Владимир Путин ОХУ болон Хойд Солонгосын харилцааг онцгойлон бататгаж, өөрийн улсдаа үйлдвэрлэсэн автомашиныг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд бэлэглэв. Хэвлэл мэдээллийнхэн ямар загварын машин болон хэрхэн тээвэрлэсэн талаар дурдаагүй. Гэхдээ тус бэлэг нь НҮБ-аас Хойд Солонгост цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх болон тансаг эд зүйлс нийлүүлэхийг хориглосон хориг арга хэмжээг зөрчсөн гэж ажиглагчид үзлээ.
Ким Жон Уны дүү Ким Ё Жон болон бусад албан тушаалтан Ням гаригт бэлгийг хүлээн авч, талархал илэрхийлээд хоёр улсын онцгой харилцаа улам хөгжиж байгааг онцоллоо.
Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард ОХУ-д айлчилж, Путинтэй дээд хэмжээний уулзалт хийснээс хойш хоёр улсын хамтын ажиллагааг ихээхэн ахиулсан.
Тасс агентлагийн мэдээлснээр, Путины бэлэглэсэн машин нь тансаг зэрэглэлд тооцогдох "Аурус" брэндийн машин байх магадлалтай. Тус брэндийн машиныг ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд ихэвчлэн унадаг. Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун НҮБ-ын хоригийг зөрчиж, гадаадад үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн машины цуглуулгатай болсон гэдгээрээ алдартай.
Эх сурвалж: ABC News
Холбоотой мэдээ