Засгийн газар хуралдахгүй

Засгийн газар хуралдахгүй

Засгийн газар хуралдахгүй

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг бол өнөөдөр /2024.02.21/ хуралдахгүй. Учир нь Засгийн газрын сайд нар өвөлжилт хүндэрсэн орон нутагт томилолттой байгаа учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг хойшлуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймаг руу явж байна.

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цувааг эхлүүлсэн.

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллахаар замдаа гараад байна.  Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад шаардлагатай өвс, тэжээл, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, түлш шатахуун, отор нүүдлээр явж буй малчдад хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, орон нутгийн цасанд боогдсон зам давааг чөлөөлөх зэрэг ажлуудыг хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.180.254

Данх ичих хэрэгтэй..ийм том ажлыг нэгэн качкар хийхээр яаж бүхэл бүтэн улс оршин тогтнох вэ…э/з бүүр ярилтгүй

Avatar

Нэргүй 2024-02-21 103.57.94.98

МАН сонгуульдаа сайн бэлдэж бнаа !
Монгол Улсын 2023 оны эдийн засгийн 7 хувийн өсөлтийг бүгдий нь МАН-ын сонгуулийн зардөлд зориулнаа !

Avatar

Нэргүй 2024-02-21 202.9.47.48

Цахимаар хуралдаж болно шд. Бид чинь цахим үндэстэн биз дээ, Учрал сайдын хэлснээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж