Ж.Батсуурь гишүүн зээл тэглэнэ гэж попров!

Хуучирсан мэдээ: 2024.02.20-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь гишүүн зээл тэглэнэ гэж попров!

Ж.Батсуурь гишүүн зээл тэглэнэ гэж попров!

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь малчдын зээлийг тэглэх хуулийн төсөл санаачилна гэж попров. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дээрх санаачилгыг гаргаж байгаа аж. Тойрог томссоноор УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэл хангаж буй улстөрчдийн хувьд зуд хүртэл улстөржүүлэх сэдэв болж хувирч байгаа бололтой.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 250 гаруй суманд зуд нүүрлээд буй. Тэр бүх сумдын малчдын зээлийг тэглэе гэж байгаа юм уу. Эсвэл зудаар дамжуулж бүх малчны зээлийг тэглэх гээд байна уу гэдэг тодорхойгүй. Аль нь ч байлаа гэсэн зээл тэглэх төсөл санаачилна гэдэг УИХ-ын сонгуулиар оноо л авч байвал улс орны эдийн засаг сүйрэх эсэх түүнд хамаагүй болж хувирч байна.

Хэдэн жилийн өмнө ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Монгол” компани энэхүү зээлээс болж 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй сууж буй.

Эрх баригчдын хувьд дээрх санаачлагыг дэмжиж, зудан дээр зуд нэмж, татвар төлөгчиддөө дааж давшгүй ачаа үүрүүлж гай болохгүй гэж найдъя.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж