээ: 89 сая

4.УИХ-ын гишүүн Ж.Батжаргал

Малын тоо: Адуу-64, Үхэр-15, Хонь-261, Ямаа-68

Нийт үнэлгээ: 133 сая 978 мянга

  1. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Малын тоо: Адуу-15

Нийт үнэлгээ: 9 сая

  1. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Малын тоо: Хурдан удмын адуу-76, Адуу-110, Үхэр-105, Хонь-360

Нийт үнэлгээ: 500 сая 800 мянга

  1. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Малын тоо: Адуу-328, Үхэр-72, Хонь-2600

Нийт үнэлгээ: 589 сая 200 мянга

  1. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

Малын тоо: Адуу-10, Үхэр-50, Хонь-200

Нийт үнэлгээ: 9 сая 200 мянга

  1. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Малын тоо: Адуу-260

Нийт үнэлгээ: 208 сая

  1. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Малын тоо: Адуу-152, Хонь-180, Ямаа-50, Тэмээ-1

Нийт үнэлгээ: 162 сая 340 мянга

11.УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Малын тоо: Адуу-70, Хурдан удмын адуу-60, Хонь-800, Үхэр-34

Нийт үнэлгээ: 621 сая 410 мянга

12.УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

Малын тоо: Адуу-50, Хонь-280, Сайн үүлдрийн үхэр-30, Хурдан удмын адуу-2

Нийт үнэлгээ: 116 сая

13.УИХ-ын гишүүн Ц.Идэрбат

Малын тоо: адуу-20, үхэр-30

Нийт үнэлгээ: 80 сая

14.УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Малын тоо: Адуу-35, Хурдан удмын адуу-12

Нийт үнэлгээ: 200 сая

15.УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

Малын тоо: Хонь-30

Нийт үнэлгээ: 3 сая

16.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Малын тоо: Хурдан удмын адуу-5, Адуу-23, Үхэр-83, Хонь-154, Ямаа-149

Нийт үнэлгээ: 200 сая 175 мянга

17. УИХ-ын гишүүн С.Сандаг-Очир

Малын тоо: Үхэр-25, Хонь-264, Ямаа-45, Хурдан удмын адуу-3, Адуу-3

Нийт үнэлгээ: 44 сая 190 мянга

18.УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Малын тоо: Хурдан удмын адуу-3, Адуу-12, Үхэр-8

Нийт үнэлгээ: 72 сая 300 мянга

19.УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Малын тоо: Адуу-4, Үхэр-5, Хонь-30, Ямаа-25

Нийт үнэлгээ: 14 сая 800 мянга

20.УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Малын тоо: Хурдан удмын адуу-52, Хурдан удмын адуу-20

Нийт үнэлгээ: 523 сая 600 мянга

21.УИХ-ын гишүүн: Н.Учрал

Малын тоо: Хонь-150, Адуу-20, Хонь-30

Нийт үнэлгээ: 31 сая 400 мянга

22.УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

Малын тоо: Хурдан удмын адуу-7, Адуу-30, Үхэр-5, Хонь-220

Нийт үнэлгээ: 186 сая 600 мянга

23.УИХ-ын гишүүн С.Чинзориг

Малын тоо: Хонь-160, Адуу-30

Нийт үнэлгээ:20 сая

24.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

Малын тоо: Адуу-6

Нийт үнэлгээ: 4 сая

25.УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Малын тоо: Адуу-95, Үхэр-45, Хонь-450

Нийт үнэлгээ: 557 сая 500 мянга

26.УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин

Малын тоо: Хурдан удмын адуу-41

Нийт үнэлгээ: 125 сая

27.УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

Малын тоо: Үхэр-28, Адуу-23, Хонь-250, Хурдан удмын адуу-3

Нийт үнэлгээ: 173 сая 200 мянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-22 202.55.191.194

наад псдануудын мал нь үхдэггүй юмаа.

Avatar

Зочин 2024-02-22 66.181.190.22

Энэ хэд.бүгдээрээ хөдөө очиж малаа малла хотод юугаа хийж байгаа юм

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

)))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

YOOOOo 2024-02-22 66.181.188.28

ZASS BIZNESIIHAN HANSHIN ZURUU TATWAR ZAH ZEELIN HUDALDAN AVALT UNSAN GEED ZELEE BAS TEGLUULMEERL BAINASHD UCHRAN BID NAR TATWAR HELHELBEREER BINZENII TATAS TOGNII TATAS DULAANII TATASIIG TULDUGSHUU TATWAR TULUGCHID

Avatar

санаа 2024-02-22 112.72.8.90

юуны чинь гтшүүн бэ луйварчдаас салах юмсан үтнр түргэн

Avatar

Зочин 2024-02-22 139.5.216.73

Татвар төлөгчдөө элгээр нь хэвтүүэх гээд л байна даа.

Avatar

Нэргүй 2024-02-22 139.5.216.30

Новшнуудын идэж ууссан нь багадаад бусдаар далимдуулах гээд бна уу

Avatar

Зоч ин 2024-02-22 64.119.29.46

За энэ яг үнэн тоо бол биш шүү дээ харин батэрдэнэ гишүүнийх зөв бусад нь бүгд худлл үүнээс их малтай хүмүүс шүү дээ

Avatar

Irged 2024-02-22 76.121.174.245

Bilcheeriin tulburiin oligtoi huuli baihgui, bilcheer nutag tsuljij doroitoj buin neg shalgaan ni ene dogoldol boloi.

Avatar

Нэргүй 2024-02-22 202.55.191.194

ХЭН Ч ХЭРЭГГҮЙ ХӨГИЙН ШЭЭСНҮҮД

Avatar

Зочин 2024-02-22 43.228.130.188

Малтай гишүүдийг чөлөөлж малаа маллах боломж олгоё,2024 онд сонгохгүй шүү

Avatar

Нэргүй 2024-02-22 142.114.7.245

ДЭЭРМЭЭ ЗОГСОО !!!

Avatar

Нэргүй 2024-02-22 142.114.7.245

Мал малчны өмч өөрөө тэрнийxээ төлөө ажиллаx xэрэгтэй, тэгээд ашиггүй xүч xүрэxгүй бол цөөлөx xүч xүрвэл өсгөx xэрэгтэй. Xүч xүрэx эсэxийг байгал ээж л зоxицуулна. Тэдний xоxирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг зүгээр л ДЭЭРЭМ !!!

Avatar

БАНК БОЛОН ГИШҮҮДИЙН АСУУДАЛ 2024-02-22 202.179.21.201

БАНКНЫ ЭЗЭД ГИШҮҮДИЙН АСУУДАЛ БАЙНАЛДАА ЦААНАА ТЭРНЭЭС МАЛЧИДАД БОЛ БӨӨН БАЯР БАЙГАА БИЗ НАМАР НАЙР НААДАМ МАШИН УНАА АВАХ ГЭЭД ЗЭЭЛ АВСАН БАЙГАА ТҮҮНИЙГ НЬ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨӨР ТӨЛНӨ ГЭВЭЛ ЖИНХЭНЭЭСЭЭ ЖАГСАХ БОЛНОООО

Avatar

Нэргүй 2024-02-22 64.119.29.144

Энэ малчдаа нутагт нь явуулж малаа есгехийг шаардах хэрэгтэй юм бна. УБ-т шигдэж баас беесее битгий тууж суу гэж л зевлемеер бна. Хогнууд малныхаа араас яваач!!!!

Avatar

Нэргүй 2024-02-22 64.119.29.144

Хеее ээ, УИХ-ын гишүүн П.Анужин хедее есеж мал маллаж байсан бусгуй байсан юм уу? Малныхаа телее амьдрахгуй ухсэнээ хийж хотод шургалсан юм бол…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж