Малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна

Малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна

Малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна

Малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах санал гаргасныг Монголбанк болон арилжааны банкууд хүлээн авчээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр төв банк болон арилжааны нэр бүхий хоёр банкны удирдлагатай ярилцсан байна.

Малчид Хаан банк, Төрийн банк хоёроос малчны зээл авдаг. Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн малчны зээл авсан мэдээлэл байна.

Тодруулбал, 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгожээ.
Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Хаан банкны хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой аж. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны зургадугаар сарын 1-н хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлжээ. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломж бүрдсэн байна.

Монгол Улсын 330 гаруй сумдаас 250 орчимд нь зуд нүүрлэж, хаваржилт хүндэрснээс малчдын хувьд зээлээ эргэн төлөхөд бэрхшээл үүсч, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан юм байна.

Сануулахад, Covid-19 цар тахал дэгдсэний дараа Засгийн газраас банкуудтай зөвшилцсөнөөр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн 2024-02-20 59.153.113.62

Төр ард түмнээ мах, сүүн бүтээгдэхүүнээр хангахад зүйл бүрээр туслах ёстой. Энийг бодлогоор зохицуулах ёстой. Ухаанүй ноён бол яаж ч чадахгүй шүү. Монголчууд махгүй бол удаан амьдрахгүй, чоно махнаас гарсантай адил болно.Чоныг өвсөн тэжээлтэн болгочихымуу. Малчидаа дэмжицгээе ээ хотын иргэдэ. Хотын утаа, түгжрэл бол асуудал биш шүү.

Avatar

DR. ADITYA 2024-02-20 102.89.43.167

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-02-20 108.28.43.248

Ene avilgalchin yu medeh vee. Namiin tsunh barigc tegeed avilgalchin

Avatar

Зочин 2024-02-20 103.57.94.166

Мах иддэгүй хүн-чонууд юм биздээ. Чонуудаас айж малаа баралтай биш, Юун сонгууль, сонгуулийн өмнө юу ч хийхгүй идээд хэвтэж байдаг эд байх. Тэгээд яаж гүжирдэх үү, яаж харлуулах уу гэж…

Avatar

Нэргүй 2024-02-20 124.158.68.169

Харин тийм. Мах идэдгүй юм шиг их онгирно. Бид мөнгөөр махаа худалдаж авч байгаа шүү дээ гэж сүртэй хашгирна. Малчид байхгүй бол сая төгрөгтэй байгаад ч махгүй л байна.

Avatar

Нэргүй 2024-02-20 122.201.23.84

хэхэхэ, нэг л их хоол бэлдсэн гэж ярьдаг улс,мал маллахаа больчихгүй чи, чамайг хэнч томилоогүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-20 124.158.68.169

Чи тэгээд юү идэх юм?

Avatar

Нэргүй 2024-02-20 139.5.218.90

Сонгууль дөхөхөөр улс аа сүйрүүлж хоосолдог энэ гаж тогтолцооноос гармаар бна, ямар ч улс хувь хүний зээлыг тэглэдэг өмнөөс нь төлдөг ийм хэлбэр бусад ямар ч оронд байхгүй шүү, зуд л гэнэ бусад сэрүүн бүсийн орнуудад байдаг л үзэгдэл 20-30 см цас орлоо ш дээ, юун сүртэй юм бэ!! Хил залгаа Эрхүү, Буриадад бол 30-50 см цас бол ердийн үзэгдэл шүү дээ??? Худлаа сүржигнэж сонгуульыг л өөрсдөө оноо цуглуулах гэж л луйварын схем явагдаж бна!

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 202.9.46.173

Бусдад нь халааснаасаа төлнө гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-02-20 202.9.46.226

Та нарын аргыг мэднэ шдээ Байдаг малаа алдаж байна гэж НҮБ мөнгө л авах гэж байгаа. Урд нь тэгж мөнгө авч байгаад ЭЗ сэргэсэн гээд 15 гаруй жил өгөөгүй одоо энийг далимдуулж мөнгө авах санаа гаргаж яваа малчидад хайртайдаа биш. Нөгөө талаар 1 хүний сонгуулийн санал хөдөөд 4 хүнтэй дүйцдэг. УБ бол 40 мянга сонгож байж гарна шд

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.189.12

Зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүл зээл хойшлуулах төлөх ялгаагүй

Avatar

Нэргүй 2024-02-20 202.126.91.72

Ene uleg gurvel uuriinhuu hiih yostoi bsan ajliig busdaar tuluulj baih shiv.

Avatar

Нэргүй 2024-02-20 103.212.118.37

Зээлийн төлөлтийг хойшлуулж болохоос биш "тэглэнэ" нтр гэж болохгүй ээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж