Метрог 567,6 тэрбумаар санхүүжүүлж барина

Метрог 567,6 тэрбумаар санхүүжүүлж барина

Метрог 567,6 тэрбумаар санхүүжүүлж барина

Улаанбаатар хотын 2024 оны төсвийн тодотголтой холбоотой метроны асуудал яригдаж байгаа. Оны өмнө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас метроны Техник эдийн засгийн үзүүлэлт/ТЭЗҮ/-ийг  эцсийн байдлаар баталж, 180 тэрбум төгрөгийн эрх олгон, бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болгосон.

Засгийн газар 2023 оны эцэст олон мэдээллийг харгалзаж ер нь энэ асуудал дээр нийслэл, орон нутгийн төсөв гэж холилдохгүйгээр явах нь зүйтэй гэж үзээд буй.

Ингэснээр Улаанбаатарт метрог бариад эхнээс нь дуусах хүртэл  нийслэл хариуцна гэсэн үг. Гадаад дотоодын олон мэргэжилтнүүдтэй нийслэлийнхэн уулзаж тендерийг хэрхэн зарлавал хамгийн бага зардалтай, хурдан байхыг судалж эхэлжээ.

ЗӨВХӨН ЗӨВЛӨХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮЙЛЧИЛГЭЭНД 54,6 ТЭРБУМ ТӨСӨВЛӨЖЭЭ

Метро гэдэг бол монголчуудын мэдэхгүй технологи. Тэгэхээр аюулгүй, найдвартай ажил хийхийн тулд судалгаанд онц ач холбогдол өгч байгаа аж. Энэ хүрээнд хамгийн эхэнд зөвлөх үйлчилгээ авах юм байна. Өөрөөр хэлбэл, өндөр технологийн ажил гүйцэтгэж байгаа компанид захиалагчдын өмнөөс хяналт тавих, зөвлөгөө өгөх, эрх ашгийг хамгаалж ажлын гүйцэтгэгчээр шалгарсан нэгжид хяналт тавих төсвийг тусгажээ. Энэ ажилд 54,6 тэрбум төгрөгийг  төсөвлөсөн. Нийт өртгийн тухайд өнгөрсөн онд батлагдсан 180 тэрбум хэвэндээ байгаа.

Нийт 17,7 км шугамын урттай Амгалангаас Толгойт өртөө чиглэлд Японы ЖАЙКА-гаас хийж өгсөн метроны урьдчилсан ТЭЗҮ дээр үндэслэж ажил хэвээр үргэлжлэхээр байгааг Хотын орлогч дарга П.Сайнзориг мэдэгдсэн.

Мөн 333 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх эх үүсвэр нийслэлийн төсөвт тавигдсан байна. Ингэснээр нийтдээ 567,6 тэрбум төгрөг зарцуулах тооцоо урьдчилсан байдлаар гараад буй.

Эргэн сануулахад, 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр, Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлсэн. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэхийг онцолсон. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17,7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6,6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4,9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6,2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байгаа юм.

ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА ИХ БАЙГАА УЧИР СҮҮЛИЙН ХУГАЦААГ IX САРААР ЗААГЛАНА

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг метро шийднэ. Хотын хүн ам цаашид ч өсч, түүнийг дагасан авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал тулгамдсаар байх нь маргаангүй. Тиймээс нийтийн тээвэрт их багтаамжийн хэрэгслийг нэвтрүүлэх нь илүү чухал болоод хэрэгцээ шаардлагатай байгааг албаныхан онцолж, улиг болтлоо ярьж буй.

Анх 1983 онд нийслэл Улаанбаатар хотод хөрсний нарийвчилсан шинжилгээг тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын эрдэмтэд хийж байсан. 2005 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж буйтай холбоотойгоор их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны төслийг хэрэгжүүлэх анхны суурь судалгааг хийжээ. 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад метро орж байсан аж. 2010 онд хотын нийтийн тээврийн хөгжлийн төслийн судалгааг Азийн хөгжлийн банкнаас мөн хийсэн байна.

Үүний дараагаар 2011 онд “Сүүсонг инженеринг” гэх компани анхны метроны урьдчилсан ТЭЗҮ-ийн суурь судалгаануудыг хийж, 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж байжээ.

Тус ТЭЗҮ-д үндэслэж метроны зураг төсөв, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийх гүйцэтгэгчийн тендерээр шалгаруулах юм.

Метроны тухайд анх гурван хувилбар гаргажээ. Үүнд:

  1. ЖАЙКА олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл 1,7 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх,
  2. Олон улсын нээлттэй тендер зарлаж, шалгаруулбал 1,3 тэрбум ам.доллароор хийх,
  3. Өөрсдөө төслийн менежментээ хийж, зөвлөхүүд авч ажиллуулбал 1,5 ам.доллароор гүйцэтгэх боломжтой гэж гарсан байна.

Эдгээрээс хоёр дахь хувилбарыг Улаанбаатарт хэрэгжүүлэхээр сонгоод буй.

2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Харин өнөөдөр энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгааг албаныхан сануулж хэрэгцээ улам ихэсч байгааг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-21 133.159.117.186

Хэлээд яах вэ. Эхлээд цахилгаан станцаа бариад дараа нь дүүжин тээвэр метрогоо барих хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2024-02-21 122.201.23.84

Хүн хэрээрэй тэмээ тэнгээрэй гэхчээр,цахилгааны их үүсвэргүй байж,юу метро вээ, зөвлөх инженер нь хэлээд байхад

Avatar

Нэргүй 2024-02-21 202.21.104.2

МЕТРО БАРИХ Ч ХУДЛАА ТИЙШЭЭГЭЭ БОЛСОН ЮМ БАЙНА ДӨӨ. ИРЭХ 9 САР ГЭДЭГ ЧИНЬ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ГЭЭД АЛГА БОЛНО. НААНА НЬ ЗАСАГ, ТӨР НЬ СОЛИГДЧИХСОН БАЙНА. ОЙЛГОМЖТОЙ. УГ НЬ 1 САРД ТӨСЛӨӨ БАТАЛЧИХНА, 2 САРД ТЕНДЕР ШАЛГАРУУЛЧИХНА, 3, 4 САРД АЖИЛ НЬ ЭХЭЛЧИХНЭ ГЭСЭН ЯАЛАА ДАА, ЯАЛАА ДАА. ККК

Avatar

Нэргүй 2024-02-21 202.55.191.194

МЕТРО БАРИХ ТАЛААР МУУЛАГЧ ХАРЛУУЛАГЧДЫН АМ НЬ АМЬДААРАА ӨТӨХ БОЛТУГАЙ..АР ГЭР НЬ ГЭЖ АРЧААГҮЙ, АЖИЛ ҮЙЛС ГЭЖ БҮТЭХЭЭ БАЙЧИХСАН ЮМНУУДЫН АМНААС ДАНДАА БҮТЭХГҮЙ ГЭСЭН ЯРИА ГАРДАГ.

Avatar

Зочин 2024-02-21 106.186.208.29

Метроны 1 шугам барихад доод тал нь 8-10 жил шаардлагатай. Тунель ухдаг өрөмдлөгийн машины хоногт ухах хэмжээ хязгаартай. Өдөр шөнөгүй тасралтгүй ухаж болдоггүй. 17 буудлыг газар дээрээс нь нээх байдлаар ухаж барилга угсралтын ажлыг хийнэ. Газар шорооны ажил маш ихтэй. Цахилгааны найдвартай эх үүсвэр шаардлагатай. Салхивч агааржуулалт, цэвэр бохир ус, гүний болон гадаргын ус зайлуулалх систем гээд маш зөв шийдэхгүй бол болохгүй олон асуудал бий. Манайх шиг бороо усанд дарлуулдаг улс

Avatar

СҮХБААТАР 2024-02-21 59.153.113.163

2013 онд Метро барих байсан Монгол улс элдэв саад хүнд суртлаас болж дөнгөж сая барихаар болж 2028 онд Метротой болохоор төлөвлөж байгааа нь ямар их цаг алдсан зүйл болж байна аа. Хэн энэ бүгдийн хариуцлагыг хүлээх вэ.

Avatar

Зураач Лондон 2024-02-21 90.208.245.113

Хот дундуур явдаг төмөр замаа метро болгоод төмөр замаа хотоос гаргах нэг төсөл яваад байсан. Тэр зүгээр байсан юмсан.

Avatar

Нэргүй 2024-02-21 202.21.107.37

orsuud zovshooroogui

Avatar

Нэргүй 2024-02-21 158.59.146.30

hair an mungu, hair mungu, ashiggui shuu, songuulias umnu yum hiisen bolj haragdah geed uheldej bna.
ternii orond heden skihan uildver braad, hothonoor hugjuulchihvel ajillah huchin uildveree dagaad tugjrel buurnaa

hair an mungu, hair mungu, ashiggui shuu, songuulias umnu yum hiisen bolj haragdah geed uheldej bna.
ternii orond heden skihan uildver braad, hothonoor hugjuulchihvel ajillah huchin uildveree dagaad tugjrel buurnaa

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-21 194.113.74.53

метро баригдаж байхад төмөр зам ашигла. Сөүл хотын төмөр зам нь метроны үүрэг гүйцэтгэдэг шиг. Ачаа, транзит тээврийг хотоос гарга, эцэст нь тойруу зам барина, та 2022 онд эхлүүлнэ гэж амласан боловч түүнээс хойш огт эхлээгүй байна.

Avatar

зочин 2024-02-21 202.9.46.120

Япончуудаар хийлгэвл дээр. Япончууд хэлсэндээ хүрдэг, чанартай, найдвартай, баталгаатай итгэл даахуйц хийж чадна. Хятад хэрэггүй шүү…

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.180.254

5 толгойн цахилгаан станцын тендер шиг Моннисын Чулуунбаатар мэт нь "БИ ЧАДНА"-уудыг авчраад 3 4 жил шүүхээр яваад дараа нь Газрын тосны үйлдвэр шиг ГОШНОГО болох байх аа. Нэгмөсөн JICA -aaр хийлгэчихээр идэх мөнгөгүй болчих гээд бас гэцүү юмаа Нянгар аа

Avatar

Нэргүй 2024-02-21 103.111.68.3

Газрын тосны үйлдвэр шиг ГОШНОГО болж байгаа юм уу?

Avatar

иргэн 2024-02-21 66.181.187.231

Нийтийн тнэвэрт ийм их зардал гаргах хэрэг бнуу? Түүнээс зам л түгжрэлгүй бх нь чухал бна.

Avatar

зочин 2024-02-21 202.9.46.4

Японоор хийлгэвэл шударга элдэв цавчаагүй цагтаа хийж дуусгана . Өөр олон улсын " ТЕНДЕР " ГЭХЭЭР эцсийн дүнд " Хятад " компани ялна . Манайхан сайн " чалчаа " хийнэ . Эцэст нь ямар нэг шалтгаанаар ажил хойш ухарч " Хөрөнгө төсөвт дутаж зогсоно .Японоор хийлгэвэл элдэв " Цавчаа" байхгүй , цагтаа дуусна .

Avatar

Нэргүй 2024-02-21 202.21.107.37

bolioch dee shine niseh deer yalaa daa. Uun tsagtaa duusgah

Avatar

зочин 2024-02-21 103.57.95.102

ЭНЭ БОЛ БААС БАЙХ БОЛНОО !

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.179.42

ЖАЙКАгаар бариулаа МАНгуунууд аа.

Avatar

Үнэн 2024-02-21 202.21.126.82

Метро барихад дор хаяж 4 жил болно, энэ хооронд хотын төвөөр байгаа төмөр зам аа ашиглаад цахилгаан гал тэрэг явуулж байж болохгүй юм байх даа. Ядаж хотын 2 үзүүрээ холбоод байвал. Тэгээд хотын гадна том зогсоолууд барих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-21 59.153.113.81

1.3 n 130 terbum bolnoo MAn baihad idej duusahgui.

Avatar

Zochin 2024-02-21 122.201.19.2

Улаанбаатарт метро барина гэдэг том орнуудын хувьд инээдэм байгаадаа.

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.188.177

YU CH GESEN UGIIN

Avatar

Зочин 2024-02-21 202.126.90.2

манайд метро бариад хэрэггүй дээ өвөлдөө тэс хөлдөөд нэмэргүй

Avatar

Нэргүй 2024-02-21 78.174.210.158

Ийм олон хүнтэй хот метрогүйгээр оршин тогтох ирээдүйгүй. Харин аль болох шалавлах л хэрэгтэй байна.

Avatar

Иргэн 2024-02-21 59.153.112.129

Метроны ажлыг хийлгэх нь зөв.

Avatar

иргэн 2024-02-21 202.9.46.120

сонгуулийн шоу болоод төгсчихгүй бол сайхан л мэдээ байна.

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.190.78

метро барилаа гээд хувийн машинаа орхиод түүгээр зорчноо гэж ямар мулгуу нь боддог байнаа,тэгээд ч 1.5 сая хүн амтай хотод алдагдалтай байдаг,солонгосын дэгү,гуанжу зэрэг жижиг хотуудын метроны алдагдлыг сеүлийн орлогоор тэнцвэржүүлдэг юмаа мэдрэлүүд минь,мэдээж оросынх шиг биш,солонгос ,хятадынх шиг барих биз,угсарсан 5-10 вагон явлаа гэхэд бүрэн дүүрэн хүнтэй явж чадах уу??? 2 удаа нааш цааш явахад зорчигчгүй болно шдээ манайхаан ,тооцоо судалгаа гэж нойл нойл яанадаа!!!

Avatar

Зочин 2024-02-21 202.21.127.162

Бүх юмыг болохгүй бүтэхгүй гэхээ боливол таарна. 21-р зуун гарчихаад байхад дэлхий дээрх метрогүй ганц нийслэл хот Улаанбаатар л байх. Маш хурдан хугацаанд очих газраа очиж болох метротой болчихвол хэн ч машин бариад түгжрээд байхыг хүсэхгүй. Үүнийг дагаад хот ч тэлнэ. Хамгийн чухал нь эхнээс нь маш зөв тооцоо судалгаатай, хямд өртөөр хийх боломжийг гаргаад ирэх нь зүйтэй. Юм санаачлаад хийх гэж байхад битгий муу талаас нь яриад муу амлаад бай

Avatar

Zochin 2024-02-21 202.126.89.23

chi ** muu medrel mine

Avatar

Zochin 2024-02-21 202.126.89.23

T1aл

Avatar

Нэргүй 2024-02-21 203.23.49.69

Богдхан Төмөр зам төслөөр УБТЗ ыг тойруулан 140 км төмөр зам бариад одоо байгаа төмөр замыг ашиглаад ил дээгүүр явдаг галт тэрэг рейлбус,моторт вагонууд явуулаад хийх нь хурдан бөгөөд хямдхан даа УБТЗ ын өртөө воззал депонуудыг нүүлгээд улс юмаа мэддэг шиг Оросуудад ойлгуулах хэрэгтэй дээ

Avatar

Ихийг мэдэгч 2024-02-21 91.231.66.126

Сайхан байна даа. "Ногоон автобус"-ын араар орчих вий дээ. Казахстаны Алматы хотод метро баригдсан яг нэг л урт чулуун шугамтай. Дэлхийд хамгийн ортог ондортэй баригдсан метро болсон гэж дуулсан. Тэрэн чиг юм болно доо ха ха. Ийм юм хийхэд дундаас нь савчаа цохихдоо манайхан ч муундаг гармгай шуу дээ ха ха ха. Амжилит, савчаагаа сайн цохиорой

Avatar

Нэргүй 2024-02-21 103.41.93.57

тендер зарлана гэвэл худлаа даа. Мөнгө идэх нэг арга. Тендэрт ялсан хувийн компани жилийн дараа төсөвлөсөн мөнгө хүрэхгүй байна дахиад тэрбум доллар нэхдэг өгөхгүй бол хоёр гурван жил ажил зогсдог ингэсээр байгаад байгаад хөлдөж царцсан ажил болдог шүү дээ. Жишээ гэвэл хотоор нэг байна. Харин "жайка"- р бариулсан нь баталгаатай байхаа…

Avatar

Нэргүй 2024-02-21 59.153.114.44

MAH barij haragdaarai lalruud

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-02-21 202.21.110.94

ДАРХАНЫ ЗАМ БАРИХ ГЭЖ 10 ЖИЛ БОЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ОЙРЫН 100 ЖИЛДЭЭ БҮТЭХГҮЙ……………ТЭРНИЙ ОРОНД МОНГОЛ ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГЭЭС ТОЛГОЙТООС АМГАЛАН ХҮРЭХ ЗАМЫГ НЬ АВААД ИЛ МЕТРО ЯВУУЛЖ ТҮҮНИЙГ ТОЙРСОН АВТОБУСНЫ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛНЭ ГЭВЭЛ АРАЙ Л ҮНЭМШИЛТЭЙ АВЛИГА БОЛНО БАЙХ ДАА……..МОНГОЛД ДАЛД МЕТРО ХЭЗЭЭ Ч БАРИГДАХГҮЙ……….

Avatar

зочин 2024-02-21 66.181.177.41

Нэгмөсөн Налайхаас Хүй 7 худаг хүртэл тавих ТЭЗҮ хийх хэрэгтэй!

Avatar

зочин 2024-02-21 66.181.160.13

Том төсөлд ТЕНДЕР мэндэрээр шалгаруулах буруу даа… Нэг хульхиний кампан орж ирээд самарч өгөндөө !!!.. Дуугайл ЖАЙКА гаар нь хийлгээд л дуусах байсан юм даа

Avatar

зочин 2024-02-21 66.181.187.36

Гадаадын компаниуд тендерээр ороод ирвэл барчихнаа асуудалгүй ямар манайхан шиг ажиллах биш

Avatar

зочин 2024-02-21 66.181.160.13

Ёстой үгүйдээ .!! ..Энд тэндхийн том тендерүүдыг онилоод явж байдаг хульхиний кампаанууд зөндөө болж байгаа шүү Ялангуяаа Энэтхэгийн кампанууд аюултай шүү … Дараа нь юуч гэж заргалдаад юуч олж долоохгүй шүү !!!…

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.178.169

Дарханы 200 гаруйхан км замыг бараг 10-аад жил бариад дуусгаж чадаагүй л байгаа МАН, ЗГ шүү дээ, гялс метро барьчина гэхэд итгэхэд хэцүү л юм даа, сонгуулийн жил болохоор ингэж байгаа буй заа, метрогоор нийслэлчүүдийг молигодож санал авах санаатай юм дагуу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж