Монголын хямд нүүрс Хятадын зах зээлд ноёлно 

Монголын хямд нүүрс Хятадын зах зээлд ноёлно 

Монголын хямд нүүрс Хятадын зах зээлд ноёлно 

БНХАУ-ын Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ 2023 онд өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоосон. Тэгвэл 2024 онд нүүрс тээврийн дэд бүтцийн хөгжил, хямд үнээс шалтгаалан дахин дээд амжилт тогтоох магадлалтай байгааг шинжээчид онцолж байна. Монгол Улсын хувьд шинээр өргөтгөсөн нүүрс тээврийн авто зам нь нүүрс тээврийн эрчмийг нэмэгдүүлж байгаа тул 2024 онд БНХАУ-ын Монгол Улсаас авах коксжих нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 10 гаруй хувиар өсөх магадлалтай байна гэж Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолжээ. 

Хятадын Засгийн газар Австралийн нүүрсний хоригийн үеэр Монгол Улс бол тус улсыг орлож чадах ирээдүйтэй улс хэмээн үзэж, түүнээс хойш тээврийн харилцаа, тэр дундаа шаардлагатай дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсаас авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхийн тулд Монголын коксжих нүүрсний экспортын 60 орчим хувийг хүлээн авдаг “Ганц мод” боомтод БНХАУ-ын талаас 40 сая юань буюу 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг нь сайжруулсан хэмээн Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ. Үүний үр дүнд 2023 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт “Ганц мод” боомтоор өдөрт дунджаар 1136 ачааны машин нэвтэрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар өссөн байна гэж Haitong Securities-ийн шинжээчид онцоллоо.  

Түүнчлэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь Монголын хямд нүүрсний эрэлтийг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ. “Wood Mackenzie”компанийн зөвлөх Саймон Ву (Simon Wu) “Амьд үлдэх гэж тэмцэж буй Хятадын гангийн үйлдвэрүүдийн хувьд хэт өндөр үнэтэй коксжих нүүрс худалдаж авах боломжгүй байна” гэж хэлсэн нь шинжээчдийн анхаарлыг мөн татлаа. Түүнчлэн БНХАУ Монголын коксжих нүүрсийг өнгөрсөн онд нэг тонныг нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллароор авч байсан нь Оросын нүүрснээс 20%, Австралийн нүүрснээс 50 хувиар бага үнэтэй байсныг Reuturs агентлаг тус улсын гаалийн мэдээлэлд үндэслэн тооцоолсон байна.  

Монгол Улс 2022 онд “Тавантолгой”-гоос “Гашуунсухайт” боомт хүртэл жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам барьж дуусгасан ч Хятадын төмөр замын сүлжээнд хараахан холбогдоогүй байна. Тиймээс дараагийн чухал ажил бол хил дамнасан төмөр замын холболтыг дуусгах явдал гэж ММС-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлсэн бол шинэ төмөр замын шугам ашиглалтад орсноор Монголын бүх төрлийн төмөр замын экспортын ачааны хэмжээ 2030 он гэхэд 80 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэж China’s People’s Daily сонин өнгөрөгч 12-р сард мөн иш татан мэдээлжээ.  

ЭХ СУРВАЛЖ: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2024-02-20 43.242.243.57

сайн чанарын нүүрсээ хямд гэчихжээ

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-20 59.153.85.111

нэргvй хар хятад шээс хол очиж хуцаа чам мэт хар гамингийн шээс Монголоос зайлвал Монгол мандана емхий хар хятадууд Монголын хамаг баялгийг маш хямдаар зеегеед дууслаа золбин хятадыг устгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-20 43.242.242.59

Ямар ч байсан сайхан л мэдээ байна. Монголчууд бид боломжийг алдахгүй ажилах хэрэгтэй. Хоорондоо хэрэлдээд хэрүүлдээ хятадуудыг оролцуулаад тэнэгтээд явчихаж болохгүй. бас Монголчууд өөрсдийгөө хорлодог муу зуршилтай. Зарим зүйлээ нууцалж байх шаардлагатай. Улс оронд өөрийн нууц хар хайрцаг байх ёстой.Зарим улс төрчид гадныхантай нийлээд улсаа хорлодог шүү. Монгол улсын нүүрсний экспорт нэмэгдэж ашиг олсонд дургүй хүмүүс сэтгэгдэл дээр үнэлгээ өгчээ

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.190.78

нээх их монголд боломж гараад байгаам бишээ,хятад бусад орнуудаас авах нүүрснийхээ үнийг бууруулах л гэж ингэж байгааг ойлгодоггүй тэнэгүүд ноёлно гэх шиг,орон орны нүүрснүүд хоорондоо ялгаатай,автралийн нүүрс хэрэглэдэг гангийн үйлдвэрүүд монголынхыг шууд л түлээд унахгүй л байхгүй юу? технологийн зарчимд бага боловч өөрчлөлт орно үүнээс шалтгаалж чанар өөрчлөгдөнө гээд асуудал гарна иймд үнэ буулгах гэж байгаа юм шүү дээ

Avatar

Нэргүй 2024-02-20 124.158.67.93

Гашуунсухайт руу өргөн төмөр зам тавьсан нь монголын төр маш тэнэгээ харуулсан гэж олон улсын тээвэр ложистикин мэрэгжилтнүүд хэлдэг гэнэ. Жонхуу Хүүк нарын агуу тэнэглэл тэнэглэл гэж тэд бас хэлдэг. Хайран ч цаг хугацаа, алдагдсан
асар их боломж…… Холболт хийнэ гэж дахиаад 2 жил хүлээнэ. УБ -ын бүх айл өрхийг бүхэлд нь орон сууцжуулах хөрөнгийг алдсан гэсэн. ДНБ 10.000 долларт хүрэх байлаа гэж э/засагчид бүр гасалдаг юм байна лээ.

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2024-02-20 66.181.188.157

bitgii buraad bai. Elvegdorj M.Enhaihan nar hyatadiin cholka kamponid 100 jiliin tvrseer 5 terbum dollar abch uguh gej baisaniig Z. ENhbold jenko battulga nar ulsd abch vldsen dee. Hervee tegsen bol odiid odjargal bolon hujaa nar hagartalaa baijeed duusan daa> Odjargal hujaa naiztaigaa nariin zam barij 20 jil ashiglaad ulsd uguh geree huuh gej blaa daa.Uhaa hudagiin nvvrs garaad baih blaa. odoo tavan tolgoi ulsiig tejeej bna.Uhaa hudagiin mungiig odjargal 20 ger bvltei niilj

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.115.174

энэ бол зарчмын хувьд ямар ч ялгаагүй асуудал. Технологийн хувьд аль аль нь боломжтой. ганцхан шилжүүлэн ачилт хийх, манай нарийн царигийн вагон хятадын төмөр замаар явж болох эсэх, боломжтой бол ямар зардлаар хаа хүртэл явах зэрэг асуудлуудыг судалж үзээд шийдээ гаргах ёстой байсан юм. Мэдэхгүй хүн бол би ингэж бодож байна гээд л ярина шүү дээ. Ялангуяа эдийн засагчид.

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.190.78

москва-улаанбаатар-бээжингийн хятадын талын галт тэрэг замын үүдэд дугуйгаа солиод л орж ирээд москва хүртэл яваад,буцаад дугуйгаа солиод бээжин хүрдэг л байсан биз дээ нааш,цааш яваад олон жил болсондоо дургүйд хүчгүй л болохоос, вагонаа өргөж байгаад л хэдхэн минутад солиод явдаг байсныг манайхан мартаагүй л баймаар,ямар ч мэдээлэл хайхгүй,боломж байдаг эсэхийг судлахгүйгээр зүгээр л женког л муулах донтой дуракууд

Avatar

зочин 2024-02-20 202.126.88.85

Зах зээлд ноёрхол тогтооно гэж юу яриад байна аа. Худалдан авагч манайхаас хэдий хэмжээний нүүрс, ямар үнээр авахаа бараг өөрсдөө тогтооно.. Хятадад нүүрс,байгалийн хий,газрын тос нийлүүлэх сонирхолтой орон олон байна. Хил гаалийн татварт өөрчлөлт оруулаад л бараг зохицуулна биз дээ. Хятадад ноёлоно ч гэх шиг энгэж балайрч бусдын доог тохуу болж, тэнэг мулгуугаа бүү харуулж бай л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж