Жуулчдад үйлчлэх хөтөч тайлбарлагч нар мэргэжлийн үнэмлэхтэй болно

Жуулчдад үйлчлэх хөтөч тайлбарлагч нар мэргэжлийн үнэмлэхтэй болно

Жуулчдад үйлчлэх хөтөч тайлбарлагч нар мэргэжлийн үнэмлэхтэй болно

Н.Мөнхбаатарын хувьд сүүлийн 20 орчим жил Өмнөд Солонгосын жуулчдад хөтөч тайлбарлагч хийж буй. Тэрбээр "Мэргэшүүлэх нэгдсэн сургалт байдаггүйгээс аяллын хөтөч тайлбарлагч нар гадаадын жуулчдад ташаа мэдээлэл өгөх тохиолдол бий. Зарим нь Монголынхоо үүх түүхийг мэдэхгүй, судлаагүйгээс түүхийг гуйвуулж, тайлбарладаг" гэдгийг хэлж байв. Мөн жуулчдад үйлчлэх мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлд анхаарах цаг нь болсон гэдгийг онцолсон юм.

Гадаадын жуулчид бие засах газар, хоол хүнс, амралтын ая тух, хөтөч тайлбарлагч нарын харилцааны соёлтой холбоотой гомдол санал их гаргадаг байна.

Хөтөч Н.Мөнхбаатар "Бас нэг анхаарах асуудал нь аяллын хөтөч тайлбарлагч нар жолоочтой болон найзуудтайгаа нийлж архидан согтуурч, шоудах явдал хавтгайрсан. Ажлын байрандаа архидан согтуурсантай адилхан. Мөн дээрээс нь жолооч нар нь машиндаа тамхи татаж, тоос шороотой хувцастай жуулчдад үйлчилдэг. Энэ бүх асуудлыг мэргэжлийн сургалтад хамруулж, үнэмлэх олгохыг дэмжиж байна" гэлээ.

"ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРААС ГИШҮҮНЧЛЭЛИЙН 600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХУРААМЖИЙГ АВНА"

Монголын мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Амаржаргал:

-Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооноос жуулчны хөтөч тайлбарлагчдын гуравдугаар чуулганыг зохион байгуулж байна. Бид цар тахлаас хойш анх удаа чуулж байна. Сүүлд хоёрдугаар чуулганаа 2019 онд хийж, асуудлаа хэлэлцэж байсан. Хоёрдугаарт, Дэлхийн хөтөч тайлбарлагчдын холбоодын нийгэмлэг гэж бий. Манайх тэр байгууллагын гишүүн. Дэлхийн хөтөч тайлбарлагчдын холбоодын нийгэмлэгээс жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Дэлхийн хөтөч тайлбарлагчдын өдөр" болгон тэмдэглэж эхэлсэн. Тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрд байгаа жуулчны хөтөч тайлбарлагч нар тус өдрийг дээрх нийгэмлэгийн уриалга дор өөр өөрийнхөөрөө тэмдэглэж ирсэн.

Энэ оны тухайд дэлхийн хөтөч нар “Хөтөч тайлбарлагч бид байгаль, соёлын өвийг сурталчлан таниулагч "Ногоон-хамгаалагч” уриан дор тэмдэглэж байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан "Жуулчны хөтөч – тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам"-ын талаар танилцуулж, санал бодлоо солилцож байгаа юм. Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, хөтөч тайлбарлагч нараас гишүүнчлэлийн 600 мянган төгрөгийн хураамжийг авахаар шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд баталсан журмаар бүх жуулчны хөтөч тайлбарлагч мэргэжлийн үнэмлэхтэй байна. Үнэмлэх авахын тулд ур чадвар, ерөнхий мэдлэгийг шалгалтыг өгнө гэсэн юм.

"ХӨТӨЧИЙН ҮНЭМЛЭХ АВАХЫН ТУЛД УР ЧАДВАР, ЕРӨНХИЙ МЭДЛЭГИЙГ ШАЛГАЛТЫГ ӨГНӨ"

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг:

-Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 онд 23 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн салбарын сайдын тушаалаар Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан "Жуулчны хөтөч – тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам"-ыг баталсан юм. Аялал жуулчлалын салбарт хөтөч тайлбарлагч нар эх орныхоо нүүр царай болдог.

Тэр утгаараа мэргэжлийн ангилал зэрэглэл тогтоож, олон улсын жишгийн дагуу ажиллана. Энэ журмыг хэрэгжүүлэхэд алдаа оноо гарвал нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв гэж ярилцаж байна.

Цаашдаа хөтөч тайлбарлагч нарыг мэргэшүүлж, ангилал зэрэглэл тогтооход анхаарч ажиллана. Салбар яамнаас мэргэшүүлэх сургалтуудыг шат дараатай зохион байгуулна. Өмнөх жилүүдэд гарч байсан хөтөч тайлбарлагч нартай холбоотой гэмт хэрэг, харилцааны асуудалд анхаарч, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр аялал жуулчлалын салбарт ахиц гарна гэж бодож байна гэв.

Уг чуулганыг 2018 болон 2019 онд хоёр удаа зохион байгуулахдаа хөтөч тайлбарлагч нар нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны дарамт, жуулчны хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл зэрэг асуудлаар голлон хэлэлцэж тодорхой санал зөвлөмж гарган зохих байгууллагуудад дуу хоолойгоо хүргэж, шийдвэрлүүлж байжээ.

Харин энэ удаагийн чуулганаар дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, байгаль, соёлын өвийг хамгаалахад хөтөч тайлбарлагчийн гүйцэтгэх үүргийн талаар лекц илтгэлүүд тавьж байлаа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жолооч 2024-02-20 103.212.117.158

жолооч нар харин ёстой соёлтой болж байгаа шүү. тоостой гэж үү. харин ч машиндаа тоостой байлгахыг хүсдэггүй шүү

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.186.105

Энэ чуулганд оролцсон нэг ч хөтөч энэ холбоо болон татварыг дэмжээгүй. Юунд зарцуулах талаар судалгаа, төлөвлөгөө огт байгаагүй. Албаны хүмүүс товч тодорхой хариулт огт хэлээгүй. Хөтөч тайлбарлагч нарыг илт дорд үзсэн доромжилсон хандлага гаргаж байсан нь үнэхээр харамсалтай байсан. Энэ мэдээний хувьд тавилттай зориуд луйврын татаасаа дэмжүүлэх гэсэн жүжиг байна

Avatar

зочин 2024-02-20 66.181.190.217

Nomads хуучин мэргэжлийн хөтөчийн сургалт хийдэг байсан ба төгссөн хүмүүс нь топ хөтөч байсан даг төр оролцохоор л дампуурдаг.

Avatar

Зул 2024-02-20 66.181.161.1

Энэ сахал мөөгий өөрөө улаан архичин юм байж юу гэнүү..энд тэнд кемп дээр уучаад гайд охидууд хоргоогоод байдаг байж номлол айлдаж нтр

Avatar

DR. ADITYA 2024-02-20 102.89.43.167

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-20 192.82.64.248

юу хийнэ гэж ийм өндөр татвар авдаг холбоо вэ? дахиад тусгай зөвшөөрлөөр бас боох юм байна, яам нь энийг дэмжихийг бодвол, өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээр холбоо байгуулсан байхаадаа,

Avatar

Зочин 2024-02-20 202.21.107.77

Ухаан дорой соелгүй жолооч нараа сольцгоо!Эх орноо хайрлахтун!!

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.187.81

Компанийн эзэд хөтчийн цалингийн талыг өөрийн кармаандаа хийдэг. Олон жил тэгж байна даа.хөө

Avatar

зочин 2024-02-20 59.153.86.212

кармаалдаг мөнгөө, хэдэн хөтчийнхөө өмнөөс хураамж гэж өгвөл таарна.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.179.11.230

Za yostoi zuv ajil boljee. Tanai holboo l sanaachlagatai ajillahgui bol tur zasag hestuu shuu. Tend ajil hiiheesee hiihgui humuus olontoi.Gehdee said sanaacjlagatai sain baisan.

Avatar

Зочин 2024-02-20 122.201.25.83

Цэгцэнд нь оруулахгүй бол мэргэжлийн биш хүмүүс МУ-ын нэр хүндийг унагаж байгаа шүү

Avatar

Уншигч 2024-02-20 66.181.161.186

Энэ ихэвчлэн хүүхнүүд байгаа. Тэгэхээр энэ бузрууд л монголд ирэх жуулчидыг цааш нь түлхэх юм байна даа

Avatar

Зочин 2024-02-20 202.126.88.135

Дэлхийн хөтөч тайлбарлагчдын холбооны нийгэмлэгийн гишүүн гэнэ үү ёстой бурч өгч байна дөө. Ийм нэг хэн нь мэдэгдэхгүй гар ингэж бураад хөтчүүдийн нэр хүндэд халдахаа болино уу!!! Зэрэглэл тогтоох нь зүйтэй ч эргээд хөтчүүдээ эрх зүйн орчиноор хамгаалах ямарч зүйл заалт байхгүй үл бүтэх ажил хийж буй нөхдүүд болимоор юм. Аялал жуулчлалын Мэргэжлийн холбоо аялал жуулчлалын салбарт байх хэрэггүй. Сайдын мөнгө идэх хэрэгсэл.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.107.51

Энэ бол аялал жуулчлалын бизнест муугаар нөлөөлнө . Хөтөч хийхээс гайчууд нь татгалзана.
Тэгээд орк л олдоно

Avatar

Нэргүй 2024-02-20 158.59.146.30

gundsamba bagsh geh metiin helnii hariltsaanii medleg ur chadvar mash muu humuusiig hutuchuur ajilluulahgui baih heregtei.
uls ornii ner guthat beinah, yadjiihaad uvgun bash maani maash muuhai ayalgaar yaridag,

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.186.52

АЖМХ гэдэгт жил бүр 600000 төгрөг татвар төлнө. Орлогын татвар, Нийгмийн даатгал, ЭМД гээд татаас нь яваад өгөх нээ. Гэтэл зуны 3 сард л ажилдаг. Татвар хураамж нь жил бүр гэж байгаа. бас жил бүр шалгалт авна 120000 төгрөг төлж шалгуулна. Шулах аргаа хэдэн нөхдүүд олох юмаа.

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.108.1

Тусгай зөвшөөрөл гэдэг бол та нарын эрх чөлөөг хязгаарладаг нэг зүйл шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-20 67.69.76.131

Зүгээр сууж байгаад мөнгө олох шинэ бизнес олжээ.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.108.9

Наад мто гийнхөн чин өөрсдөө шалгалт өгөх юмуу авах юмуу

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.108.9

Хэдэн давхар татвар авдаг юм бэ

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.178.223

Энэ бүр юм болгоноос татаас татвар авч зөвшөөрөл өгдөг болох нээ МАНгарууд, удахгүй буруу бааж шээлээ гэх вий дээ п-нүүд

Avatar

Зочин 2024-02-20 202.9.46.128

Ямар ч сургалт хийхгүй байж бас л татаас авна гэнэ шимэгчид юмаа

Avatar

Зочин 2024-02-20 66.181.178.188

Муу ажилтнуудтай Компанид зөвшөөрөл олносон байна. Компанитай нь л тооцох хариуцлагаа чангатгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.113.235

х**

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.115.187

Яанаа харвал залуу хүмүүс байх юм яг социализм яриал тамхи татахгүй архи уухгүй үнэмлэх өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эд нар өгч мөнгө олох юм байж

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.160.104

enduureed baigaarai,aoyolgui buduuleg baidlaa sots uetei anduurah herwggui

Avatar

Нэргүй 2024-02-20 202.9.46.83

Шимэгчлэл ингээд эхэлж байгаа юм даа. Жуулчинд үйлчилж байгаа жолоочоос нь, хөтөчөөс нь мөнгө татаж амьдардаг холбоонууд бий болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж