Малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах санал гаргасныг Монголбанк болон арилжааны банкууд хүлээн авчээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр төв банк болон арилжааны нэр бүхий хоёр банкны удирдлагатай ярилцсан байна.
Малчид Хаан банк, Төрийн банк хоёроос малчны зээл авдаг. Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн малчны зээл авсан мэдээлэл байна.
Монгол Улсын 330 гаруй сумдаас 250 орчимд нь зуд нүүрлэж, хаваржилт хүндэрснээс малчдын хувьд зээлээ эргэн төлөхөд бэрхшээл үүсч, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан юм байна.
Сануулахад, Covid-19 цар тахал дэгдсэний дараа Засгийн газраас банкуудтай зөвшилцсөнөөр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ