Жүжигчин Д.Баттөмөрийн кино "Алтан шар шувуу" хүртжээ

Хуучирсан мэдээ: 2024.02.20-нд нийтлэгдсэн

Жүжигчин Д.Баттөмөрийн кино "Алтан шар шувуу" хүртжээ

Жүжигчин Д.Баттөмөрийн кино "Алтан шар шувуу" хүртжээ

Ард түмэн түүнийг “Банш Батаа” хэмээн хошин урлагийн тайзнаа бүтээсэн дүрээр нь нэрлэх нь бий. Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан уран бүтээлч Д.Баттөмөрийн найруулсан "Трио” уран сайхны кино Бразил улсын Балнеариогийн олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, "Алтан шар шувуу" цомын эзэн болжээ.

"Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн.

Уран сайхны кинонд дауны хам шинжтэй хүүгээ ээж нь сумын сургуульд сургахаар ирэх боловч түүнийг харагдах байдлаас нь болж, бусад эцэг эх, сурагчид гадуурхана. Тиймээс ээж нь хүүгээ аваад ганц гэрээрээ бууж, айл амьтнаас тусдаа амьдардаг. Ээж нь хүүгээ сайхан сэтгэлтэй, сүсэг бишрэлтэй, хэний ч гар харахааргүй хүн болгон өсгөнө. Дауны хам шинжтэй хүү эрийн цээнд хүрч, нэг л өдөр жам ёсны хагацал үзэж буй талаар өгүүлнэ.

Сонирхуулахад, Төрийн соёрхолт Зундуйн Хангал агсны "Бодол" аязыг уг киноны дуу болгож, дуучин Самандын Жавхлан дуулсан юм. Хөгжмийн найруулгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хийсэн байна. Дууны хоолойг алдарт “The Beatles” хамтлаг бичлэгт ордог байсан “London Abbey road studio”-д хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж