Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян эхлүүллээ

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян эхлүүллээ

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян эхлүүллээ

Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэтгэлийн дэм” хандивын аян эхлүүлээ. Сүхбаатар аймаг гурван сая 900 орчим малтай. Тэгвэл зудын байдал гамшгийн хэмжээнд хүрч Сүхбаатар, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ, Асгат сумдын малын тоо толгой ихээр хорогдож байна. Наран сум 2000 орчим малын хорогдолтой байгаа нь Сүхбаатар аймгийн хэмжээнд багад тооцогдож эхэлээ. Цаашдаа энэ тоон үзүүлэлт улам ихсэхээр байгааг нутгийн зөвлөлөөс мэдээллээ.

Иймд  Сүхбаатар аймагийн 13 суманд, тус бүр 15 тонн нийтдээ 200 орчим тонн хивэг тэжээлийг нутгийн зөвлөлийн зүгээс хандивлахаар болжээ.

Зудын байдалтай сумын иргэд  төвтэйгээ холбогдож чадахгүй, төвөөс нь тусламж очиж чадахгүй зузаан цасанд машин техник тоног төөрөмж явж чадахгүй хүнд нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Тиймээс Аймгийн Онцгой комисс болон холбогдох албаныхан нөхцөл байдал дээр ажиллаж, сум хоорондын замыг цэвэрлэж, өвс тэжээл, хүнс, эмийг иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.107.99

Монголчууд мөнгөөр хөшөө бариад түүнээсээ мөнгө гуйдаг гэдэг нь энэ дээ 1,5 тэрбумаар бурханы хөшөө бүтээсэн тэгээд ч зуд гамшигийг зайлуулсангүй дээ

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.186.85

1,5 тэрбум төгрөгөөр бурханы хөшөө барьсан гэх…

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 103.212.117.97

malchid malaa baraad mah ni oldohgui bolohoor hotiinhon uhaarna daa

Avatar

Зочин 2024-02-20 202.126.90.23

Сүхбаатарынхан маш зальтай. Хүний мөнгийг салгахдаа гаргуун хийсэн зүйлгүй морь уралдуулаад л сууж байдаг. Зунжин найрлаад одоо биднээр өвсөө зөөлгүүлнэ.Зүгээр ч юм уу???

Avatar

Нэргүй 2024-02-20 103.212.118.214

сонгууль

Avatar

Нэргүй 2024-02-20 202.131.225.53

хүнд хэцүү үед хүн хүндээ тус дэм болоход буруу юм юу байхвээ,

Avatar

Нэргүй 2024-02-20 103.57.94.98

Та нар яасан аажуу хөдалж бна ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж