"Путинтэй байхаараа өвдөг нь чичирдэг ерөнхийлөгчтэй байж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2024.02.20-нд нийтлэгдсэн

"Путинтэй байхаараа өвдөг нь чичирдэг ерөнхийлөгчтэй байж болохгүй"

"Путинтэй байхаараа өвдөг нь чичирдэг ерөнхийлөгчтэй байж болохгүй"

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трамптай өрсөлдөж буй Никки Хейли Ням гаригт "Fox News" сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр энэ үеэрээ ерөнхийлөгч асан Дональд Трампийг Путинээс айдаг гэж шоолсон байна.

"Тэр Путинтэй нэг өрөөнд байхаараа үргэлж өвдөг нь чичирдэг. Путинтэй уулзахаараа өвдөг нь чичрээд байдаг ерөнхийлөгчтэй байж болохгүй биз дээ. Путинтэй хамт байхаараа бүх л нөхцөлд хүчирхэг байдаг ерөнхийлөгч хэрэгтэй биз дээ" гэж Хейли хэлэв.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн үхлийн дараахан Хейли энэ үгийг хэлсэн. Олон улсын удирдагчид Навальныйн үхэлд Путиныг буруутгаж буйтай Никки Хейли ч санал нэг байна. "Путин сөрөг хүчний удирдагч Навальныйн үхэлд хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байгаа үгүйгээ Трамп хэлэх ёстой" гэж Хейли хэлэв.

Мөн дөрвөн удаа яллагдагчаар татагдсан Трампийг Холбооны шүүхээс буруутгаж, Никки Хейли өөрөө сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд ерөнхийлөгч асанг өршөөнө гэдгээ мэдэгдлээ. Энэ нь улс орноо нэгтгэх ашиг сонирхлын үүднээс гаргах шийдвэр аж. "Би Дональд Трампийг уучлах болно. Улс орны хувьд урагшлах нь чухал шүү дээ. Бид сөрөг хандлага болон ачаа тээшээ ардаа үлдээх ёстой. Цаашид ийм хуваагдмал улсыг би хүсэхгүй байна. 80 настай ерөнхийлөгч шоронд сууж, америк хүн бүр үүнд бухимдана гэдэг улс орны ашиг сонирхолд нийцэхгүй явдал" гэж Никки Хейли хэлжээ.

Эх сурвалж: HUFF POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж