“УБТЗ” ХНН  500 сая төгрөг хандивлалаа 

“УБТЗ” ХНН  500 сая төгрөг хандивлалаа 

“УБТЗ” ХНН  500 сая төгрөг хандивлалаа 

Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс 500 сая төгрөг хандивласныг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулж өглөө.   

Уг хандивыг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд гардуулж өгөх үеэрээ “Улс оронд нүүрлэсэн зудын гамшгийн эсрэг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр тэмцэхийн чухлыг УБТЗ-ын хамт олон сайтар ойлгож байгаа тул энэхүү хандивыг өгч байна. Хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7 мянга гаруй ахмадууд нэгдсэнийг онцлон дурдлаа. ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян УБТЗ-ын хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлээд Улсын Онцгой Комиссын талархлыг гардуулж өглөө. 

Цаг агаарын хүндрэлийн улмаас монгол орны нийт нутгийн 80 орчим хувь зудын гамшигт нэрвэгдэж 600 гаруй мянган толгой мал хорогдож, эрдэнэт мал сүрэг, малчдад асар их гарз хохирол тохиолдоод байгаа бөгөөд цаашдаа байдал улам хүндэрч болзошгүй байгаа юм.  

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-02-20 202.9.40.152

ккк…үнэн2 короногийн хандивыг дарга нар уриалаад хөдөлгөөн өрнөсөн…ямар тайлан бгаа билээ…эд нарт итгэлтгүй…

Avatar

erka 2024-02-20 66.181.191.101

shal demii naad mongiig chni hyndag hun baihgui shuu de darga nar chni tiishee tiim mongo iishee ybahdaa todon liter tulsh geed haa hamaagui hudalaa um bicheed iddeg shuu de zobhon neg bodit jishee shuu hairan mongo hubi humuus mini bitgii handib hii hulgaichuud shuu

Avatar

Зочин 2024-02-20 156.17.120.98

Энэ чинь төсвийн мөнгө шүү дээ. Больчих тэгэх үү

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 103.212.118.214

сонгууль

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-02-20 202.9.46.76

УБТЗ-ын нэг албан тушаалтны гэрт л 7 тэрбум төгрөг байдаг биз дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж