Хятадын тагнуулч байж болзошгүй гэгдэх тагтааг сулаллаа

Хятадын тагнуулч байж болзошгүй гэгдэх тагтааг сулаллаа

Хятадын тагнуулч байж болзошгүй гэгдэх тагтааг сулаллаа

Энэтхэгийн цагдаа нар Хятадын тагнуулч гэж сэжиглэгдэж байсан тагтааг найман сар баривчлан саатуулсны эцэст Мягмар гаригт сулалсан тухай "Press Trust of India" хэвлэл мэдээлэв. Тус тагтаа нь өнгөрсөн тавдугаар сард Мумбай дахь боомтын ойролцоо олдсон ба хөлөндөө хятад ханз бүхий бичиг агуулсан цагираг зүүсэн байжээ. Цагдаа нар шувууг тагнуулын мэдээлэл хүргэж болзошгүй гэж үзэн мал эмнэлгийн үзлэгт оруулж, нарийн хяналтад аваад байсан юм.

Гэвч тагтаа нь Тайванийн задгай усанд уралддаг шувуу болох нь тогтоогдсон. Тагтаа бэлтгэлийн үеэр ниссээр Энэтхэгт хүрсэн нь тэр юм.

Өмнө нь иймэрхүү төрлийн үйл явдал Энэтхэгт хэд хэдэн удаа гарсны нэг нь 2020 онд цөмийн зэвсэг ашиглагддаг газар нутгаар мэдээлэл дамжуулдаг гэгдэх шувууг баривчлаад байсан ч угтаа Пакистан загасчны тэжээвэр шувуу байсан юм.

Эх сурвалж: AP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж