"Шар гэгээ" кино дэлхийн фестивалиудад чансаагаараа дахин өрсөлдөнө

"Шар гэгээ" кино дэлхийн фестивалиудад чансаагаараа дахин өрсөлдөнө

"Шар гэгээ" кино дэлхийн фестивалиудад чансаагаараа дахин өрсөлдөнө

Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болж, олон хүний сэтгэлийг хөндөж, хөглөж чадсан. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн тус бүтээл 15 дахь удаагийн "Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч тэргүүлж байв. Тус кино чансаагаараа одоо ч тэргүүлж, IPTV-гийн хамгийн хандалттай монгол кино болсон байна.

Мөн Монгол-Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус улсад зохион байгуулагдаж буй Монголын соёлын өдрүүдэд гаргах гурван  киноны нэгээр "Шар гэгээ" сонгогджээ. Үүгээр ч зогсохгүй тус уран бүтээл олон улсын кино наадмуудад өрсөлдөж байгаа юм.

Оранж энтертайнмент, Рэд Пойнт медиа, “”Промикс саунд”-ын хамтран бүтээсэн "Шар гэгээ" киног үзэгчид “Hэг биш нэжгээд шат ахиулсан орчин цагийн жинхэнэ Монгол кино” болжээ гэж нэг өгүүлбэрээр тодорхойлж буй.

Үзэгчдийн дийлэнх нь киноны Монгол ахуй, ёс заншил, яруу сайхан үг хэллэгээр баялаг, хожим алтан үеийн кино гэж хэлэгдэх чанартай уран бүтээл нэгээр нэмэгдсэнд талархал илэрхийлсэн хэвээр байна. Дотоодын үзэгчдээс гадна гадаадын киночдыг ч хөглөж, олон улсын шилдэг бүтээлүүдтэй чансаагаараа өрсөлдөж буй "Шар гэгээ" кино удахгүй дахин шилдэг бүтээлээ бататгах нь.

Найруулагч Б.Батдэлгэр нь Ойрад театр болон Архангай аймгийн ХДТ зэрэг хөдөө орон нутгийн театруудад 10 гаруй жил ажилласны дараа анхны дебютүүдээ амжилттай хийж, тус уран бүтээлийн амжилтын бухиа ийнхүү үргэлжилсээр байна.

КИНОНЫ МЭДЭЭЛЭЛ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-21 66.181.178.169

Хүн үзэхгүй л байгаа юм байна даа, тэгэхээрээ л нэг иймэрхүү юм нийтлүүлдэг дээ манай киночид

Avatar

Би 2024-02-21 70.93.178.224

хүмүүсийн амьдарч бгаа хэвмаяг ахуй нөхцөл нь арaй дэндүү дорой халтайсан гэр орон нь савсайсан өмссөн зүүсэн хувцас нь салбайсан аль зууныг үзүүлсэн кино вэ

Avatar

Монголхүү 2024-02-21 78.174.210.158

Нэжгээд гэдэг бол нэг л гэсэн үг шүү. Нэлээд гэдэгтэй андуураад байх шиг. Сэтгүүлчид хэлээ судалж, ядахдаа "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тоь"-ийг тайлбар толийг сөхөж хардаг байцгаагаач!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж