Falcons-ийн бүтэлгүйтлийг S1mple засч чадах уу?

Falcons-ийн бүтэлгүйтлийг S1mple засч чадах уу?

Falcons-ийн бүтэлгүйтлийг S1mple засч чадах уу?

Сүүлийн жилүүдэд Саудын Араб спортод ихээхэн хөрөнгө оруулж байгаагийн нэг хэсэг нь цахим спорт руу чиглэж буй. Тэд саяхан "Falcons" багаа бүрэн шинэчилж, Европын шилдгүүдийг мөнгөөр урхидсан. Гэвч сүүлийн гурван тэмцээнд бүтэл муутай оролцож, эздийнхээ, фэнүүдийнхээ хүссэн амжилтыг үзүүлж чадсангүй. Сүүлд л гэхэд Мэйжорын эрх олгох тэмцээнд Оросын "Amkal Esports" багт ялагдаж, ирэх Копенхагены Мэйжорыг өнжихөөр болов.

Тэгвэл өнөөдөр/2024.02.20/ гарсан мэдээллээр "Falcons" баг "CS"-ийн амьд домгуудын нэг, алдарт "S1mple" буюу Александр Костылевыг "Natus Vincere" багаас нэг сарын хугацаатай зээлээр авч буйгаа зарлалаа. Украин супер одын тухайд өнгөрсөн оны аравдугаар сард "Counter Strike"-ээс завсарлага авч буйгаа мэдэгдэж, амралтаа аваад байсан юм. Гэвч арабуудын тавьсан саналд татгалзсангүй.

"S1mple" ирснээр "BOROS" сэлгээ рүү шилжжээ. Мөн "Falcons"-ийн туслах дасгалжуулагч Рафаэль Родригезыг чөлөөлсөн гэнэ.

"S1mple"-ийг нэгтгэсэн "Falcons"-ийн эхний тэмцээн ирэх гуравдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд болох "BLAST Spring Showdown". Ийнхүү "zonic"-ийн удирдлага дор "Snappi", "Maden", "Magisk", "SunPayus", "S1mple" гэсэн хүчирхэг таван тоглогч нэгдлээ.

"S1mple" өөрийн цахим хуудаснаа "Бүх зүйл хурдан болж өнгөрлөө. Боломж олгосон NaVi-д баярлалаа. Ирээдүйд юу болохыг харцгаая" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-02-20 102.89.43.167

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болнYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж