Хакеруудын нэгдсэн сайтыг хууль сахиулагч байгууллага булаан авчээ

Хуучирсан мэдээ: 2024.02.20-нд нийтлэгдсэн

Хакеруудын нэгдсэн сайтыг хууль сахиулагч байгууллага булаан авчээ

Хакеруудын нэгдсэн сайтыг хууль сахиулагч байгууллага булаан авчээ

Кибер халдлага зохион байгуулдаг томоохон “Lockbit” гэмт бүлэглэлийн цахим хуудсыг хууль сахиулах байгууллагийнхан булаан авсан бололтой. Тус үйл ажиллагааг Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг, Холбооны мөрдөх товчоо, Европол болон олон улсын цагдаа нар хамтран явуулжээ.

Их Британийн Үндэсний кибер аюулгүй байдлын төв (NCSC) өмнө нь АНУ, Австрали, Канад, Франц, Герман, Шинэ Зеланд дахь түнш агентлагуудын хамт “Lockbit” бүлэглэлийн аюул заналхийллийн талаар мэдээлж байсан. Тус бүлэглэл нь компьютерийн сүлжээг эвдэж, мэдээллийг хулгайлан мөнгө өгөхийг шаарддаг ба Их Британийн үндэсний сайтэд нэвтрэхийг оролдож байсан удаатай. Ройтерс агентлагийн мэдээлснээр "Lockbit" нь ОХУ-д төвтэй байх магадлалтай юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж