Германы Мюнхен хотод жил бүр зохион байгуулагддаг Аюулгүй байдлын бага хурал хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ үеэр хоёр чухал үйл явдал боллоо.
Нэгдүгээрт, бага хурал эхлэхтэй зэрэгцээд Украины цэргүүд зүүн Донбассын стратегийн чухал хот болох Авдийвкагаас ухрав. Авдийвка бол 10 үргэлжилж буй мөргөлдөөний турш Оросын эзлэн авч чадаагүй хот юм. Энэхүү жижиг хотын төлөөх тэмцэл багагүй хугацаанд үргэлжилсэн. Гэвч эцэстээ хүн хүч, сум зэвсгийн хомсдолд нэрвэгдсэн Украины арми ухрахаас өөр аргагүй байдалд хүрчээ.
Үүний дараа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Сибирийн алслагдмал бүс нутагт орших Ик-3 шоронд нас барсан тухай мэдээ дэлхий нийтийг цочирдууллаа. Оросын хамгийн нэр хүндтэй тэрс үзэлтэн Навальный байгалийнхаа жамаар нас барсан гэх Кремлийн үлгэрийг Мюнхен дэх албан тушаалтнуудын хэн нь ч хүлээж авсангүй. Хойд туйлын алслагдсан шорон руу Навальныйг гэнэт цөлсөн нь түүний амьд буцаж ирэхгүй гэх магадлалыг улам өндөр болгосон юм.
Энэ хоёр үйл явдлын дараа ОХУ-ын арми Украинд ялалт байгуулах нь уу гэсэн айдас, эргэлзээ бий болжээ. Мөн Путины дараагийн бай Европын бусад орон байх вий гэсэн айдас ч байна.
Дээрх үйл явдлуудаас улбаатайгаар Шведийн Ерөнхий сайд асан Карл Билдт “Европчууд Путин, Трамп хоёрын дунд ацан шалаанд ороод байна. Европ одоо өөртөө анхаарал тавих арга замыг олох хэрэгтэй. Гэхдээ тэгж чадах уу?” гэж хэлжээ.
Европчууд НАТО-д итгэдэггүй, холбоотнууддаа дайсан мэт ханддаг удирдагчийг АНУ сонгож магадгүй гэж үзэж байна.
ЕВРОП САНАА ЗОВОХ НЬ ЗӨВ
Учир нь Украин дахь дайн ахиц муутай, цэргүүдийн сум, нөөц дуусч байна. Генерал Олександр Тарнавский Адвийвкагаас цэргээ татах шийдвэрээ тайлбарлахдаа “Дайсны тал сумны хувьд манайхаас 10/1 харьцаагаар давуу талтай, байнгын бөмбөгдөлт дор байгаа учир энэ нь цорын ганц зөв шийдвэр юм. Дахин цэргийн тусламж үзүүлэхгүй бол Украин ийм хэцүү шийдвэр, зардал ихтэй ухралттай тулгарсаар байх болно” гэжээ.
Европ өөрийн үүргээ биелүүлж, хязгаарлагдмал нөөцөө шавхан, АНУ-аас ч илүү мөнгө хөрөнгийг Украинд зарцуулсан. Харин АНУ-ын хувьд тусламжийн багц нь удаан хугацаанд гацсан. Мюнхений бага хурлын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис ч, Конгрессын томоохон төлөөлөгчид ч тэр Украин болон түүний Европ дахь дэмжигчдийг тайтгаруулж чадсангүй. Тэдний элдэв шалтагийг хэн ч сонссонгүй.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хоёр долоо хоногийн завсарлага авах шийдвэр гаргасан. Үүнийг дайруулан Украины ерөнхийлөгч Зеленский “Дарангуйлагчид амралт авдаггүй гэдгийг санаарай” гэж онцолсон байна.
АНУ-ын сенатч Пит Риккет өмнөд хил дээрх олон тооны цагаачдын асуудлыг шийдэх нь нэн тэргүүний зорилт гэж мэдэгдээд тусламжийн багцын эсрэг санал өгчээ. Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас түүнд хандан “Эстонийн нутаг дэвсгэрт ч бас олон тооны украин дүрвэгч байна. Тэд манай хүн амын зургаан хувийг эзэлдэг. Энэ нь АНУ-д нэг дор 20 сая дүрвэгч орж ирэхтэй тэнцэнэ” гэжээ.
Дашрамд дурдахад, Эстониос Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээ нь АНУ-ын амлалтаас 10 дахин их хэмжээ аж. Энэ нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувьтай дүйцүүлэн тооцсон үзүүлэлт юм.
ОРОСЫН ТОМ АМБИЦ
ОХУ-д НАТО-г шууд эсэргүүцэх том амбиц байгаад холбоотнууд санаа зовж байна.
Эстонийн Гадаад тагнуулын албаны ерөнхий захирал Каупо Росин “ОХУ ойрын 10 жилд НАТО-той мөргөлдөх төлөвтэй байна. Үүнийхээ дагуу бэлтгэл ч хийж байна. Эсэргүүцэхийн тулд бидний хийж чадах зүйл бий. Бид үүнийг нухацтай авч үзэж, яг одоо хариу үйлдэл үзүүлж эхлэх хэрэгтэй” гэжээ.
Мөн “Путин ирнэ гэж бид аль 15 жилийн өмнө хэлж байсан. Та нар бидэнд итгээгүй. 10 жилийн өмнө нь ахин хэлсэн. Таван жилийн өмнө ч хэлсэн. Бидэнд итгээгүй. Одоо харин бидэнд итгээрэй” гэжээ.
Зүүн Европын холбоотнууд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий гурван хувь болон түүнээс дээш хэмжээнд хүртэл нэмэгдүүлж байна. Харин НАТО-ийн харъяалалд багтдаг Европын орнууд бүхэлдээ энэ онд батлан хамгаалахад 380 тэрбум ам.доллар зарцуулах болжээ. Энэ нь нийт ДНБ-ий хоёр хувь юм.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэ жил дахин сонгогдвол батлан хамгаалахын асуудал эрхэлсэн комиссарыг томилж хамтын ажиллагааг сайжруулахаа амлав. НАТО болон Европын батлан хамгаалахын салбарыг Трампаас хамгаалах нь амаргүй ажил. Гэсэн ч үүнийг хийх ёстой гэдэгт олон хүн санал нийлж байна.
Эх сурвалж: POLITICO
Зочин 2024-02-21 202.9.46.157
сvvлийн 10 гэж юу бичээд байгаа х***а г***й вэ?
Нэргүй 2024-02-21 213.87.156.1
Харуулах боломжгүй.
DR. ADITYA 2024-02-21 102.89.43.167
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-21 43.242.242.59
Хүний олон хүнээ барихгүй. АНУ болон НАТО бүлэглэж ганцхан Оростой тэмцэж байна. Уул нь нэг нэгээрээ үзвэл шударга байхсан. АНУ-ын гол зорилго бол Орос улсыг тарааж бутаргах юм. Үүний тулд европын улсууд, Украйныг ашиглаж байна. Бас Монголчууд биднийг хөрш улсынх нь эсрэг турхирч байгаа. Монголчууд бидэнд өөрийн гэсэн бодол бий. Бидэнд улс орны минь эрх ашиг юунаас ч илүү чухал юм
Оноч 2024-02-21 202.5.205.34
Тэгээд бидний эрх ашиг юу юмб? Ардчилалыг хамгаалах? эсвэл ОХУ-тай эвсэх? ер нь яах ёстой дээр л 1 мөр ойлгоцгооё. Бид уг нь ОХУ-тай аюулгүй байдлын гэрээтэй…хэрэв ОХУ халдлагад өртвөл бид дэмжих үүрэгтэй…Монгол халдлагад өртвөл ОХУ монголд туслах үүрэгтэй. ОХУ битгий халдлагад өртөөсэй…тэгвэл бид Ардчилал дээрээ байж чадна. Ер нь бид дуугай л байх нь чухал. Далдаганаж улсаа хорлоод хэрэггүй гэдэг л дүгнэлт бна.
Оноч 2024-02-21 202.5.205.34
ээбий мэт нь ДАЛДАГАНАЖ л байг. Бид эрх чөлөөт орон. Ээбий далдаганах нь монголд бол хэрэггүй, тэр хүнд бол Элдерс дотроо байхад нь хэрэгтэй… дээр нь ардчилсан коммунити-д монгол улс нэр нүүрээ авч үлдэхэд бас хэрэгтэй. Let them ДАЛДАГАНАХ. нөгөө талд МУ оросын талд тал алдахгүй юмаа төр засаг нь хийж л байг. Ер нь тэгээд дуугай л байя.
Нэргүй 2024-02-21 202.55.188.126
зэлэнский мэтийн гөлөгнүүд аугаа Америкийг дарамтална сүрдүүлэн гэж юу байхав Трамп гараал эзэлсэн нутгаар нь Оростой хэлэлцээ хийнэ
Нэргүй 2024-02-21 122.201.23.83
Европ ардчлал хүний эрх яриад тэнэгтэж баХАД ПУТЛЕР ИХ б** СУМАА БЭЛДЭЖ БАЙНА.
Нэргүй 2024-02-21 66.181.160.90
элбэгийн б**с долоодог өлөн б****л
Нэргүй 2024-02-21 66.181.160.90
өлөн ггичий наражаргал ук явж биеэ үнэл ац мин элбэгийн х*******ы жингэр
Нэргүй 2024-02-21 103.212.117.73
Harin chi ter orosdoo ochij hog novshiig ni tseverlej amidraach dee,mongol chinii amidrah gazar bish shuu
Нэргүй 2024-02-21 66.181.185.227
эвтэй бол хүчтэй,
хүннү 2024-02-21 202.179.26.51
НАТО-д найдаж эх орноо хамгаалж үзээгүй улсууд нь одоо сандарч байна. Ер нь энэ улс орнууд цаашид энэ байдлаар удаан байхгүй. Өөрснөө аримтай болох ёстой.
Нэргүй 2024-02-21 45.141.215.88
хүзүүгүй тарвагадорж хөөрхий нийгэмд таалагдахгүй байгаагаа мэддэг болоод коммент хаалгадаг болжээ, ккк
Нэргүй 2024-02-21 59.153.113.74
harin tiim bna huzuugui pasdu bol ooriinhoo ambitsiig bodson oodgui novch bgaa ym
Нэргүй 2024-02-21 66.181.186.85
Бас эможиг хаалгасан ккк.
Нэргүй 2024-02-21 59.153.113.74
baruun boojgoinuud putind yalagdvaa hoorhii putin uneheer auguu udirdagch ymaa
Нэргүй 2024-02-21 103.212.117.73
Muu bool bitgii iluu yam dongodood baigaarai,ezniihee umnuus iluu dutuu yam dongodood baigaa booliig yaadag bilee