Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны хоёрдугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.
Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шинжтэй 1 гомдолд 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын удирдах албан тушаалтан “П”, албан тушаалтан “Э” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б”, “З”, “М” нар хахууль авсан гэх;
- Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;
- “Х” нь Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан гэх хэргүүд багтжээ.
Нэргүй 2024-02-20 213.87.148.211
Харуулах боломжгүй.