Өмнөд Солонгосын эмч нар шинэ төгсөгчдөө "хажиглав"

Хуучирсан мэдээ: 2024.02.20-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын эмч нар шинэ төгсөгчдөө "хажиглав"

Өмнөд Солонгосын эмч нар шинэ төгсөгчдөө "хажиглав"

Өмнөд Солонгос нь нэг өвчтөнд ногдох эмчийн хүртээмжээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнууд дунд хамгийн сүүлд ордог. Тиймээс тус улсын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд эмч нарын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан боловч эмч нар эсэргүүцлээ илэрхийлэн жагсаад байна.

Эсэргүүцэлд нэгдэж 6415 дадлагажигч болон резидент эмч халагдах өргөдлөө өгчээ. Даваа гаригт 1630 эмч ажилдаа ирээгүй тул Өмнөд Солонгосын засгийн газар тэднийг ажилдаа буцаж орохыг шаардаж байна.

Боловсон хүчний тоог нэмэх нь илүү их өрсөлдөөн үүсгэнэ гэж эмч нар айж байна. "Олон эмчтэй болох тусам өрсөлдөөн ихэсч, орлого буурна. Иймээс бид эмчийн тоог нэмэгдүүлэх саналыг эсэргүүцэж байна. Бага эмч нар ажлын гараагаа эхлэх үед өрсөлдөөний хөлд нэрвэгдэх магадлал өндөр байдаг учир энэ бодлогыг эсэргүүцэж байна" гэж Сөүлийн үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, профессор Сүнман Квон хэлжээ.

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн тогтолцоонд хувийн хэвшил давамгайлдаг. Тодруулбал, эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийнх бөгөөд ихэнх үйл ажиллагаа нь даатгалын төлбөртэй холбоотой байдаг.

Эмч нарын ажил хаялт Өмнөд Солонгосын эрүүл мэндийн тогтолцоог ганхуулав. Энэ нь салбарынхны дунд илүү өргөн цар хүрээтэй эсэргүүцлийг өдөөж магадгүй гэж үзэж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын мэдээлснээр Өмнөд Солонгосын эмч нар дэлхийд хамгийн өндөр цалинтайд тооцогддог. 2022 оны байдлаар тус улсын эмчийн жилийн дундаж цалин 200 мянган ам.доллар байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж