Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Төрийн Банк" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашгийг Төрийн банкны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх /аудитлагдаагүй/ татварын дараах цэвэр ашгийн 57 хувийг нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 66.20 /жаран зургаан төгрөг хорин мөнгө/ төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор шийдвэрлэжээ.
Нэргүй 2024-02-21 202.55.188.83
3хүүхэд маань хувьцаа ордгүй
Нэргүй 2024-02-21 202.126.90.69
төрийн өмчийнх юм чинь зардлаа дээд зэргээр зарцуулаад аюцэвэр ашиг гэж бутархөй мөнгө л байгаа биз
Нэргүй 2024-02-21 213.87.156.1
Харуулах боломжгүй.