Зудтай аймгийн малчдад үзлэг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар хөдөөг зорив

Зудтай аймгийн малчдад үзлэг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар хөдөөг зорив

Зудтай аймгийн малчдад үзлэг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар хөдөөг зорив

Улсын онцгой коммис, Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамтарсан баг бүрэлдэхүүн 21  аймгийн өвөлжилт хүндэрсэн сумын малчдад тусламж үзүүлэхээр ажиллаж эхэллээ.

Тодруулбал, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг дараах аймгуудад ажиллаж байна. Үүнд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг руу нэг баг, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг руу нэг баг, Булган, Хөвсгөл, Орхон аймаг руу нэг баг., Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг руу нэг баг.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь чиглэлд хоёр баг зудын эрсдэлд бүсэд ажиллаж байна.

Багийн бүрэлдэхүүнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотрын эмч, сэтгэл заслын эмч, эхо дүрс оношилгооны эмч, хүүхдийн эмч, жолооч нар багтжээ.

Эрдэнэсант сум руу явахад 7 удаа цасанд суусан

Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.ХИШИГДОРЖ:

-Манай баг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн чиглэлд эхний ээлжинд долоо хоногийн хугацаатай ажиллахаар явж байна. Жолоочтойгоо нийлээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Багт Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус тус нэг эмч хамтран ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын дөрөвдүгээр багийн малчин айлд очиж үзлэг шинжилгээ хийхээр явахдаа долоон удаа цасанд суусан.

Зам маш хүнд байна. Төв аймгийн зургаан сумаар орох төлөвлөгөөтэй. Эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа малчдад хүрч үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө. Эм тариагаа ч базаасан.

Ер нь бол хүн хүрэхээргүй газар их байна. Цаг агаар одоо ч гэсэн сайжраагүй, шуурч байна. Өдөр нь зам гаргасан замаар буцаад явахад цасанд дарагдсан байгаа нь хүндрэл ихээр учруулж байна. Цасны зузаан маш гүн, ер нь машин явахад хүнд байна.

М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-21 142.114.7.245

Мал малчны өмч өөрөө тэрнийxээ төлөө ажиллаx xэрэгтэй, тэгээд ашиггүй xүч xүрэxгүй бол цөөлөx xүч xүрвэл өсгөx xэрэгтэй. Xүч xүрэx эсэxийг байгал ээж л зоxицуулна. Тэдний xоxирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг зүгээр л ДЭЭРЭМ !!!

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-21 103.26.192.43

Энэ нарийн мэргэжлийн эмч нарыг ингэж явуулахгүй энд хүнээ үзнэ хагалгаа хйинэ, цасанд дарагдсан айлд 10 аад нарийн мэргэжлийн эмч очиж юу хийх юум, цас арилгах юм уу, 1 эмч очоод өвчтэй хүн байвал авчирна болоо, гэрт нь очоод нарийн эмчилгээ хийх ямарч боломжгүй, харин цас арилгах 10 хүн очоод цас арилгавал мал тэжээвэл хэрэгтэй байх – тэнэг 76 ийн сонгууль ажил байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж