Өмнөд Солонгосын эмч нар шинэ төгсөгчдөө "хажиглав"

Өмнөд Солонгосын эмч нар шинэ төгсөгчдөө "хажиглав"

Өмнөд Солонгосын эмч нар шинэ төгсөгчдөө "хажиглав"

Өмнөд Солонгос нь нэг өвчтөнд ногдох эмчийн хүртээмжээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнууд дунд хамгийн сүүлд ордог. Тиймээс тус улсын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд эмч нарын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан боловч эмч нар эсэргүүцлээ илэрхийлэн жагсаад байна.

Эсэргүүцэлд нэгдэж 6415 дадлагажигч болон резидент эмч халагдах өргөдлөө өгчээ. Даваа гаригт 1630 эмч ажилдаа ирээгүй тул Өмнөд Солонгосын засгийн газар тэднийг ажилдаа буцаж орохыг шаардаж байна.

Боловсон хүчний тоог нэмэх нь илүү их өрсөлдөөн үүсгэнэ гэж эмч нар айж байна. "Олон эмчтэй болох тусам өрсөлдөөн ихэсч, орлого буурна. Иймээс бид эмчийн тоог нэмэгдүүлэх саналыг эсэргүүцэж байна. Бага эмч нар ажлын гараагаа эхлэх үед өрсөлдөөний хөлд нэрвэгдэх магадлал өндөр байдаг учир энэ бодлогыг эсэргүүцэж байна" гэж Сөүлийн үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, профессор Сүнман Квон хэлжээ.

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн тогтолцоонд хувийн хэвшил давамгайлдаг. Тодруулбал, эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийнх бөгөөд ихэнх үйл ажиллагаа нь даатгалын төлбөртэй холбоотой байдаг.

Эмч нарын ажил хаялт Өмнөд Солонгосын эрүүл мэндийн тогтолцоог ганхуулав. Энэ нь салбарынхны дунд илүү өргөн цар хүрээтэй эсэргүүцлийг өдөөж магадгүй гэж үзэж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын мэдээлснээр Өмнөд Солонгосын эмч нар дэлхийд хамгийн өндөр цалинтайд тооцогддог. 2022 оны байдлаар тус улсын эмчийн жилийн дундаж цалин 200 мянган ам.доллар байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.190.78

эрүүл мэнд ,боловсрол,нийтийн тээвэр бол улсынх байх ёстой юм шүү дээ,ашгийн болгохоор л ийм байдалд хүрнэ шдээ,солонгос 25 онд хувийн сургуулиудыг цэглэх бодлого барьж байгаа,ирэх жил үүнээс ч аймшигтай юм болох вий

Avatar

Нэргүй 2024-02-20 192.82.64.212

Дунджаар сар 50 сая төгрөг авдаг юм байна ш дээ wow. Хөөрхий манай эмч нар 600-2 сая

Avatar

Нэргүй 2024-02-20 202.179.11.230

Haa saigui problemuud. Tiimees uursdiiguu teneg geed bailgui asuudlaa shiidehiin tuluu ajillatsgaaya.

Avatar

Manaid yg odoo iim bolgoh geed bna. 2024-02-20 66.181.188.157

Iim mungunii togtsoltsootoi amerikiin sistem bol estoi ard tvmendee eelgui hargis boldogiig amerik bolon dagasan oronuud haruulij bna. getel orosiin sistem ni bvh emchilgee vilchilgee vnegui em ni haymd , hajuugaar hubiin tulvurtui emenleguud bii geed zov togtsoltsoo shuu.solongosd asar ih vnetei tul emchilgee hiigehed hvvmvvsd hetsvv bna. Mongold iim boloh geed bna. hargis horongotonii sistem bol heden emch nar l baijaad duusdag ard tvmend bol yduurdag togtsolt

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.186.85

Мөнгийг хэт шүтэж мөнгөндөө дөрлүүлсэн харгис нийгэм шүү.

Avatar

n 2024-02-20 159.196.169.34

tiim shyy shuud tom corporationuudiin bussiness bolchihson, huulid nuluulsun erhemiin halaasand yavdag salbar shde USA Korea gm MUNGUGUI BOL ZUGEER L UH gedeg togtoltsoo
Uuniig herhen bii bolgodog ve ehleed emch nariin tsaling nemeed daraa ni emch nar uursduu shiidver gargaj chadahaargui boltol ni em, arga zui shahdag yum manai emch nar tsalin tsalin geed bayajih gej hunii emch bolson yumuudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж