Путин Хойд Солонгосын удирдагчид машин бэлэглэв

Путин Хойд Солонгосын удирдагчид машин бэлэглэв

Путин Хойд Солонгосын удирдагчид машин бэлэглэв

Владимир Путин ОХУ болон Хойд Солонгосын харилцааг онцгойлон бататгаж, өөрийн улсдаа үйлдвэрлэсэн автомашиныг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд бэлэглэв. Хэвлэл мэдээллийнхэн ямар загварын машин болон хэрхэн тээвэрлэсэн талаар дурдаагүй. Гэхдээ тус бэлэг нь НҮБ-аас Хойд Солонгост цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх болон тансаг эд зүйлс нийлүүлэхийг хориглосон хориг арга хэмжээг зөрчсөн гэж ажиглагчид үзлээ.

Ким Жон Уны дүү Ким Ё Жон болон бусад албан тушаалтан Ням гаригт бэлгийг хүлээн авч, талархал илэрхийлээд хоёр улсын онцгой харилцаа улам хөгжиж байгааг онцоллоо.

Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард ОХУ-д айлчилж, Путинтэй дээд хэмжээний уулзалт хийснээс хойш хоёр улсын хамтын ажиллагааг ихээхэн ахиулсан.

Тасс агентлагийн мэдээлснээр, Путины бэлэглэсэн машин нь тансаг зэрэглэлд тооцогдох "Аурус" брэндийн машин байх магадлалтай. Тус брэндийн машиныг ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд ихэвчлэн унадаг. Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун НҮБ-ын хоригийг зөрчиж, гадаадад үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн машины цуглуулгатай болсон гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.179.168

өмдгүй шалдан байж өвдөг цоорхойтой шоолно гэгчийн үлгэрийг санацгаа. Бас тэнэгийн дотор уужуухан гэж. дотоод асуудлаа шийдэх нь битгий хэл учрыг нь ч ойлголгүй 30 40 жил явж ирснээ мэдэхгүй, Оросыг шоолж гэнэ. Тэр оросууд чинь сансарт ниссэн, цөмийн зэвсэгтэй, байгалийн асар их нөөцтэй. эрдэмтэн мэргэд, дуурь балет уран гулгалт гээд л номер нэг тоочоод баршгүй. Монголыг яривал танай миний эмээ өвөөг яр тэмбүү, бөөснөөс нь салгаж, хар хятадын саварт өгчихөлгүй 60 жил бие даасан улс байлгаж ирсэн

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.108.2

UN бол АНУ ын тоглоомын байгууллага.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.70.37.178

өөр тоож найжлах хүн байхгүй, суга гар украйнчуудын цусаар гараа угаасан зөнөг фашист өвгөн

Avatar

зочин 2024-02-20 202.126.88.85

Олон улсын ихэнх байгууллага түүний дотор НҮБ үндсэндээ барууны нөлөөнд орлоо гээд л байгаа.НҮБ нь анх фашизм, нацизмыг дэлхий дахинд дэлгэрүүлэхгүй байх гол зорилготой байгуулагдсан гэдэг.Гэтэл одоо Украины нацизмийг илт дэмжиж барууны адилаар нацист Украиныг хамгийн ардчилсан орон мэт магтан.НАТО-г дорнот рүү тэлж ,Украиныг энэ цэргийн эвслийн базы болгох,Украины дорнот хилд пуужингууд зоож ОХУ-ын хотууд,цөмийн байгууламжуудад хэдхэн минутын дотор цохилт өгөхийг дэмжээд байгаа мэт нэг л биш .

Avatar

зочин 2024-02-20 202.126.88.85

Барууны орнуудын түрэмгийллийг эсэргүүцэгч орнуудыг хамтран ажиллахаас өөр аргагүй байдалд оруулж байх шиг байна.

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.184.23

Эмээ уу,,,

Avatar

Нэргүй 2024-02-20 202.70.37.178

ди1 бөгш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж