Н.Энхбаяр: Бид өмнөх зуднаасаа сургамж юу ч авахгүй байна

Н.Энхбаяр: Бид өмнөх зуднаасаа сургамж юу ч авахгүй байна

Н.Энхбаяр: Бид өмнөх зуднаасаа сургамж юу ч авахгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд малчдын зээлийг тэглэх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн бол Шадар сайд арилжааны банкны төлөөлөлтэй уулзаж, малчдын зээл төлөлтийг хойшлуулах асуудлыг шийдвэрлээд буй. Тиймээс эдийн засагч Н.Энхбаяраас эл асуудлуудыг тодрууллаа.


-Монгол орны 80 гаруй хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаа гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. Тиймээс АН-аас цаг хүндэрсэн энэ үед малчдын зээлийг нэг удаа тэглэх санаачилга гаргалаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад 2010 онд тохиолдсон зудын дараа олон улсын байгууллагуудаас энэ чиглэлээр олон төрлийн судалгаа хийсэн. Малчид, хөдөө орон нутгийн иргэд өвлийг өнөтэй давахын тулд ямар бэлтгэл хангах, орон нутгийн захиргаа, төр засгийн түвшинд ямар арга хэмжээ авах талаар ойлгомжтой бөгөөд нарийн тусгаж, судалж гаргаж ирсэн.

Тухайлбал, Колорадогийн их сургуулийн болон манай хөдөө аж ахуйн салбарын зарим эрдэмтэн, судлаачдын хамтран бичиж, Дэлхийн банкнаас 2012 онд хэвлэн гаргасан "Зуднаас авах сургамж" нэртэй тайлан юм. Ямар нэгэн гамшигт үзэгдэл буюу үер ус, цас зуд Монгол оронд тохиолдох нь ойлгомжтой. Учир нь, Монгол Улс цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай гэдгийг гадаад болон дотоодынхон бүгд мэднэ.

Дээрээс нь бэлчээрийн мал аж ахуйтай.  Хэрэв Монгол Улс бүхий л түвшиндээ 2010, 2012 онд олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хүлээж авч, хэрэгжүүлж ажилласан бол хохирол багатай даван туулах боломж байсан. Хоёрдугаарт, цочмог, гал унтраасан арга хэмжээ авах шаардлагагүй байсан. Одоо бол ямар ч бэлтгэлтгүй учраас 2010 онд хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ хэрэгжүүлж байна. "Малчиддаа яаж туслах уу, яах уу" гээд тал тал тийш самгардаж, элдэв хандивын аян өрнүүлж байна. Тухайн үед малгүй болсон иргэдийг малжуулна гэж байсан ирэх зун бас л ийм арга хэмжээ авах байх. "Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт хийсэн ч сэгсэрдэг" гэдэг.

Бид өмнө нь гаргасан алдаанаасаа юу ч сургамж авахгүй байна. Алдаж болно. Харин ухаантай хүн алдааг давтдаггүй. Өмнө нь гаргасан алдаанаасаа сургамж аваад дараагийн удаа засч сайжруулаад явах байтал бид алдаан дээрээ бүдрээд л явж байна.

-Тухайн үед хаана алдав, хэрхэн яаж засах боломжтой вэ гэдгийг төр засгийн түвшинд олж харж, засч залруулах, бодлого гаргаж ажиллах ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн бодлого, тогтолцоо алдаатай байна гэж үзэж байна уу?

-Тийм ээ, үүний төлөө төр засаг бодлого боловсруулдаг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар ямар бодлогын баримт бичиг байх талаар 2020 онд тодорхой болгоод хугацаатай нь заагаад өгчихсөн.

Харамсалтай нь, тэр дунд нэг чухал бичиг баримт орхигдчихсон байгаа нь Монгол Улс дунд хугацааны хөгжлийн бодлогоо одоог хүртэл УИХ-аараа батлуулаагүй дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.

Энэ дунд хугацааны бодлогыг батлан гаргах нь бүх салбарт нэн чухал. Тухайлбал, ойрын 10 жилийн хугацаанд  ХАА, МАА-н салбарыг хэрхэн, яаж хөгжүүлж аль хэсгийг нь эрчимжүүлж, аль нь аялал жуулчлал татаж, тэжээл ургамлаа яах вэ гэх мэт нарийн тооцоо судалгаатай дүр зураглалаа гаргах учиртай. Гэтэл энэхүү бодлогын бичиг баримт байхгүй учраас өнөөдөр бүгд дур зоргоороо аашилж байна.  Хүсвэл мал нь бэлчдэг, нүүдэг, оторт явдаг. Аймаг, сум бүр өөр өөрийн толгойтой. Эрчимжүүлсэн МАА-н талаар яривал нүүдэлчин соёл устлаа, өв соёлоо үгүйсгэлээ гэж байгаа нь хөгжил биш хоцрогдол. Үүнийгээ ч ойлгохгүй байна. Нүүдлийн соёл иргэншил огт өөр асуудал. Бүх малчдыг суурин МАА-руу шилж гэж хэн ч яриагүй. Юу нь хөгжил, юу нь хоцрогдол вэ гэдгээ ялгаж, салгах цаг болсон.

ХАА, МАА гэдэг бол эдийн засаг, бизнес. Энэ салбарт бизнес эрхлэгчид Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, эрсдэлийг даван туулах чадвартай МАА-г бий болгох ёстой гэдгийг судлаачид хэлдэг. Тэр ч бүү хэл байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон гэж байгаа шүү. Ийм чиглэл рүү анхаарч ажиллахгүй байсаар дахиад л 2010 онд гаргаж байсан алдаагаа бүгдийг нь давтаж байна.

Алдаанаасаа сургамж авдаггүй учраас энэ үед тохиолдсон хүндрэл бэрхшээлийг өндөр өртгөөр даван туулах буюу "хандив цугуулъя, төсвөөс зээлийг нь төлье, малжуулъя, хүүхдийг нь үнэгүй сургая, татвараас чөлөөлье" гэх мэт арга хэмжээ авдаг. Монголд бүх шатанд, бүх салбарт  гаргадаг хамгийн том алдаа энэ.  Төрийн бодлогын түвшинд энэ алдаагаа ойлгохгүй байна.

Үүнийг ойлгодог төрийн түшээд цөөн байна. Төрийн захиргааны байгууллагууд ч ажлаа хийхгүй байна. ХААХҮЯ, БОАЖЯ ажлаа хийхгүй байна. Өмнө нь тохиолдсон зуднаас авах сургамжийн талаар судалгаа нь энэ хоёр яам дээр оччихсон байгаа. Түүний мөрөөр энэ хоёр яамны холбогдох хүмүүс ажлаа хийж урт хугацааны, төрийн тогтвортой бодлого гаргаж, боловсруулах ёстой. Энэ бол иргэний, эсвэл сум орон нутгийн ажил биш. Урт хугацааны төрийн бодлого байх ёстой.

Монгол Улс 2050 онд Азийн бар улс болох зорилт тавьсан. Бар болохын тулд зуданд мал нь хоргоддоггүй баймаар байна. Малчид нь ядуу биш дундаж орлоготой болсон цагт сайн хөгжилтэй орон болно. Тэр бодлого нь хөдөө аж ахуйн дунд хугацааны бодлогод тусгагдаад хэрэгжих ёстой. Нэгдүгээрт, бодлого алга, хоёрдугаарт, бодлого байлаа ч Засгийн газар нь хэрэгжүүлдэггүй.  Тогтвортой бодлогогүй хэн нэгэн дарга сайдаас хамаарсан орон гаран бодлогын үр дүн. Малчдад таалагдахын тулд өр зээлийг нь хөнгөлөх юм байна гэсэн байдлаар хандвал хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй.  Аль нам нь хамаагүй.

Монгол Улсын шийдвэр гаргаж байгаа тогтолцоо буруу байна. Энэ алдаагаа бүх шатанд засахгүй бол дараа дараагийн гамшиг, эрсдлүүд ойрхон байна. Удахгүй шар усны үер ч бууна.

-Мал төрийн хамгаалтанд байх талаарх ойлголт маргаан дагуулдаг. Мал маллах, малчин байх нь шууд утгаараа бизнесийн нэг хэлбэр гэж та хэлсэн. Тэгвэл яагаад малчид бусад бизнес эрхлэгчдээс давуу эрх эдлэх ёстой юм бэ?

-Үг үсгээ буруу бичээд, буруу ойлгоод байгаа хэрэг. "Мал төрийн хамгаалалтад байна гэхээр гадаа нь цагдаа очиж зогсох талаар яриагүй. Хамгаална гэдэг нь байгаль цаг уурын орчин нөхцөлд дасан зохицох, эрүүл байлгах, ХАА-н бүтээгдэхүүн нь үнэ цэнтэй борлогддог байх тухай ойлголт. Тэгэхээр хамгаална гэдэг үгээ буруу сонгоод, буруу хэрэглээд байна гэсэн үг. Хоёрдугаарт, малчин хүн бүр "би өөөрийнхөө өмчийг хамгаалах ёстой, хариуцах ёстой" гэдгээ бүрэн ойлгоогүй байна. Тиймээс 100 хувь малчдын буруу гэх боломж алга.

Төр засгаас бусад улс  оронд ган зуд, гамшиг, үер тохиолдоход мал нь хэрхэн яаж хоргодохгүй даван туулж байгаа талаар аргаас нь сурадцах ёстой.

-Зуд гамшиг тохиолдсоны дараа нийгэм, эдийн засагт олон сөрөг үр дагавар бий болдог. Та ганц нэгийг нь тодотгоод дурдвал?

-Маш олон нөлөө, эрсдэл бий болдог. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбарын малын тоо толгой өнгөрсөн жил 67 сая байсан. Зудын эрсдлээс үүдэн зун малын тоо толгой буурна, намар төллөх эх малын тоо цөөрнө. Тиймээс 2025 онд төллөх малын тоо цөөрнө. Өөрөөр хэлбэл, зудын дараа малын тоо толгойн хорогдол өндөр байдаг. Өнгөрсөн 2023 онд хөдөө аж ахуйн салбар бууралттай гарсан. Энэ онд ч бууралттай гарах нь тодорхой боллоо. Хоёрдугаарт, нэгэнт цөөхөн болсон малнаас таваарт нийлүүлэх малын тоо цөөрч, цөөхөн малтай малчдын орлого буурна.

Магадгүй 1000-аас дээш малтай малчдын хувьд хүлээх эрсдэл бага байх магадлалтай боловч 100-200 тоо толгой малтай иргэдийн хувьд хохирол өндөр байна.  Мөн энэ хэрээр ядуурал, ажилгүйдэл, хот суурин газрын төвлөрөл нэмэгдэнэ гэх мэт олон эрсдэл бий болно.  Малчид бэлчээрийн даац, хүний нөөцөндөө суурилж өөртөө тохирсон тооны малтай байж, түүнийгээ эрчимжүүлэх нь маш чухал.

Арав гаруй жилийн өмнө хийсэн зудын судалгаанаас харахад 200-300 малыг 2-3 хүн буюу айлын нөхөр, хөгшин аав, ээжтэйгээ л хариулж байх жишээний. Эхнэр нь хүүхдээ дагаад сумын төв орчихсон. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт одоо ч ажиллах хүчний дутагдал өндөр хэвээр байна. Ялангуяа өвөл, хавар. Дор хаяж ажиллах хүчний дутагдалтай үед гэрээт ажилтнаар хэрхэн хангах тал дээр тодорхой  зохицуулалтууд шаардлагатай. Гэрээгээр малчин ажиллуулах  гэх мэт зохион байгуулалтын ажил хийх ёстой.

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулахад банкны салбарт ямар нэг эрсдэл бий болох уу?

-Зээл хойшлуулж байгаа тохиолдолд банк ямар нэгэн байдлаар алдагдал хүлээж байгаа нь ойлгомжтой. Гагцхүү тэр алдагдлыг банк хэрхэн хүлээж авах нь чухал.

Банк ашгаа бууруулаад дангаараа хүлээгээд авна гэж байхгүй л байх. Алдагдал хүлээснийхээ төлөө төрөөс эргээд ямар нэгэн юм хүснэ. Магадгүй түүнийг төрөөс татвар, нөхөн олговор олгох уу гэх мэт асуудал яригдсаар төсвөөс л алдагдал нь нөхөгдөнө. Эцсийн дүндээ банк алдагдлыг дангаараа 100 хувь хүлээхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-02-21 66.181.176.58

Нүүдлийн мал аж ахуйгаар олон зуун жил явж ирсэн малчдын амьдралыг гадаадын хэдэн хүн цаасаар зохицуулна гэж юу байх вэ амьдралаас тасархай зүйл ярихаа боливол таарна эдийн засагч хүн мал яаж мэдэх вэ

Avatar

нефть 2024-02-21 66.181.166.134

энэ идда малын талаар юу ч мэдэхгүй бж их хуцаж бна аа? өнөөдөр давагдашгүй хүчин зүйл гэдэг юм болчихоод бна. төр засаг, малчид урьдынхаасаа сургамж авч, бэлтгэлээ базаасан. гэтэл байгалийн гамшиг гэдэг үнэхээр хэцүү. ноовшоо бага даапаалаарай

Avatar

Зочин 2024-02-21 103.140.10.208

Мал маллахаа марксзмаар заалгахгүй гэдэг шиг малын аачгүй энэ амьтан хуцах байлгүй малын захад хагас цаг зогсож чадахгүй үхтэл болох амьсгаа заах юм гэнээ хахахаха

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.177.74

МАА ТАЛААР түй ч ойлголтгүй нөхөр байна шүү дээ тэгээд бас эрчимж мал аж ахуй ярьчихажээ

Avatar

Зочин 2024-02-21 202.21.107.50

Зуд болохоор нохой зоолдог шиг ардчилсан намыён үхэж далд ормон хулгайчууд төр засаг руугаа дайрах далим болгож энд тэндэхийн тв-ийн сувгаар их хуцалдаж байчна аа.Монголыг сүйрүүлж сөнөөсөн хулгайч ардчилсан намынханг бамрьж буудаж алаад хэээр аваачиж булах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Чимэг 2024-02-21 139.5.216.199

Малаа амьдаар нь Хятад руу гаргаж монгол малын генфондоо алдсаар байна. Малын генфонд чинь төрийн хамгаалалтанд байх ёстой биш үү

Avatar

Нэргүй 2024-02-21 202.21.107.50

Муу эргүү мал минь малын генефонд гэж юу с олиорооод байга ма л вэ. Үхэж да лд орсон ардчиллаар хууран мэхэлж мал байтугай Монгол хүний генийг бүрэн судалчихаад цаад хятадууд чинь бүгдийг нь устгах халдварт өвчинг з****г болгон ашиглахаар ковид мэтээр эхлэн туршиж байна. Түүнд нь ардчилсан намын хулгайчууд дэм болж хатуу хөл хорионы эсрэг хуцалдан боргосоор байгаад сиймхий гаргауулан БЗД-ийн эмнэлгээс халдвар алдуулж 2000 хүний аминд хүрээ биз дээ?. Эргүү хулчгар МАН-нхан ардчилсан намыг устга

Avatar

Зочин 2024-02-21 59.153.114.139

эдийн засагч Энхбаяр яг үнэн хэлчлээ малчид маань жил бүр өвөл ирдэг цас ордогийг мэддэгшдээ

Avatar

Нэргүй 2024-02-21 59.153.114.149

Эрчимжүүлсэн фермерийн аж ахуй гэж ярьж байгаа хүмүүс 1 зүйлийг ойлгох ёстой. 1000 малтай хүн ч 100 үхэртэй фермийг байгуулаад авч явж чадахгүй. Өвс хадлантай газар, өөрөө тэжээл тарихгүй бол зардлыг дийлэхгүй. Одоо дөн өөр бизнес эрхэлж байгаа зээл их хэмжээгээр авдаг хүмүүс ийм аж ахуй эрхэлж байна. Төр хадлан, тэжээл тарих газрыг шийдэж өгөхгүй бол ямарч нэмэргүйг дампуурч байгаа олон аж ахуй нотлоод өгнө. Гов талд бол бүр их зардалтай.

Avatar

Нэргүй 2024-02-21 59.153.114.149

Цаашдаа ч дэлхийн хойд бүсийн орнуудад өвөл цас их, зун бороо үер ихтэй байх тул Канад, ОХУ, АНу ус их зарцуулдаг хөдөө аж ахуй, төмөрлөгийн үйлдвэр усан.аялал гээд стратегийн бодлогоо боловсруулж байна. Манайх ч мөн алил ийм стратеги боловсруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-21 202.9.40.145

Өвс тэжээлээ бэлтгээгүй залхуу малчдын алдагдлыг Татвар төлөгчид төлнө. Одоо МАН-ынхан зээлийг нь тэглье, хөнгөвчлье, малчид маань хэцүүдлээ гээд Татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацчихаад, зун нь Цахилгаан станц барих мөнгө байхгүй ээ гээд тогоо тасална… Харж л байгаарай.

Avatar

DR. ADITYA 2024-02-21 102.89.43.167

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.180.70

нам байхад мянган зуд болсон ч яадгын

Avatar

Зочин 2024-02-21 202.126.88.81

Энэ жилийн хувьд бол малчдад буруугүй юм шиг бна. Хадлан тэжээлээ татаж өвлийн бэлтгэл хийж эхлэх үед нь шатахуун тасраад яаж ч чадаагүй бна.Цаашид ер нь даатгал шиг ашигтай юм байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой

Avatar

zochin 2024-02-21 64.119.31.179

HHAAYam ni haana bna. Sudlaachid bolon bagsh nar you hiij bna. Ediin zasag ch nar l zudiin tuhai yarih yum. Odoo bodlogoo uurchil

Avatar

Нэргүй 2024-02-21 119.205.1.250

энэ хүн ёстой л бодит үнэнийг хэллээ алдаанаасаа ёрдөөө ч ухаардаггүй дандаа л төр засаг хандиваас болж малчид залхуу болсон шүү төр яахаараа малчидын зээл тэглэх ёстой юм санал асуух ёстой ард түмнээс

Avatar

Гүндалай 2024-02-21 202.55.188.89

би болжим оросоос тэжээл өвсииг н хангалттай хөнгөлттэй үнээр нь оруулж тараагаад л тэрииг н хашаа хашаанд н оруулж өгдөг компаантай малынх н аманд хиидэг туслахтай л болгамаар бн жиг.

Avatar

Нэргүй 2024-02-21 175.139.249.166

🍍монголчууд өмнөхөөсөө сургамж авна гэдгийг мартсан хэнэггүй толгойтууд

Avatar

Нэргүй 2024-02-21 103.212.118.37

Төр засгийн урагшгүй ажлын үр дагаврыг эцсийн дүндээ татвар төлөгч иргэд л хүлээдэг юм чинь?!!

Avatar

Малчдын эргүү байдал 2024-02-21 192.82.65.180

таньдаг хамаатан садан малчдаас асуухад ер нь 12 жилдээ нэг удаад бюуу туулай жилийн хавар буюу луу жилийн хавар зуд болдог гэдгийг бүгд мэдэж байсан. гэсэн ч яахав манайх гайгүй өнгөрнө биз , хурдан дулаарах биз гээд тоохгүй л байсан. уг нь тэжээлийн ургамал тариад малын тэжээлээ бэлдэж болох уу гэхэд огт хөдлөөгүй. яасан гэж малчин байж, тэжээлийн ургамал тариад илүү хөдлөж явах юм. яасан гэж бэлчээрийн малыг тэжээлийн өвсөөр тэжээх юм гээд бэлчээрээсээ л иднэ биз гээд. ийм л бодолтой

Avatar

Нэргүй 2024-02-21 192.82.64.248

өчигдөр бүр телевизээр, 1 малчин эмэгтэй, цас ухаж өвс иддэг болхоор, энэ боодлын өвсийг өгөөд нэмэргүй гэж ярьж байна, юу гэсэн үг вэ, ядаж хэд хоног хашаад өгөх өвсөө бэлдэж авахгүйгээр яаж өвөлжих билээ, зарим ажилсаг ч юмуу боломжтой ч юмуу малчин айл өвөлжөөн дээрээ байшин барьсан харагддаг, гэх мэтээр өөрсөө хийх юм зөндөө байгаа байхөө

Avatar

Нэргүй 2024-02-21 139.5.218.180

Мэрэгжлийн хүний үг яриа шүү

Avatar

зочин 2024-02-21 66.181.182.26

Аль 11 сард малчдад өвс тэжээлийг тархаар байсан юм. Одоо эцэж доройтсон малд юу ч өгөөд нэмэргүй. Зөвхөн хүчит тэжээл л малыг тэнхэрүүлж магадгүй. Зуд болохоор өвс тараадаг улс төрийн showны хэрэгсэл болсон улсын нөөцийг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-21 202.55.191.194

УВИАГҮЙ УЛС ТӨРЧДИЙН ПОПРОХ ГОЁ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ЮМ ДАА. ЗУД БОЛОХОД БООХОЙ ЗООЛНО ГЭДЭГ ШИГ ЗУДНААР ЗООЛОХ ГЭСЭН УЛСТӨРЧИН БАТСУРЬ ПОПДООД БАЙХИЙН

Avatar

Нэргүй 2024-02-21 59.153.112.253

Шатахуун, түлш тасарнаас болж өвлийн бэлтгэлээ сайтар хангаж чадаагүй юм байна. Малчдаа загнаад хэрэггүй байх аа.

Avatar

Нэргүй 2024-02-21 103.57.94.98

Зургаан мянган жил мал маллаад Зуднаас сургамж аваа гүй Монголчуддаа ! Одоо яая гэх вэ? Үлдсэн мал нь үржиж өсөөд болоод л байдагаас тэр юм ш дээ !

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.161.225

Тэгвэл туслах ямар ч хэрэггүй юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-02-21 202.179.11.230

Oyu-Erdene chadna aa. Uur chadah hun mongold alga. Busad ni idehee bodno.

Avatar

Иргэн 2024-02-21 66.181.186.199

Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд энэ Энхбаяр шиг боловсролтой хүнээр Сангийн сайд болгох юмсан. Дарханы Азжаргал гэх мэт чадвартай сэтгэлтэй хүмүүс байна. Данх , Нянбактер залиний боловсролгүй хулгайчуудийг зайлуулья. Их хулггайлсан даа.

Avatar

Нэргүй 2024-02-21 202.131.225.53

малчид уг нь жаахан зах зээлд шилжээд Зудын эрсдэлийг даван туулах сантай болмоор байгаа юм. цаг сайхан байхад сангаа үүсгээд цаг хүндрэхээр түүнээсээ хэрэглэдэг байх юм, даатгал бол тусдаа асуудал л даа

Avatar

зочин 2024-02-21 192.82.66.30

Хуулиас мал төрийн хамгаалалтад байна гэдэг үгээ авч хая хувийн өмчөө иргэн өөрөө хамгаална гэж оруулах хэрэгтэй даатгалыг бодитоор хийлгэх, даатгалаа хэрэглээгүй даатгуулагч нарт тодорхой хувь буцаан олгодог байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-21 66.181.178.184

Болиосой, шуналын туламнууд.. та нарт нийгмийн хариуцлага гэж алга уу?

Avatar

Бат инженер 2024-02-21 119.40.103.6

Яг тэгээд шиийдэл гаргаж хэлэхгүй юм уу

Avatar

Irgen 2024-02-21 202.126.89.82

Ene neg hun tyvt l yariad l baidag tooj baigaa amitan baidag ch yumyy da zailyyl

Avatar

Нэргүй 2024-02-21 124.158.67.93

Малчдын болон Банкны алдагдлыг ард түмэн төлнө. Мэдээж шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж