Шуурганд төөрсөн бол гүйж, хөлөрч, биедээ чийг авч болохгүй

Шуурганд төөрсөн бол гүйж, хөлөрч, биедээ чийг авч болохгүй

Шуурганд төөрсөн бол гүйж, хөлөрч, биедээ чийг авч болохгүй

Байгалийн онц аюултай нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд сураггүй болсон 50 иргэнийг эрэн хайх, аврах дуудлага ирсэн. Нийт 49 иргэнийг эсэн мэнд авран хамгаалсан, харамсалтай нь нэг иргэн нас барсан. Мөн цасанд суусан 43 дуудлагын дагуу ажиллаж, 147 машин болон  582 зорчигчийн аюулгүй байдлыг хангасан гэдэг мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн. Тэгвэл цасан шуурганд нэгэнт төөрсөн бол сандарч гүйж, хөлөрч биедээ чийг авч болохгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байгаа юм.

Цасан шуурганд нэгэнт төөрсөн бол яах вэ?

  • Аргал хомоол, өвс, мөчир гэх мэт шатааж болох юу л байна түүгээр гал гаргах.
  • Хамт яваа хүнтэйгээ ойр сууж биеийн элчээ хадгалах.
  • Сандарч гүйж, хөлөрч биедээ чийг авч болохгүй
  • Нөмөр газар бараадан хунгар цас олох, цас давхарлаж овоолоод хүн багтахаар ухаж орох.
  • Цусны эргэлтээ багасгахгүй нь тулд гараа атгаж суллах, хөлөө хөдөлгөх зэрэг дасгал хийх.
  • Бага ярих, хүйтэн шингэн зүйл, нэн ялангуяа хүйтэн цасны ус уухгүй байх.

Хэрэв машинтай явж байгаад зогсох шаардлага гарсан үед яах вэ?

  • Машиныхаа хамрыг салхи сөргүүлэн зогсоох.
  • Яндангийн эргэн тойрон цасанд битүүрсэн эсэхийг шалгаж байх. Цасанд машины яндан битүүрч, угаартах эрсдэлтэй.

Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ "Онцгой байдал болон бусад холбогдох байгууллага цаг уурын сэрэмжлүүлэх үзэгдлийн мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч байгаа. Одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулахад үндэсний хэмжээнд энэ мэдээллийг бүрэн хүлээж авах боломжтой болсон. Уг нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар "Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг ард иргэд дагана" гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч ард иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр орон нутаг руу хөдөлгөөн үйлдэж, цасанд сууж гацсан тохиолдолд их гардаг.

Миний санаж байгаагаар таван жилийн өмнө "Ийгл" телевизээр мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагахгүй байгаа иргэдээс тэнд гарч буй зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг ярьж байсан. Энэ асуудал тухайн үед яригдаж байгаад зогссон. Ер нь мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаагүй тохиолдолд нөхөн төлбөр төлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө хэлж сануулж байхад эрсдэл дагуулж, бага насны хүүхэдтэй төөрч, будилж байна. Өөрөө хэнэггүй зангаараа явж байгаа ч үр хүүхдээ давхар эрсдэлд оруулж байгаа нь харамсалтай. Нэг жишээ татахад, Казахстан улсад цаг агаарын мэдээг олон нийт рүү хандаж дамжуулсан тохиолдолд бүх хүмүүс суурин газраа зогсчихдог. Тэгээд цаг агаар нь хэвийн болсны дараа замын хөдөлгөөнд оролцдог. Цаашдаа ард иргэд энэ болгоныг ойлгож ухамсарлан, соёлдоо өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байна" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-02-21 76.130.42.82

Manaihan yu ch heleed nemergui ersdel uzej baij oilgono uu gehees,

Avatar

Нэргүй 2024-02-21 80.148.22.12

Henehgui ni dendsen humuusees garsan zardliig tuluuldeg bolchihvol iish tiishee tenehee bolino.

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-21 202.179.11.230

Tulbur tuluuldug boloh heregtei, yavj bolohgui geseer baihad yavchihaad duudlaga uguud baidag shaarnuud.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж