"Уяачид хурдан хүлгээ дуудлагаар худалдаж, малчдад тусална"

Хуучирсан мэдээ: 2024.02.21-нд нийтлэгдсэн

"Уяачид хурдан хүлгээ дуудлагаар худалдаж, малчдад тусална"

"Уяачид хурдан хүлгээ дуудлагаар худалдаж, малчдад тусална"

Гандантэгчэнлин хийд, Монголын үндэсний бөх, Морин спорт уяачдын, Үндэсний харваачдын холбоо, Малчин” телевиз зэрэг байгууллага хамтран зудад нэрвэгдсэн малчдад туслахыг уриалж өнөөдөр /2024.02.21/мэдээлэл хийлээ.


МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:

-Манай холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд цас зудтай байгаа аймгийн малчдад туслах хандивын аянд нэгдэж байна. Тиймээс гуравдугаар сарын 1-нд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулна. Бөхчүүд өөрсдөө нутаг орондоо хандив өгөхөө илэрхийлсэн. Ирэх гуравдугаар сарын 1-нд буюу Баасан гаригт бөхийн барилдаан болох учраас дэмжихийг уриалж байна.

Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн:

-Монгол орны цас зудын нөхцөл байдал хүндхэн байна. Манай холбоо хамтран ажиллаж, бусдыгаа уриалж байгаа. Засгийн газарт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор хандивын аян нэгдэж байгаа. Өмнө нь цар тахлын үеэр холбооны зүгээс 120 сая төгрөг хандивлаж байсан. Бас үндэсний бөх, сурын холбооны зүгээс тодорхой хандив тусламжийг үзүүлж байсан.

Үндэсний спортын холбоодоос гадна өөр аж ахуйн нэгж байгууллагууд хамтарна гэдэг итгэлтэй байна. Манай холбоо 120 мянга гаруй уяачтай. Эдгээрээс улсын алдар цолтой уяачид өөрсдийн хурдан хүлгээсээ дуудлага худалдаа зохион байгуулж, малчдад тусална гэв.

Тусламжийн аян зохион байгуулагчдын зүгээс хандивын аян бус "Бид монголчууд" төслийг хэрэгжүүлж байгаагаа онцолж, санхүүжилтийг шилэн дансанд байршуулна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж