Буурал үс трэнд болов

FASHION
Буурал үс трэнд болов

Загвар зохион бүтээгч Жонатан Андерсон ирэх улирлын үс засалт яг л хажуу хөршийн эмээ эсвэл буурал толгойтой хөгшдийг модад оруулах болно гэв. Лондонгийн загварын долоо хоногт өөрийн шинэ коллекцоо танилцуулсан Андерсон цайж бууралтсан үс ямар ч загвартай төгс зохицохыг баталж, шинэ залуу үеийнхэн хуучин бүхнийг сонирхож буйг онцлов.

Яг л 1950 оны гэрийн эзэгтэй мэт цэвэрхэн буржийлгасан саарал үс нь час улаан уруулын будагтай төгс хослоно. Томдсон даашинзаа хээв нэг өмсөөд, ойр зуураа гарахдаа өмсдөг арьсан гутлаа угласан, нэг гартаа тамхиа зууж угаасан хувцасаа хатааж буй буурал үстэй эгч нарыг илүү тодотгож, шинэ үеийн загварын чиг хандлагыг эргүүлэхийг хүссэн гэж Андерсон хэвлэлд ярьжээ.

Загвар бүрийг нь харах юм бол бид бүгдийн мэддэг хэн нэгэн шиг санагдах болно. "Z” үеийнхэн ялгаагүй носталжик бүхэнд уусаж байна. Нэг л мэдэхэд 50 жилийн өмнө гарч байсан дуу тикток дээр хит болон хувирдаг өнөө үед хүн бүхэн өөрийн цаг хугацаанд бий болсон дүр төрхөө хайрлах нь чухал гэх мессэж дамжуулах шиг санагдана.

Буурал үс нь ямар ч улирал, цаг агаарын байдлыг үл харгалзан хүн цаг хугацаанд захирагддаг гэдгийн тод жишээ. Андерсон болон түүний баг бүх моделиуддаа богино буржгар буурал парик зүүлгэж, өөрийн таньдаг хэн нэгэн шиг тайзнаа алхахыг хүссэн байна. Загварын шоу амжилттай болсон ба шүүмжлэх нэг ч хүн байгаагүй нь гайхалтай. Өнгөний диаграмыг ажиглавал буурал өнгө нь тод улаан, усан өнгөнүүдтэй хорших ба сатин материалыг илүү үзэсгэлэнтэй харагдуулах чадвартай. Мөн энэ оны трэнд үсний өнгө дунд бууралтсан мэт омбрэ, саарал цагаан, угнаас харлаж үзүүрлүүгээ цайрсан өнгөнүүд орсон байна.

Эх сурвалж: CNN Fashion

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-21 142.114.7.55

Цагаан талдаа, бүр цав цагаан болсон xүн илүү гэгээлэг xарагдаx юм билээ, минийx олигтой цайж өгөxгүй сааралтаад онцгүй байнаа ккк

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-21 103.57.95.102

гудмаар дүүрэн чаавка нар болох юм байна хэ хэ . авгай нард азны юм зүгээр !

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.178.184

Буурал үсийг Селине эхлээд трэнд болгосон. Саяхан Базаар сэтгүүлийн зураг авалтаар БТС ийн V маш гоё буурал үс зүүсэн байсан нь дэлхий даяар таалагдсан. Гайхалтай харагдаж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж