Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Халуун зуны ханиад…

Энэ зун их хурдан болж өнгөрлөө, саяхан л хавар байсан ч нэг мэдэхэд зун болоод дуусчихлаа. Одоо ингээд өнгөлөг намартай золгох нь…

Энэ зуны нарлаг өдрүүдэд би 2 удаа ханиад хүрж хувийн амжилтаа эвдлээ,… уг нь өвөл ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл байдаг ч би жилд өвөлд нэг зунд нэг ханиад хүрээд байдаг талтай, харин энэ зун тоогоо нэгээр нэмлээ.

1. Долоон сарын дундуур “Grown ups” киног үзээд гарж явтал ширүүн бороо гадаа асгаж байлаа, зогсох шинжгүй шаагих бороонд хурдан гэртээ харих хүсэлдээ автан хамгийн захад зогсох машинруугаа аль хурднаараа гүйлээ, орлоо, гэрийн хаалгаруу бас гүйлээ, … миний утас хаана байна? Нэгэнт норсноос хойш гээд дахин гарж гүйлээ… Маргааш нь бага зэрэг халуунтай, бас битүү хамартай байсан нь илэрхий шинж байлаа
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж