ЦЭЦ хэмээх толгойгүй институци жинхэнээсээ “морг” болов!

ЦЭЦ хэмээх толгойгүй институци жинхэнээсээ “морг” болов!

ЦЭЦ хэмээх толгойгүй институци жинхэнээсээ “морг” болов!

Хуульч Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийг  улстөрчдийн “морг” боллоо гэж шүүмжилдэг. Хатуу ч гэсэн энэ бол үндэслэлтэй шүүмжлэл. Үндсэн хуулийн цэц өнөөдөр Үндсэн хуульдаа манаач болох нь бүү хэл мануухайн үүргийг гүйцэтгэж чадахгүй сууна. Үндсэндээ, Үндсэн хуулийн цэцэд засаглалын хямрал нүүрлэсэн нь Үндсэн хуулийг хяналтгүй, хамгаалагчгүй болгоход хүргэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц нийт есөн хүнээс бүрддэг. Гурвыг нь парламентаас, гурвыг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Улсын дээд шүүх санал болгосныг УИХ томилдог.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Э.Энхтуяа-2023.11.16-ны өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн О.Мөнхсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.

Хамгийн сүүлд Д.Одбаяр, Н.Чинбат, Н.Нанзаддорж нарыг чөлөөлж, тэдний оронд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг томилсноор Үндсэн хуулийн Цэцийн 50 хувь нь шинэчлэгдсэн юм. Гэвчиг үнэндээ Үндсэн хуулийн цэцэд шинэ хүмүүс томилогдсоноос өөрөөр тэнд шинэчлэлт явагдаж чадсангүй. Тэр ч бүү хэл шинээр даргаа томилж чадахгүй байгаагаас дүгнэвэл Үндсэн хуулийн Цэц жинхэнээсээ “морг” болжээ.

Үндсэн хуулийн гол зорилго нь иргэдийг хамгаалж, эрх мэдэлтнүүд буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хянахад чиглэгддэг. Гэвч, манай Үндсэн хуулийн манаач нар яг эсрэгээр нь, Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорт үйлчилсээр ирсэн.

Нэг үе харьсан дарга, карьер нь дууссан улстөрч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогддог байв. Сүүлийн жилүүдэд залуу хуульчдаар Цэц цус сэлбэх болсон ч улс төрийн захиалгад үйлчилдэг нь, үйл ажиллагаа нь хаалттай байдаг нь хэвээрээ. Хэн мөнгөтэй нь дуугаа захиалдаг болохыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд харуулдаг.

Цэцийн тухай хуулийн 2.1-д заасан “Цэц нь хараат бус байх, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, гишүүд эрх тэгш байх, асуудлыг шударга шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх үндсэн зарчмыг баримтална” гэсэн нь  ердөө цагаан дээр хараар бичсэн хоосон үг болж хувираад удаж байна. Тэнд ялсан намын, тэр тусмаа эрх мэдэлтэй даргын үг  “Үндсэн хууль” болдог. Үнэнийг хэлэхэд, Үндсэн хуулийн дээр өнөөдөр МАН, МАН-ын дарга нар  байна. МАН юу хүснэ, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц үг дуугүй гүйцэлдүүлж ирсэн.  Үүнийг өөрчлөхгүйгээр зүгээр л нэг гишүүнийг нөгөөгөөр солилоо гээд нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй.

Үндсэн хуулийн цэц өмнө нь хэрүүл талцалтай байсан бол өдгөө засаглалын хямралд нэрвэгдэж, Үндсэн хууль хяналтгүй, манаачгүй болоход хүрэв. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Чинбатын оронд хэнийг томилох нь улс төр болж хувирсан байна. УИХ-аас Б.Баясгаланг Үндсэн хуулийн даргаар зүтгүүлж буй бол Х.Баттулгын зүгээс Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарыг “түлхэж” суугаа гэх. Харин Цэцийн гишүүн Ш.Солонгын хувьд Цэцийн даргыг сонгох үүрэгт ажлаа орхигдуулж, өөрөө орлон гүйцэтгэгчээр байх арга заль ашиглах болсон тухай албан бус яриа ч сонсогдох болсон.  Н.Чинбатаас үүрэгт ажлыг нь түр орлон үлдсэн Ш.Солонго нь Цэцийн даргыг сонгох хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй аж. Үндсэн хуулийн Цэцийн дарга нь Цэцийн хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах чиг үүргийг гүйцэтгэдэг хариуцлагатай албан тушаал. Атал энэ үүргээ Ш.Солонгос биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа тэг зогсоход хүргэсэн бололтой. Манаач нь Үндсэн хуулиа манаж чадахгүй бол төр-ард түмний хоорондын гэрээ хоосон цаас болж хувирна.

Тиймээс Цэц хэмээх “манаач”-ийг хэн манах нь улс төрийн хямрал дагуулж болзошгүй байна. Өмнө нь Цэц улс төрийн захиалгын байгууллага байсан бол өдгөө  “хувийн өмч” болж хувирчээ. Ганцхан Цэц засаглалын хямрал орсон юм биш Монголын төр бүхэлдээ хямарсаны нэг илрэл энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-02-21 202.126.88.64

ямар үнэтэй албан тушаал гэхээрээ ингэж үхэлдэн зууралддаг юм болоо? энэ Солонго авгай одоо болиосой 🤮🤮🤮

Avatar

зочин 2024-02-21 71.114.25.185

Цэц байгаагийн хэрэг гарч, иргэн бидэнд ач тус өгсөн билэв үү, өнгөрсөн 30 жилд? Санаанд буух юм олдохгүй л байна. Хэрэв 30 жил нэмэр болоогүй бол ирээдүйд хэзээ үр өгөөжөө өгөх болов уу? Ээ мэдэхгүй. Татан буулгачихаад байр, конторгүй болох гээд байгаа ерөнхийлөгч, түүний тамгын газрыг нь Зайсан толгой дахь цэцийн тансаг байранд нүүлгэчихээд, цэцийн тамгын газрыг ерөнхийлөгчийн тамгын газарт нийлүүлж Үндсэн хуулийн баталгаа болж байх ёстой үүргийг нь шууд хариуцуулчихмаар.

Avatar

Иргэг 2024-02-21 103.57.92.79

туулхүү нарын этгээдүүд урвагч Баттулгын гар хөл

Avatar

зочин 2024-02-21 202.126.90.51

Ардчилагч гэх хулгайчуудын шүүмжлэлд өртөж байгаа нь тэдний саварт ҮХЦ ариа ороогүйн л шинж. Өнөөгийн энэ эмзэг үед төрийн ямар нэг эрх эдний саварт шилжвэл монгол сүйрнэ

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-21 103.57.94.98

Женко хүүрийн нөлөө бас байгаа хэрэг үү ? Тэхээр монгол төр мөн ч хүчгүй сулхан бгаа хэрэг ээ, төр зайдалсан хулга руудыг Женко давхар зайдлаж бдаг байх нь, цөмөөрөө тэрэнд ямар нэг талаар өртэй !!!
ТҮЙ ТҮЙ ТҮЙ ……

Avatar

Нэргүй 2024-02-21 103.212.117.157

Одбаяр гуай байхгүй юм чинь Женко нөлөөтэй л байж таараашд. Тэгэхээр чиний тараах гэдэг зөв ч юм уу. Гэхдээ чи мэдэхгүй нь даана ч сайхан даа.

Avatar

Нэргүй 2024-02-21 142.114.7.55

Ерөөсөө Солонгод xүүxний б**с илдэг ийм алба байx ямар шаардлагатай юм тараагаач, байснаас байгаагүй нь дээр тэр мөнгийг нь зуд турxантай малчдад өг !!!

Avatar

Нэргүй 2024-02-21 103.212.117.157

Аав ээжээс заяасан нэргүй муу бутач чи бүү солиор. Төрийн ажлыг чам шиг юм мэддэггүй юм. Солиорхоос өөр эрдэм байна уу чамд.

Avatar

Нэргүй 2024-02-21 202.72.245.200

чамтай яг ижил

Avatar

Зочин 2024-02-21 66.181.185.100

Бүрэлдэхүүний төлөөллийн порпорц алдагджээ эргээд харахад Солонгос Эрдэнэбулган Өлзийсайхан Мөнхсайхан Гангабаатар гээд дан багш нараас бүрдсэн бүрэлдэхүүн байна гэдэг чинь үнэндээ бол утгагүй шүү дээ. Хэт академик суурьтай болсон болоогүй онол ярьдаг багш нар итгэл үнэмшил хүсэл зоригт тулгуурласан шийдэл гаргадаг төрийн албат хийнэ гэдэг утгагүй. Тэгээд өмнө нь нэг цаг үед нэг сургуулийн багш хийж байсан нөхдүүд ажил хэрэг явуулахад амаргүй л байгаа болов уу даа.

Avatar

Нэргүй 2024-02-21 202.179.11.230

Novshiin 76 l tsetsiig yu ch bolgochihloo.

Avatar

Зочин 2024-02-21 202.21.104.2

Үнэн. Энэ байгууллагын хэрэг ООГТ БАЙХГҮЙ. МАНААЧ БҮҮ ХЭЛ МАНУУХАЙ Ч БОЛЖ ЧАДАХГҮЙ УЛСТӨРЧДИЙН ГАР ХӨЛҮҮД. ИНГЭЖ НЭР ТӨДИЙ ИНСТИТУЦ БАЙГУУЛЖ, ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖ ЭДЛҮҮЛЖ, УЛСТӨРЧДИЙН ЭРХ АШИГТ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГ ЭНЭ УЛСАД АЛГА. Улстөрчдөд, УТН-д үйлчилж, хууль бус юманд нь оролцож, цаашид тэгж ажиллахаа нотолсон хүмүүсийг шагналын журмаар байршуулдаг газар гэж боддог.

Avatar

Шудрага 2024-02-21 203.17.23.197

Тараагаад цалин төсвөөр нь гадаад зээлийн өр хаа

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.160.41

Тэр " морг " – ийн чинь есөн сүв нь битүүрч үү …

Avatar

Цэцээр дүүрэн хог шаарнууд 2024-02-21 66.181.188.44

Цэцийн ш солонго гэдэг чинь бузарын 2 нүүртэй, дарга нарт долигнуур, пялдага,

жирийн хүмүүст дээрлхүү хорвоогийн хог шаар болсон муухай чавганц. Зайлаа зайл

Avatar

Нэргүй 2024-02-21 192.82.64.212

Маш том байгууллага доороо маш их туслах болон барилга ,буудал, амралт, санг гээд мэдэхгүй юм зөндөө. Нэг А4 цаас гаргаал шидхэд тэр өдрөөс нь хууль өөрчлөгдөнө.

Avatar

Нэргүй 2024-02-21 103.212.117.157

Цэцийг аль ч насны хүмүүсээр бүрдүүлж болно. Гол нь улс төр, эрх зүйн далайцтай, үндсэн номоо мэддэг, хүний өөдөөс үг дугарчихдаг хүмүүс байх хэрэгтэй. Өөрсдөө үг дугарч чадахгүй, цаанаа амлалт өгөөд, гуйж ирсэн бол дуулгавартай зарц л болно. Дээрээс нь хувийн сонирхолтой байж болохгүй. Энүүгээр, тэнүүгээр тэнээд, элдэв юм яриад явдаг хүмүүс харагдаад л байдаг.

Avatar

Зочин 2024-02-21 202.179.15.71

Нэг их Монгол Их Төрийн сүлд тугны өмнө тангараг өргөсөн үндсэн хуулийн манаач гээд сүртэй нэртэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж