"Путинтэй байхаараа өвдөг нь чичирдэг ерөнхийлөгчтэй байж болохгүй"

"Путинтэй байхаараа өвдөг нь чичирдэг ерөнхийлөгчтэй байж болохгүй"

"Путинтэй байхаараа өвдөг нь чичирдэг ерөнхийлөгчтэй байж болохгүй"

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трамптай өрсөлдөж буй Никки Хейли Ням гаригт "Fox News" сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр энэ үеэрээ ерөнхийлөгч асан Дональд Трампийг Путинээс айдаг гэж шоолсон байна.

"Тэр Путинтэй нэг өрөөнд байхаараа үргэлж өвдөг нь чичирдэг. Путинтэй уулзахаараа өвдөг нь чичрээд байдаг ерөнхийлөгчтэй байж болохгүй биз дээ. Путинтэй хамт байхаараа бүх л нөхцөлд хүчирхэг байдаг ерөнхийлөгч хэрэгтэй биз дээ" гэж Хейли хэлэв.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн үхлийн дараахан Хейли энэ үгийг хэлсэн. Олон улсын удирдагчид Навальныйн үхэлд Путиныг буруутгаж буйтай Никки Хейли ч санал нэг байна. "Путин сөрөг хүчний удирдагч Навальныйн үхэлд хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байгаа үгүйгээ Трамп хэлэх ёстой" гэж Хейли хэлэв.

Мөн дөрвөн удаа яллагдагчаар татагдсан Трампийг Холбооны шүүхээс буруутгаж, Никки Хейли өөрөө сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд ерөнхийлөгч асанг өршөөнө гэдгээ мэдэгдлээ. Энэ нь улс орноо нэгтгэх ашиг сонирхлын үүднээс гаргах шийдвэр аж. "Би Дональд Трампийг уучлах болно. Улс орны хувьд урагшлах нь чухал шүү дээ. Бид сөрөг хандлага болон ачаа тээшээ ардаа үлдээх ёстой. Цаашид ийм хуваагдмал улсыг би хүсэхгүй байна. 80 настай ерөнхийлөгч шоронд сууж, америк хүн бүр үүнд бухимдана гэдэг улс орны ашиг сонирхолд нийцэхгүй явдал" гэж Никки Хейли хэлжээ.

Эх сурвалж: HUFF POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITY 2024-02-20 102.89.43.167

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-02-20 73.59.119.57

NY д юу болж байгаа талаар яагаад бичихгүй байгаа. Тэнд Трампыг дэмжээд хот руу явах бүх ачааг тээвэрлэхгүй гээд ачааны машины жолооч нар нэгдсэн арга хэмжээ авч бна шүү. Хүмүүс болон бизнесийн салбарууд бүгд хотоос нүүж эхэлж бна даа. Үүний талаар мэдээ оруулаач

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Бодит байдал. 2024-02-20 202.21.108.2

Байден бүүр уулзахаас ч айж зугтаадаг. Хар ө***г Обама бүүр дагжтал чичрэн бие хамгаалагчдаа өөрөө 1м холдуулдаггүй хамт хэлэлцээрт ордог байлаа. Буш дарвайтлаа долоосоор байгаад гарч ирдэг байсан бол Хүзүүгүй Тарвага гутал дотроо сандал хийж дээр нь зогссон ч намхан хэвээрээ үлддэг бөгөөд цамц, пиджак нь шал ус болтлоо хөлрөн, 2 т****г нь чичрэн хоорондоо хавиран хонх шиг жингэнүүлсээр гарч ирдэг байв.

Avatar

Нэргүй 2024-02-20 103.41.93.57

та эднарын хажууд байж хар хөлсөө дуслуулахы нь харсан юм уу. Өөрөө баас алдчихаагүй байгаа даа…

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.184.23

Унгарт 150,000 хүн жагсаж,,,орбаны сүнсийг зайлуулж,,, сүүдрийг нь төөрүүлж байх юмаа,,,,

Avatar

Нэргүй 2024-02-20 103.212.118.37

Нээнтэгтэй хүн л чичирнэ шүү дээ?!

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.113.74

baiden putintei uulzahaaraa barisan tavisanaa martdag

Avatar

зочин 2024-02-20 66.181.160.54

Гүй амилсан чөтгөртэй нэг өрөөнд байна гэдэг чинь аймшигтай байлгүй яахав дэ .. Хейли өөрөө үзээгүй болхоороо мэдэхгүй байна л дөөө..

Avatar

Нэргүй 2024-02-20 203.23.49.69

[[[ккк худлаа ш** Манайхан шиг сэтгэж болохгүй улс төр гэдэг энэ шүү дээ хүн чанартай Америк улс төр Манайх бол өш хонзон хорсол зэвүүцэл нь дэндсэн байдаг

Avatar

Нэргүй 2024-02-20 185.220.101.152

БН нам доторхи сунгаанд Никки Хейли Трампад ялагдчихсан байгаа. Ялагдлынхаа дараа Трампийг дэмжижцгээе гэж их л цогтой уриалж байсан хүн гэнэт араас нь хутгалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж