Онгоцны цанг арилгах боломжгүй болж, нислэгээ хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.02.21-нд нийтлэгдсэн

Онгоцны цанг арилгах боломжгүй болж, нислэгээ хойшлуулжээ

Онгоцны цанг арилгах боломжгүй болж, нислэгээ хойшлуулжээ
Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй болжээ. Үүнээс шалтгаалан 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн "ОМ301" дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байгааг "МИАТ" компаниас мэдэгджээ.
Тус нислэгийн аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
  • ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.
  • ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж