Хувьцаат компаниуд 480 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Хувьцаат компаниуд 480 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Хувьцаат компаниуд 480 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр энэ онд нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар болжээ.

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр заасан байдаг аж. Энэхүү хуульд заасан хугацаа өчигдөр /2024.02.20/ дуусгавар болсон бөгөөд 61 хувьцаат компаниас 35 нь нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах болсон шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлээд буй юм байна.

Сануулахад, хувьцаат компаниуд 2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, 2023 онд 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус, тус хуваарилжээ.

Харин энэ онд ийнхүү 480.24 тэрбум төгрөг болж өссөн байна.

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангуулж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж