Польш тариаланчид Европын холбооны байгаль орчны бодлого болон Укрианы хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг эсэргүүцэн тус улсын хилийн боомтыг хүнд оврын тракторуудаар хааж, хаймар дугуй, үр тариа шатааж байна.
Европын холбоо химийн бодис, хүлэмжийн хий ялгаруулалтыг хязгаарлах "Ногоон хэлэлцээр"-ийг эхлүүлэх гэж буйтай холбогдуулан Польш, Испани, Итали, Бельгийн тариаланчид ашиг орлого буурч болзошгүй гэж үзэв. Иймд өнгөрсөн долоо хоногоос эхлэн үр тариа импортлогч орнууд эсэргүүцлээ илэрхийлэн, Укрианы хямд үнэ тэдний дампуурах нэг шалтгаан болох боломжтойг анхаарууллаа.
Польшийн тариаланчид Мягмар гаригт Гданьск, Краков болон бусад хотуудаар трактороо жолоодож, дуут дохио хангинуулан эсэргүүцлийн жагсаалд оролцов. Тэд "Ногоон хэлэлцээр"-ээс Польшийг чөлөөлж, Укрианы хөдөө аж ахуйн импортыг зогсоох шаардлага тавьжээ. Тус шаардлага биелэх хүртэл эсэргүүцэл улам хүндрэх болно гэв. Тариаланчид хурдны зам болон Украины хил хүртэлх 100 орчим замыг хаасан байна.
Хилтэй залгах Медыка хотод Укрианы үр тариаг асгаж буй нь тус улсын Элчин сайдын шүүмжлэлийг дагуулав. Элчин сайд Василий Зварич "Медыка дахь жагсагчид Украины үр тариаг гудамжид хаяж, асгаж буйд бид дургүйцэж байна. Цагдаа нар шийдэмгий хандаж, хууль зөрчсөн хүмүүсийг шийтгэх ёстой. Оросын түрэмгийллийн энэ үед Украин тариачдын хөдөлмөрт хүндэтгэлгүй хандсан явдал боллоо" гэж "Х" хуудаснаа бичжээ.
Эх сурвалж: AL JAZEERA