Сангийн сайдаар ахлуулсан шуурхай баг Төв аймагт ажиллав

Сангийн сайдаар ахлуулсан шуурхай баг Төв аймагт ажиллав

Сангийн сайдаар ахлуулсан шуурхай баг Төв аймагт ажиллав
Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 оны сүүлээр 403,824 мал тоологдож байсан. Тэгвэл өнөөдөр 630 өрхийн 22,425 мал хорогдсон мэдээ байна.
Нутгийн зарим газраар цасны гүн 37 см-ээс 1 метр орчим хүрчээ. Нөхцөл байдал хүндэрсэн малчдад хүнс, эрүүл мэндийн багц болон өвс, тэжээлийн тусламж үзүүллээ. Сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, шатахууныг шийдвэрлэлээ. Дархан хотоос ковш авчирч, малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Малчид маань үнэхээр зутарч байна. Жишээ нь, 200 гаруй толгой малтай байсан малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлдэж…
Төвөөсөө 16 км зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагдаж, 400 гаруй толгой малтай байсан бол одоо малынхаа 30% тай л үлдэж байна.
Ийм цаг үед малчдын эрүүл мэндийн асуудал юу юунаас чухал. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа малчдад явуулын эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг Монгол Улсын Ерөнхий сайд уриалж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймаг сумдад тусламж хүргэх шуурхай бүлгүүд байгуулагдаж, сайд нар ахлан ажиллаж байна.
Төв аймгийн хаваржилт хүндэрсэн малчдад тусламж үзүүлэх шуурхай бүлэг ажлаа үргэлжлүүлж байна.
Төв аймгийн нийт нутгийн 80% д өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30см-т хүрч, 100 гаруй мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд оржээ. Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сумдын зам даваа цасанд боогдсон байна.
Иймээс яаралтай малчдад өвс, тэжээл хүргэх, мөсөн зудтай байгаа сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх, өвс тэжээл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг малчдад үзүүлэх ажлуудыг хийх, бусад тулгамдсан асуудлуудыг сонсож тухай бүрд нь шийдвэрлэх гэх мэт хамгийн хурдан шуурхай хийж болох бүх боломжит арга хэмжээг авч, ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонгууль 2024 2024-02-20 202.131.225.53

Сангийн сайд ацаа хийж байгаа юм

Avatar

Нэргүй 2024-02-20 202.126.89.104

Шантааж сонгуулийн сурталчилгаа давхар хийгээд гоншгоноод хойд хар овоохой ардчилсан нам байсан бол дууссан МАНгарууд бид байсан тулдаа өдий зэрэгтэй байна гээд шаагаад явж байгаа биз

Avatar

иргэн 2024-02-20 192.82.65.32

Очиж сангийн сайд Төв аймаг ажиллад байх даа яах вэ. Сонгуульд нэр дэвших бүсдээ нэр дэвшигч сурталчилгаагаар ажиллаа гэвэл зөв байх. Улсын мөнгийг сурталчилгаандаа ашиглах юм аа. Нэг сайн хүн болж гэнэ. МУ-н сайн сайд биз дээ . Төв аймгийн засаг дарга юм уу. ОБ-н дарга юм уу

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж