“Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн гэрээнд гарын үсэг зурав

“Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн гэрээнд гарын үсэг зурав

“Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах  буцалтгүй тусламж”-ийн гэрээнд гарын үсэг зурав

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр(※)-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд өнөөдөр /2024.02.20/ гарын үсэг зурав.

Уг төслийн хүрээнд Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байрны засварын ажлыг хийх юм.

Үүнд, хичээлийн байрны гадна фасад, дотор засал (шал, хана, тааз, хаалга), цэвэр, бохирын шугам, ариун цэвэр, шүршүүрийн өрөө, цахилгааны (цахилгааны самбар, аваарын гэрэл, анги танхимын гэрэлтүүлэг, залгуур, унтраалга) засвар, галын дохиолол суурилуулах г.м ажил хийгдсэнээр тус төвийн эрүүл ахуй, сургалтын орчин нөхцөл сайжирч, нийгэмд хэрэгцээтэй ур чадвартай хүний ​​нөөцийг бэлтгэх боломж бүрдэнэ гэж найдаж байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 601 дэх, Булган аймагт хэрэгжих 19 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 244,084 ам.доллар юм.

  • “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Япон Улсын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-02-20 102.89.43.167

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.126.92.98

Өвөрхангайхан л сууж байна даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж