Газ дэлбэрсний улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж хохирчээ

Газ дэлбэрсний улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж хохирчээ

Газ дэлбэрсний улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж хохирчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрч, олон иргэн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Галын улмаас Онцгой байдлын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.

Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Ослын нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарна гэдгийг албаныхан мэдээлсэн. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.

Нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулах юм байна.

Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүүгээс зарим зүйлийг тодруулахад "Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны 37 айл нь ипотекийн зээлтэй буюу даатгалд хамрагдсан байх ёстойгоос 30 нь даатгалын гэрээтэй байна. Бусад мөнгөөрөө байраа худалдаж авсан иргэд огт даатгалгүй байгаа. Иргэдийн хувьд даатгалтай, даатгалгүй хохирлоо төлүүлнэ. Даатгалтай хүмүүс нь даатгалаасаа мөнгөө авах бол даатгалгүй хүмүүс нь осол аваар хийсэн, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон хүнээс хохирлоо нэхэмжилж авна.

Одоо оршин суугчдын хохирлыг тогтоож, байранд нь үнэлгээ хийж байгаа юм билээ. Тэнд хүн амьдарч болох юм уу, орон сууцыг засахаар бол алийг нь засах вэ гээд бүх асуудлыг тогтоох ёстой. Айлууд байрныхаа м.кв-ын үнэлгээг хийлгэж, гаргуулах гэж байна.

Ер нь ипотекийн зээлтэй иргэд л албан хүчээр даатгал хийлгэсэн байгаа юм. Хамгийн эхэнд хохирлынхоо үнэлгээг мэргэжлийн компаниар тогтоолгох нь чухал. Даатгалтай айлууд нь гэхэд зөвхөн байраа даатгаж, гэр доторх тавилгаа даатгаагүй. Тиймээс даатгалтай айлууд ч гэсэн гэр доторх эд хөрөнгөө үнэлүүлэх шаардлагатай болж байна" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗочиИЙМ Л ЮМн 2024-02-20 60.41.246.196

1.ДАШВААНЖИЛ ХХК БА ЖОЛООЧИЙН БУРУУГААС ГАЗ АСГАРСАН УУ,ЭСВЭЛ ТЭДНЭЭС ҮЛ ХАМААРАХ ГАДНЫ НӨЛӨӨГӨӨР ЁМКОСТНЫ ЭД АНГИ ЭВДЭРСНЭЭС ГАЗ АСГАРСАН УУ 2.ОБ-ын ДАРГЫН АНХ ХЭЛСНЭЭР 2 МАШИН ШҮРГЭЛЦСЭН ҮРЭЛТЭЭС ГАЛ ГАРЧ ГАЗ ШАТСАН УУ,ХЭРЭВ ГАЗ АСГАРЧ ЭХЭЛСНЭЭС БҮР ХОЖУУ ЦААНА ЗОГСЧ БАЙСАН ХЭДЭН МАШИН,ХҮМҮҮСЭЭС ГАЛ ГАРЧ ГАЗ ШАТАЖ ЭХЭЛСЭН БОЛ/ВИДЕОГООС ЭНЭ БАТЛАГДАЖ БУЙ/ДАШВААНЖИЛ ГАЗ.ЁМКОСТ 2-оосоо ӨӨР ХОХИРЛЫГ ХАРИУЦАХГҮЙ.ШАТСАН МАШИНУУД,ОРОН БАЙРНЫ ХОХИРЛЫГ ДААТГАЛ ТӨЛНӨ,ДААТГАЛГҮЙ БОЛ ЭЗЭД ХОХИРНО.ИЙМ Л ЮМ

Avatar

DR. ADITYA 2024-02-20 102.89.43.167

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-20 66.181.178.188

Даатгалын үйлчилгээ чанартай сайн бол даатгуулагчид олширох байх шүү

Avatar

зочин 2024-02-20 202.126.90.108

хүчээр даатгуулан гэнээ. энэ нь тэгээд буруу юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж