МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, Археологийн судалгааны төвийн захирал, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбарын чуулганд "Соёлын өвийг хамгаалахад жуулчны хөтөч тайлбарлагчийн оролцоо" сэдэвт илтгэлийг танилцуулж байна. Аялал жуулчлалын хөлд соёлын дурсгалт газрууд сүйдэж байна гэдэг асуудлыг хөндөв үү?
-Өнгөрсөн 2023 оны есдүгээр сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган болж, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэхээр шийдвэрлэсэн. Аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хөтөч тайлбарлагч нар соёлын өвийн хадгалалт хамгаалалтад ямар үүрэгтэй вэ гэдэг нь бүрхэг байж ирсэн. Гэтэл соёлын өвтэй харьцаж байгаа гол тоглогч нарын нэг нь хөтөч тайлбарлагч учраас хадгалалт хамгаалалтын асуудалд давхар анхаарах хэрэгтэй байна. Аялал жуулчлалын салбарын даац хэтэрч, байгаль орчин болон соёлын өвийн дурсгалуудад дарамт учруулах асуудал үүсдэг. Жишээлбэл, хадны зургийн дурсгалт газруудад аялал жуулчлалын сөрөг нөлөөллүүд эхнээсээ гарч байна. Дотоод, гадаадын жуулчдаас гадна судалгаа хийж яваа мэргэжлийн оюутнууд хүртэл хадны зургийн дурсгал дээр нэрээ сийлж, он сар өдрөө бичиж байгаа нь харамсалтай. Дэлхийн өвд бүртгэгдсэн гурван чухал дурсгалт газрын нэг Жаргалантын аман дахь буган хөшөөн дээр "Түүхийн ангийн оюутнууд-2004" гээд сийлчихсэн байсан. Мөн хадны зургийн алдартай дурсгалын нэг Хойд Цэнхэрийн агуйд хүмүүс нэрээ олноор сийлсэн. Зарим нь хадны зураг дээр тосон будгаар зурах, тодруулж, тухайн дурсгалын үнэ цэн, ач холбогдолд сөрөг нөлөө үзүүлдэг.
Мэргэжлийн ангийн оюутнууд ийм үйлдэл гаргаж байх жишээтэй. Энэ асуудалд одооноос анхаарах шаардлагатай. Ялангуяа дотоодын аялагчид нэр усаа дурсгалт газар сийлж байна.
Тиймээс аялагчдын ухамсар, хандлага, мэдлэгийг өөрчлөх цаг нь болсон. Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн дунд тодорхой арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. Ард иргэдэд хүргэх гүүр нь аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нар. Мэргэжлийн судлаачдын зүгээс тусалж, дэмжих бүрэн боломжтой.
-Улсын хэмжээнд нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай хэчнээн буган хөшөө, хадны зургийн дурсгал байдаг вэ?
-Буган хөшөө гэхэд улсын хэмжээнд 1350 орчим бий. Хадны зургийн дурсгалт газар бол 1000 орчим байдаг. Гэхдээ бүрэн тоог нь гаргаж чадаагүй. Хүн чулууны тоог бас бүрэн гаргаж чадаагүй. Энэ ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай. Буган хөшөөний арга зүйн дагуу баримтжуулж, хариуцсан эзэнтэй болгомоор байна. Тэгвэл хүмүүсийн сөрөг халдлагууд цөөрнө шүү дээ. Мэргэжлийн судлаачдын зүгээс бүртгэлжүүлж дуусгах хэрэгтэй байгаа.
Холбогдох хуульд "Аймаг, сумын засаг захиргааны удирдлагууд соёлын өвийн дурсгалын хадгалалт хамгаалалтыг хариуцах ёстой" гэж заасан байдаг.
Тэрнээс гадна соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг хариуцсан Эрүүгийн цагдаагийн газрын тусгай нэгж, Экологийн цагдаагийн дэргэдэх Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудал хариуцсан тусгай нэгж ажиллаж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүтэн 25 дугаар бүлэг шинээр нэмэгдэж, орсон. Өмнө нь ерөнхий бүрхэг заалтуудтай байсан бол шинэ зохицуулалтаар, соёлын өв, дурсгалт зүйлсийг сүйтгэвэл маш өндөр хариуцлага хүлээлгэж, хорих ял эдлүүлнэ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 25.3. зүйлд хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол 5400 нэгжээс хорин 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Хадны зургийн дурсгал дээр нэр усаа сийлэхэд хүртэл хариуцлага хүлээх үү?
-Тэгнэ. Бүгд орно. Соёлын дурсгалт зүйлийн дүр байдлыг гутаах гэдэг зүйл ангиар гурван жил хүртэл хорих ял оногдуулна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд гарын авлага гаргуулж болно.
-Хүний гарт ихээр сүйдсэн соёлын өв, дурсгалт газар гэвэл?
-Хамгийн их хүний гарт сүйдсэн соёлын өвийн дурсгалт газрууд гэвэл, говийн аймгууд, Баянхонгор, Өвөрхангай аймаг байна. Хүмүүс эртний бунхан булшаас алт мөнгө гарна гэж буруу ойлгодог. Гэтэл үнэндээ тийм зүйл олддоггүй. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн дурсгалт газрууд хүний гарт сүйдэж байгаа.
Том хэмжээний булш бунхан байх тусмаа алт мөнгө байдаггүй.
Энэ асуудалтай нүүр тулж байгаа судлаачдын хувьд соёлын өвөө авран хамгаалах шаардлагатай байгааг мэддэг. Ард иргэдэд ойлгуулах гэхээр хүлээж авдаггүй, үл ойшоодог. Өмнөговь аймгийн зарим сумдад бүтэн булш нэг ч үлдээгүй. Бүгдийг нь тоносон нь сэтгэл эмзэглүүлмээр санагддаг.
-Зарим тохиолдолд мэргэжлийн судлаачид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа шүү дээ?
-Археологийн салбарын мэргэжил эзэмшсэн хүмүүс ийм үйлдэл хийж байгааг үгүйсгэхгүй. Соёлын өв, дурсгалт газрын тонуулчид бүр мэргэшиж, бидний гаргаж байгаа судалгаа мэдээллийг уншиж, хэрхэн ажилладгийг мэддэг, бидний нэрийг барьж явдаг юм билээ.
Жишээлбэл, миний малтлага хийсэн Хүннү үеийн Тамирын улаан хошууны булшийг 2015 онд тоносон хэрэг гарсан. Ингэхдээ бидний нэрийг барьж, араас оюутнууд ирнэ гэж хэлсэн байсан.
Тухайн этгээдийг газар дээр нь барьж, хариуцлага хүлээлгэсэн. Гэхдээ тухайн үеийн Эрүүгийн хуулийн хариуцлага тодорхойгүй, бүрхэг байсан. Одоогийн хуулиар бол хүлээлгэх хариуцлага өндөр болсон.
Гэрэл зургийг О.Болорсувд
Зочин 2024-02-21 59.153.112.158
За тэгээд шүүхийнхэн чинь хулгайчуудынхаа толгойг илээд явуулчихдаг биздээ. Саяхан нөгөө малтаж олсон ховор олдвороо зарж байгаад гардуулсан Эрдэнэбаатар билүү гавьяат археологчийг 5 саяаар торгоод л тавьсан гэсэн шүү. Бодвол шүүгчдээ мөнгө төлөө биз, тэгэхээр нь нөгөөх нь за яв даа, дараа дахин баригдаад ирээрэй, харин гайгүй мөнгөтэй ирэхээ ойлгосон биз гээд л явуулсантай адилхан биздээ
Зочин 2024-02-21 64.119.29.243
Хамгийн их сүйтгэгдэж байгаа газар Баян-Өлгий шүү дээ өөрөө ч энийг мэдэж байгаа. Шударга бай л даа
Нэргүй 2024-02-21 64.119.29.146
Түүх угсаатны зүйн хүрээлэнгээс очирбат гэдэг одоо энэ чингисийн музейн захирал Чулууны хамаатан мөнгөн аяга бурхан хулгай хийгээд 3 жилийн ял авсан болоод одоо шоронгоос гарах сурагтай. Үүнийг нэхэн сурвалжлах хэрэгтэй
Зочин 2024-02-21 103.57.94.166
Элбэгдорж байсгээд гарч ирж ардчилагч болж жүжиглэдэг болждээ. Комментээс айдаг. Оросууд үзэж чаддаггүй байсан гэж нэг нь ярьсан байвуу
Нэргүй 2024-02-21 202.21.107.50
Төр засаг гэж байдаг юм б ол мэргэн буучдын тусгай салаа, анги гаргаад муу даварсан хулгайчуудыг газар дээ р нь буудаж а**х хэрэгтэй. Ямар хүмүүс нь басга цалинтай ч улс даа хөдөлмөр хийгээд татвараа төлөөд зүтгэж явахад ямар хулгайчууд нь ингэж даварч хулгайгаар амиа борлуулж байдаг байна аа?. Хулгайчдыг алаад толгойг нь тасалж ухсан газрынх нь ойролцоо шонд өлгөөд дор нь пайзан дээр эх орныхоо түүхийг устгаж эх орныхоо эсрэг зүйл хийвэл ингэдгийн гэж бичиж үлдээх хэрэгтэй.Ийм болгосон АН-г бул
Нэргүй 2024-02-21 45.134.194.116
хувь хүмүүсийн цуглуулгад байгаа ховор эртний үеийн эд зүйлс яаж явж байгаад тэгдээрийн гар дээр очсон бэ? энэ хууль ёсных мөн үү?
Нэргүй 2024-02-21 213.87.156.1
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-21 142.114.7.55
Булшийг эвдэxгүйн тул бийрээр маш болгоомжтой цэвэрлэж эрж самнадаг. Тонуулчдад 20-25 жилийн ял өгөx xэрэгтэй !!!
Хотын уугуул иргэн 2024-02-21 139.5.216.189
Коммент гээч юм бичиж буй хүмүүсийн ихнэнх нь Өвөрлөгчид буюу Монгол хэлтэй хятадууд юм шиг. Монголчуудын соёлыг басамжилсан гутаан доромжлох өнгө аястай юм бичээд байгаа нь андашгүй байна шүү дээ. Муусайн пяздукнууд..
DR. ADITYA 2024-02-21 102.89.43.167
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-21 59.153.112.63
Тийм Куулин байгаа юу.
Нэргүй 2024-02-21 66.181.178.223
Соёлд хайртай соёлгүй бодолтой. а**а гэчихээч нэгмөр. Бүр нэг хулгайч санаатай. Хайрлая хамгаалая гээд уриалахын оронд.