ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эхнэр Юлия Навалнаяа нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ амласан. 47 настай Навалнаяа 1998 онд Навальныйтай танилцаж, хоёр жилийн дараа гэрлэж байв. Тэд хоёр хүүхэдтэй. Тэрбээр Даваа гаригт мэдэгдэл хийхдээ "Путин зөвхөн хүн алаагүй. Тэр Навальныйтай хамт бидний итгэл найдвар, эрх чөлөө, ирээдүйг үгүй хийхийг хүссэн" гэжээ.
Гэтэл энэхүү мэдэгдлийн дараа Мягмар гаригт Навалнаяагийн "Х" хаяг түр идэвхгүй болоод эргэн сэргэсэн байна. Цахим платформын зүгээс түр зуурын алдаа гарсан гэсэн тайлбар өгчээ. "Манай платформын залилан мэхлэх, спамаас хамгаалах механизм Юлия Навалнаяаг дүрэм зөрчсөн гэж андуурч тэмдэглэсэн байна. Алдааг илрүүлсэн даруйдаа бид хаягийг эргэн сэргээсэн. Хамгаалалтыг нь сэргээхээр ажиллаж байна" гэж "Х"-ийн аюулгүй байдлын багийнхан тайлбарлав.
Түүний хаяг 90 мянган дагагчтай байсан. Харин түр идэвхгүй болсны дараа дагагчийн тоо хоёр дахин өсчээ.
Навальныйн ээж Людмила Навалнаяа хүүгийнхээ цогцсыг одоо болтол хараагүй байгаагаа Мягмар гаригт мэдэгдсэн. Тэрбээр "Владимир Путин, би танаас гуйя. Хүүгээ харахыг минь зөвшөөрнө үү. Би тав дахь өдрөө түүнийг харахаа хүлээж байна. Цогцсыг нь надад өгсөнгүй, хаа байгааг нь ч хэлсэнгүй. Алексейн цогцсыг аль болох хурдан бидэнд өгөхийг шаардаж байна. Тэгж байж бид түүнийг хүн ёсоор оршуулна" гэжээ.
Дашрамд дурдахад, Навальныйн үхлийн дараа АНУ-аас Оросын эсрэг томоохон хориг арга хэмжээ авахаа зарлав.
Эх сурвалж: YAHOO NEWS
Нэргүй 2024-02-21 213.87.156.1
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-21 139.5.216.189
Одоо наад мэдээ чинь бидэнд ямар хамаа байна. Энэ нэг шонхор оросын тухай л бичээд байх юм. Эбэгийн хамаатан юм болов уу
Нэргүй 2024-02-21 202.126.92.98
тань шиг таг харанхуй, мэдлэг, боловсролгүй бүдүүлэг, хүнлэг сэтгэлгүй хүмүүсийн эхнэр, хүүхдүүдийг өрөвдөх юм…
DR. ADITYA 2024-02-21 102.89.43.167
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-21 139.5.216.123
Үхэр Монголчууд хэцүү юм даа хаа байсан Оросын нэг муу хулгайч үхсэний төлөө биш бидний өөрсдийн ирээдүй болсон хүүхэд багачуулын эрхийг хамгаалах, бидний боломжийг хулгайлж байгаа хулгайчуултай тэмцэх хэрэгтэй ш дээ. нэг гахай хулгайчын тэнэг эрх бацааныг дагаж салбаганахын оронд. Тэр бацаан бидний хажууд аав нт НД санг тоноод өгчихсөн болохоор ажил хийхгүй байсан ч насаараа өлсөхгүй шүү. тиймэрхүү хулгайчуудтайгаа тэмцмээр байна шүү.
зочин 2024-02-21 66.181.160.13
Үхэр Монголчууд хэцүү байвал нэг тэнгэр дор амьдрах хэрэг байна уу даа .Орос руугаа явж болншдээ .
з 2024-02-21 202.9.40.67
orosruugaa zailaachee uher mongol gej h*****d baihiin umhii hujaaa s** chini
Нэргүй 2024-02-21 202.21.113.82
Алдаатай байна шүү, Юлия Навальная гэж бичнэ, хүний овог нэр өөрчлөгдөхгүй, – яА гэж эгшиг бичих буруу
Нэргүй 2024-02-21 192.82.64.212
Оросоор нь бичвэл буруу юу.